Эх барих, эмэгтэйчүүдийн найман эмч Японд сурна

Эрүүл мэндийн яамнаас иргэдийн гадаадад эмчлүүлэх урсгалыг бууруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн ажлын хүрээнд гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлдэг байсан 14 өвчнийг эх орондоо оношилж, эмчилдэг болсон.

2018 онд Улсын төсвийн санхүүжилтээр 95 эмч, төсөл хөтөлбөрийн шугамаар 85 эмч, Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг хөгжингүй оронд сургалтад хамруулаад байна. Энэ жил эмч нарыг гадаадад сургах бөгөөд эхний ээлжийн найман эмчийг Япон улсад нэг сарын хугацаанд сургахаар болжээ.

Японы “ЖАЙКА” олон улсын байгууллагатай хамтарсан төслийн хүрээнд эх баригч эмэгтэйчүүдийн эмч нарыг 2017-2021 онд чадваржуулахаар болсон байна. Энэ хүрээнд дөрвөн удаа мэргэжлийн сургалт зохион байгуулах ажээ.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн ажилтнуудын сургалт, боловсролын ажлууд тогтсон системээр бус гадны төсөл, хөтөлбөрүүдийн “хаялганд” олон жил явж ирсэн. Сүүлийн жилүүдэд төр засаг эрүүл мэндийн ажилтнуудынхаа сургалтын ажилд онцгойлон анхаарч улсын төсөвт зөвхөн сургалтад зориулж мөнгө суулгадаг болсон. 2019 онд гадагшаа явж эмчлүүлдэг, валют гадагшаа урсдаг явдлыг зогсоох, хамгийн чухал нь Монголчууд маань байдгаа барж, байшин саваа зарж гадаадад эмчилгээ авдаг нөхцөл байдлыг засах том зорилго тавиад байгаа. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын сургалт тасралтгүй явагдаж байх ёстой. Анагаахын шинжлэх ухаан зогсолтгүй хөгжиж байдаг тул хөл нийлүүлж алхахгүй бол хоцрогдож байдаг онцлогтой салбар. Тийм учраас Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас улсын төсвөөс болон түнш орнууд, гадаадын байгууллагатай хамтран гадаадын өндөр хөгжилтэй оронд эмч мэргэжилтнүүдээ сургаж байгаа үйл явдал өрнөж байгааг онцоллоо.

 

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …