Monthly Archives: January 2019

January, 2019

  • 25 January

    Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд агаарын бохирдолтой холбоотой төсвийг үр дүнгүй зарцуулсан асуудлыг шалгуулахаар хандав

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгаланд агаарын бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээний хүрээнд үйлдэгдэж байгаа хууль бус үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг хуулийн дагуу шалган, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх асуудлаар хандлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Арга хэмжээ авах тухай” дээрх мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр …

  • 25 January

    Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

    Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы (2019.01.25) өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 38 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын зургаан гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар төсөл санаачлагч гишүүн Д.Дамба-Очир танилцуулав. Улсын Их …

  • 25 January

    ЦЕГ:Ээлжийн ахлагч цэрэгт гар хүрсэн үйлдэл нь бичлэгт хадгалагдсан

    Цагдаагийн ерөнхий газраас загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ, Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид амиа алдсан 19 настай байлдагч А-гийн хэргийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонжаргал амиа алдсан 19 настай байлдагч А-гийн хэргийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр”Дорноговь аймгийн шинжээч талийгаачийг”Биедээ ил харагдах гэмтэл шархгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан. Гэхдээ бид дахин үзлэг хийхээр зохион байгуулалтыг …

  • 25 January

    Ерөнхий сайд олон нийтэд эргэлзээ төрүүлсэн хэргүүдийн бодит үнэнийг тогтоохыг үүрэг болгов

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2018.01.25/Цагдаагийн Ерөнхий газрын дарга С.Баатаржав, Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонжаргал нартай уулзаж дараах үүргийг өглөө.  Сүүлийн үед цаг бусаар амиа алдсан иргэдийн ар гэрийнхнээс болон олон нийтийн зүгээс хууль хяналтын байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд эргэлзэж, улмаар тэдгээрт итгэл алдрах байдал цөөнгүй ажиглагдах боллоо. Өмнө нь ч ийм асуудал нийгмийн бухимдлыг төрүүлж байсныг …

  • 25 January

    УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барилаа

    УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх тогтоолын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. “Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх асуудлыг шийдвэрлүүлэх тухай” албан бичигт “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6-д “Улсын Их Хурлын гишүүдийн олонхи Улсын Их Хурлын …

  • 25 January

    М.Энхболд: Цагаан сараас өмнө УИХ шинэ даргатай болно

    УИХ-ын дарга М. Энхболд цаг үеийн асуудлаар  дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдөр нэгдүгээр сарын 25-ны өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Их хурлаар шийдэгдэж, өнөөдрөөөс хэрэгжиж эхэлж байна. Сая 20 минутын өмнө УИХ-ын нэр бүхий 39 гишүүн гарын үсэг зурсан УИХ-ын …

  • 25 January

    Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг өнөөдөр хэлэлцэх боломжтой

    Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын даргыг олонхийн саналаар огцруулах, чөлөөлөх хуулийн төсөл өнөөдрөөс эхлэн мөрдөгдөж эхэллээ. Иймээс УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоолын төслийг өнөөдөр Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар өргөн барилаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ“Тогтоолын төслийг өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг УИХ-ын даргаас хүссэн ч ирэх долоо хоногийн Мягмар гариг хүртэл хойшлуулах шаардлагатай …

  • 25 January

    Л.Зэндмаа:Сар шинийн баяраар бага насны хүүхдээ айлаар авч явахгүй байхыг зөвлөж байна

    Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний талаар нийслэлийн Цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга, дэд хурандаа н.Батболд, нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа, НОБГ-ын дэд дарга Н.Нямхорлоо, НМХГ-ын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Лхагважаргал нар мэдээлэл өглөө. Нийслэлийн Цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дарга, дэд хурандаа н.Батболд: Нийслэлийн хэмжээнд дээрэмдэх болон …

  • 25 January

    Амралтын өдрүүдэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлана

      Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өчигдөр  болж, сар шинийн баярын өдрүүдэд авах зарим арга хэмжээний талаар шийдвэр гаргалаа. Ингээд автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашиныг нэгдүгээр сарын 26, хоёрдугаар сарын 2-ны өдрүүдэд, тэгш буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашиныг нэгдүгээр сарын 27, хоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд 10-20.00 цагийн …

  • 25 January

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны нэгдүгээр сарын 25. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн адаг хөхөгчин үхэр сарын 20. Сугар гараг. Харцага одтой, гурван хөх мэнгэтэй, хар нохой өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Сансар Суудал: Мод Өдрийн наран 8 цаг 27 минутад мандан, 17 цаг 40 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ …

  • 25 January

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. 2019 оны 01 дүгээр сарын 25-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи төвийн аймгуудын нутгаар …

  • 24 January

    Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөн боллоо

    Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлээс “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон дэвшүүлсэн зорилтот жилийн нээлтийн ажиллагаа өнөөдөр  Соёлын төв ордонд зохион байгуулагдлаа. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, НИТХ–ын дарга С.Амарсайхан, нийслэлийн засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлийн орон тооны …

  • 24 January

    Шилдэг авто сургууль ”Цогт Цэлмүүн” сургалтын төлбөрөө хямдрууллаа

    2018 оны “Шилдэг авто сургууль”-аар шалгарсан “Цогт цэлмүүн” авто сургууль нь 2019 оны шинэ элсэлтээ авч эхэллээ. Тус сургуульл  оюутан залууст зориулан жолооны сургалтын төлбөрийг 2019 оны нэгдүгээр сарыг дуустал 240”000₮-өөс ердөө 199”000₮ болгож хямдруулсан байна. Амжиж бүртгүүлээрэй залуусаа. Утас: 8824-0990, 8983-9830, 8801-1227 Хаяг: Монголын Залуучуудын Холбоо 109 тоот /Спортын төв ордоны хойно/ хурдан хугацаанд, чадварлаг жолооч болохыг хүсвэл “Цогт цэлмүүн” авто …

  • 24 January

    Суурьшлын бүс доторх үйлдвэрийг нүүлгэж, шинээр барихыг хориглоно

    Зуун айлын барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх ажлыг судлах Ажлын хэсгийнхэн өнгөрсөн долоо хоногт хуралдаж, суурьшлын бүс дотор үйл ажиллагаа явуулж эхлээд буй зарим аж ахуйн нэгжийн талаар хэлэлцсэн. Өнөөдөр нийслэлийн ИТХ–ын төлөөлөгч Ч.Гантулгаар ахлуулсан тус ажлын хэсгийнхэн Сүхбаатар дүүргийн IX-XI дүгээр хорооны нутаг дахь үйлдвэрүүдийн үйл ажиллагааг шалгав. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тухайн орчмын тохижилтыг сайжруулж, дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэн орон …

  • 24 January

    Дуучин Э.Чулуунчимэгийн охинтойгоо хамтран дуулсан “Хамгийн гоё хайр” дууны клип цацагдлаа 

    Дуучин Э.Чулуунчимэг охин Б.Аялгуутайгаа хамтран дуулсан “Хамгийн гоё хайр” дуугаа дүрсжүүлж өчигдөр /2019.01.23/ сонсогчдын хүртээл болголоо. “Хамгийн гоё хайр” дууны үгийг Б.Болорцэрэн, аяыг Б.Мөнхжаргал зохиож клипийг “Хишиг продакшн” бүтээжээ. Тэрбээр шинэ уран бүтээлийнхээ талаар “Б.Аялгуу охинтойгоо хамтран дуулсан “Хамгийн гоё хайр”дуугаа өргөн барьж байна. Энэ ертөнцийн хамгийн гоё хайр бол эх үрийн хайр билээ.Бүх сайхан ээжүүд энхрий бяцхан үрс бүхний хамгийн хайртай дуу болоосой гэж бодож …