Ц.Оюунбаатарт холбогдох шүүх хурлыг энэ сарын 19 хүртэл хойшлууллаа

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр /2019.01.08/ Шадар сайд асан Ц.Оюунбаатар болон О.Тэмүүжин, Д.Жаргалсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Гэвч  шүүх хуралд шүүгдэгч Д.Жаргалсайхан нь эрүүл мэндийн шалтгааны улмаас 2019.01.08-16-ны өдрийг хүртэл эмнэлэгт хэвтсэн гэх эмчийн магадлагааг ирүүлсэн, мөн шүүгдэгч О.Тэмүүжингийн өмгөөлөгч Н.Тэрбиш нь хөдөө орон нутагт шүүх хуралд оролцож байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүх хуралдааныг 2019 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 11 цаг хүртэл хойшлууллаа.

Авлигатай тэмцэх газраас Шадар сайд асан Ц.Оюунбаатарыг уг албан тушаалыг хашиж байх үедээ төсвөөс “Тэмээн поло 2016” тэмцээнийг зохион байгуулах зардалд 27 сая төгрөг зарцуулснаас гадна нэмж 150 сая төгрөг олгох шийдвэр гарган, өөрөө ерөнхийлөгчөөр нь ажилладаг “Монголын тэмээн поло, спорт уралдаан аяллын холбоо” төрийн бус байгууллагын данс руу шилжүүлж, хохирол учруулсан гэж буруутган, шалгаж байсан юм.Улмаар хэргийг нийслэлийн прокуророос өнгөрсөн оны 12-р сард шүүхэд шилжүүлсэн юм.

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …