Monthly Archives: April 2019

April, 2019

  • 11 April

    Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 11-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 7-р хороо Рашааны 24, Хангайн 19, 23-р гудамжууд, УСУГ-ын харьяа Зөөврийн ус түгээх байр, Макс дэлгүүр, Царам трэйд, Содмонгол, Сансар дэлгүүр болон эдгээрийн ойр орчмоор БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 8-р хороо Тэнгэртауэр, Тэнгэр бөөний …

  • 11 April

    “Шарк”-ууд 23 төсөлд 3,2 тэрбумын хөрөнгө оруулжээ

    Дэлхийн 30 гаруй оронд амжилттай зохион байгуулагдаж буй бизнесийн реалити шоу “Шарк танк” нэвтрүүлгийн Монгол дахь хоёрдугаар цуврал гуравдугаар сарын 24-нд сүүлийн дугаараа үзэгчдэдээ хүргэсэн. Энэ удаагийн цувралд нийт 300 гаруй гарааны бизнес эрхлэгч бүртгүүлснээс 23 бизнес эрхлэгч бизнесийн хөрөнгө оруулалтаа авах санал авч чаджээ. Бизнес эрхлэгчдэд нэвтрүүлгийн үеэр нийт 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шаркууд хийсэн байна. Гарааны бизнес …

  • 11 April

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 11-ний­ 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар солигдиол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс …

  • 11 April

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны дөрөвдүгээр сарын 11. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг шар луу сарын 6. Бархасвадь гараг. Хэрцгий охин одтой, найман цагаан мэнгэтэй, шар бар өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Авахуй Суудал: Төмөр Өдрийн наран 6 цаг 12 минутад мандан, 19 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр морь …

  • 10 April

    Нийслэлийн засаг даргын орлогч болон төслийн удирдагчдад нэр дэвшигчдийг дэмжлээ

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хуралдаж нийслэлийн Засаг даргын орлогч болон төслийн удирдагчдыг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” 100 дугаар тогтоолын дагуу нийслэлийн төрийн захиргааны удирдлагын бүтцийг тогтоож хоёр орлогч, дөрвөн төслийн удирдагчтай байхаар тогтоосон. Дээрх Засгийн газрын тогтоолын дагуу …

  • 10 April

    Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа

    Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Улсын Их Хурлаас 1998 онд Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг, 2006 онд хуулийн шинэчилсэн найруулгыг батлан мөрдүүлж, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны эрх зүйн харилцааг …

  • 10 April

    Н.Учрал Олон Улсын Парламентын Холбооны УЗ-ийн гишүүнээр сонгогдлоо

    Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 140 дүгээр чуулган Катар улсын Доха хотноо зохиогдож байна. Уг хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал Олон Улсын Парламентын Холбооны НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. Н.Учрал гишүүний хувьд Олон улсын парламентын холбооны дэргэдэх залуу парламентчдын чуулганд оролцон байр сууриа илэрхийлж, НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны Удирдах зөвлөлийн гишүүнд залуу парламентчдын төлөөлөл болон нэр дэвшиж …

  • 10 April

    “Babybio” бүтээгдэхүүн эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй байна

    Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн урд талд байрлах Ноён трейд төвийн нэг д давхарт байрлах Монос Улаанбаатар ХХК-ийн Монос ХӨСҮТ-18 эмийн сангийн салбарт шалгалт хийлээ. Шалгалтаар тус эмийн сангийн салбарт худалдаалж буй Франц улсад үйлдвэрлэсэн 90 гр савлагаатай 6+ сартай хүүхдэд зориулсан, АS2342, 12:12, 22-08-2019 хэрэглэж дуусах хугацаатай, 3288131540092 цувралын дугаартай Babybio нэрийн бүтээгдэхүүнийг лабораторийн …

  • 10 April

    Хууль бусаар гар утас эд зүйлийг худалдан борлуулдаг гурван ченжид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

    Өнөөдөр /2019.04.10/ Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвд цагдаагийн байгууллагаас энэ оны нэгдүгээр улирлын гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Э.Товуудорж ““Энэ оны нэгдүгээр улиралд нийслэлд 6666 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1309 хэргээр буюу 16.4 хувиар буурч …

  • 10 April

    Стивен Сигалын мэндэлсэн өдөр тохиож байна

    Адал явдалт, тулаантай киноны дэлхийн шилдэг жүжигчдээр Брюс Ли,Арнольд Швар­ценеггер, Силь­вестр Сталлоне, Брюс Уиллис, Стивен Сигал, Ван Дамм, Жет Ли нарыг зүй ёсоор нэрлэдэг.Тэдний дотроос бидний хамгийн ойрын танил Америкийн тулаант киноны жүжигчин Стивен Сигалын мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Стивен Сигал 1952 оны 4-р сарын 10-ны өдөр Америкийн Мичиган мужийн нийслэл Лансинг хотод төржээ. Тэрээр 2001 онд Монголд анх хөл …

  • 10 April

    М. Дариймаа:  Карменд өөрийгөө нэг их “эвдэлгүй” дуулдаг

    Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлийн 56 дахь улирлын нээлтийн дуурийн тоглолт Францын суут хөгжмийн зохиолч Ж.Бизегийн “Кармен” дуурь байлаа. Гол дүр тамхины үйлдвэрийн ажилчин гал цогтой цыган бүсгүй Карменд уг дүрд олонтаа хувирч, үзэгчдийг XIX зууны дунд үеийн Испани орон, домогт Севилийн талбайд аваачдаг дуурийн гоцлол дуучин М.Дариймаа дуулсан юм. Тоглолтын тасалбар хэдэн хоногийн өмнөөс дуусаж, энэ дуурийг зарлах бүрийд ирдэг үзэгчид ч орж чадахгүйд …

  • 10 April

    Б.Энх-Амгалан: Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замыг цэргийн албан хаагчаар бариулна

    Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрээр “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг хэлэлцэж тогтоол баталлаа. Энэ бол Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах, улсад орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх, гадаад худалдааг нэмэгдүүлэх зорилготой тогтоол. Энэ тогтоолоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг өгөгдөж байгаа. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлээ 247 км төмөр …

  • 10 April

    Х.Баделхан: Түрээсийн байраа өмчлөх хүсэлтэй иргэдтэй гэрээ байгуулна

    “Буянт-Ухаа 2” хороолол ашиглалтад орох хугацаа нь хойшилж, иргэдэд хүлээлт үүсгэсэн байдалтай байгаа. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Түрээсийн орон сууцны журмыг баталсан байна. Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан мэдээлэл хийлээ. Тэрээр “Иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу тус асуудал судалсны үндсэн дээр дараах шийдвэрийг гаргаад байна. Байрны төлбөрийн 30 хувийг төлсөн тохиолдолд ипотекийн зээлд хамрагдах боломжтой болно. Төлбөрийн чадвартай …

  • 10 April

    Олон улсын бүжгийн тэмцээнд амжилт гаргасан хүүхдүүдийг Хотын захиргаанаас угтан авлаа

    БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулагдсан “GURU ART WELL” олон улсын бүжгийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож Гран При болон дэд байр эзлээд ирсэн авьяаслаг бүжигчин хүүхдүүдийг өчигдөр эх орондоо ирэхэд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар онгоцны буудалд угтан авлаа. Тэрээр хүүхдүүдэд хандан Зөвхөн Ази төдийгүй Европын орнуудын олон баг тамирчид оролцсон олон улсын …

  • 10 April

    Улаанбаатар-Дарханы замыг 4 эгнээ болгох санхүүжилт шийдэгдлээ

    Монгол улсын Засгийн газар, Европын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Европын сэргээн босголт хөгжлийн банкийг төлөөлж тус банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Ирина Кравченко нар гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газарт Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас 300 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг зам тээвэр, дэд …