“21000” реалити шоунд дуучин Д.Отгонжаргал, Г.Ганхүү нар өрсөлдөж байна

“25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг “21000” реалити шоу оны өмнөх дугаартаа Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, дуучин А.Хишигдалай нарыг оролцуулсан. Тансаг зочид буудалд 10 хоног байрлахдаа зөвхөн 21 мянган төгрөгийг хүнсэндээ хэрэглэх үүрэгтэй үндэсний шоуны ялагчаар З.Баянсэлэнгэ тодорсон.

Тэгвэл “21000” реалити шоуны шинэ оны анхны дугаарыг Япон улсын Токио хотоос бэлтгэжээ.Токио хотод арав хонох хугацаанд 2100 иеноор худалдаа хийж, хоол хүнсээ цуглуулах үүрэгтэй оролцогчоор Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Отгонжаргал, “Шар айраг” хамтлагийн дуучин Г. Ганхүү нар тодорчээ.

Нэвтрүүлгийн дүрэм ёсоор оролцогсод 2100 иеноор арав хоногт хэрхэн үр дүнтэй зарцуулж, хоногийн хоолоо хэрхэн залгуулах вэ гэдгийг үзэгчиддээ харуулж, хэн илүү мөнгөтэй үлдсэн нь шоуны ялагч  болох юм.

Япон улсад бэлтгэсэн “21000” реалити шоуны шинэ дугаарыг нэгдүгээр сарын 7-ний өдрөөс эхлэн 21:30 минутаас үзэгчдийн хүртээл болгож байгаа аж. Шоуны ялагч ирэх долоо хоногт тодорно.


Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …