Monthly Archives: April 2019

April, 2019

  • 24 April

    Буудлагын тамирчин Ц.Анударь Олимпийн эрхээ авчээ

    Монголын Буудлага спортын тамирчдын “Токио 2020” Олимпийн наадмын анхны эрхийг эмэгтэй гар бууны төрлийн тамирчин Ц.Анударь авчээ. Тодруулбал БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 04 дүгээр сарын 20-29-ны өдрүүдэд зохиогдож буй Дэлхийн цомын цуврал тэмцээний хийн гар бууны дасгалд  Ц.Анударь 578 оноогоор МУ-ын рекордыг шинэчлэн тогтоож, ОУХМ цолны болзол ханган Олимпийн  эрхийг авсан байна.

  • 24 April

    “Монголын хүүхдүүд” хүүхдийн урлагийн их наадмын нийслэлийн бүсийн II шатны шалгаруулалт боллоо

    Хүүхэд, өсвөр үеийнхэнд Монгол үндэстний урлагийн их өв санг түгээн дэлгэрүүлэх, эзэмшүүлэх, өвлүүлэх, сурталчлах, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх, харилцан суралцах, хамтран уран бүтээл туурвих Монгол улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын өвийг хүүхэд багачуудад өвлүүлж Монгол үндэстний соёл урлаг, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Монголын хүүхдүүд” Хүүхдийн урлагийн их наадмыг 21 аймаг, Нийслэлийн өсөн дүүргийн хэмжээнд гурван үе шаттай зохион байгуулж …

  • 24 April

    Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний 11 аж ахуйн нэгжид торгууль ногдуулжээ

    Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал, техникийн бүрэн бүтэн байдал, утаанаас ялгарах хорт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх түвшинд байгаа эсэх, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэхийг шалгаж, зөрчлийг арилгуулах зорилгоор хяналт шалгалт хийсэн юм. Шалгалтад нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний их болон дунд багтаамжийн 229 автобус болон бусад …

  • 24 April

    НИТХ-ын дарга Р.Дагва БНСУ-ын элчин сайд Жон Жэ намыг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва БНСУ-ын элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол, БНСУ-ын найрсаг харилцаа өргөжин, хамтын ажиллагаа олон салбарт идэвхижин хөгжиж байгааг тэмдэглэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов. БНСУ-ын элчин сайд Жон Жэ Нам БНСУ-ын Сөүл хот болон бусад хотуудтай Улаанбаатар хот найрсаг харилцаатай хамтран ажиллаж ирсэн. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, аялал …

  • 24 April

    Б.Баатархүү: ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг хорих саналыг прокурорт хүргүүлээд байна

    С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг өнөөдөр цагдан хорьсон талаар бид мэдээлсэн билээ. Б.Хурцыг цагдан хорьсонтой холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү мэдээлэл хийлээ. Тэрбээр” Авлигатай тэмцэх газарт 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл буюу гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчих гэдэг …

  • 24 April

    Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт боллоо

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран нийслэлд анх зохион байгуулж буй нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БХБ-ын сайд Х.Баделхан, НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ХХААХҮ-ийн сайд Ж.Сауле, нийслэлийн Онцгой …

  • 24 April

    “Холливуд Монголд” кино уран бүтээлчдийн анхдугаар наадмын талаар хэн, юу хэлэв

    Хануй Филм НҮТББ-ын санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг зохион байгуулах гэж байна. “Холливуд Монголд” наадмын үеэр Холливүүдийн алдартай жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак, “Apocalypto” киногоороо алдартай жүжигчин Руди Янгблад, “Game of Thrones”, “Marco Polo”, “Warrior” киноны найруулагч Дэвид Петрарка, “Мулан”, “Галзуу баян азиуд” “Нарниа” киноны …

  • 24 April

    Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Б.Ундармаа, Я.Содбаатар, Ц.Цогзолмаа, Л.Энх-Амгалан, Л.Энхболд нар бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулсан Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслөө Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Оюуны өмчийг хамгаалах, урамшуулах бодлогыг хэрэгжүүлэхээр Патентийн тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай, Инновацийн тухай зэрэг хэд хэдэн хууль батлан, мөрдөж байгаа …

  • 24 April

    Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль Танхимын команд штабын дадлагаар үргэлжилж байна

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран,  нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Улаанбаатар хотноо 30 жилийн дараа зохион байгуулж буй. Иж бүрэн сургуулийн нээлт өнөөдөр өглөө Сүхбаатарын талбайд болсныг бид мэдээлсэн. Харин одоо Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн Танхимын команд штабын дадлага-сургууль “Crocus event hall”-д үргэлжилж байна. Танхимын команд штабын дадлага сургуульд УИХ-ын Тамгын газар, ОБЕГ, …

  • 24 April

    ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас тайлбар авч байна

    С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан  Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцаас  тайлбар авч байна. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг илрүүлэх ажиллагаанд оролцсон тагнуулын  ерөнхий газрын хоёр, ШШГЕГ–ын хоёр ажилтан буюу нийт дөрвөн хүнийг энэ хэргийг мөрдөн шалгахдаа хууль зөрчсөн, хууль бус арга хэрэглэсэн, эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр цагдан хориод байгаа юм.

  • 24 April

    Ч.Хүрэлбаатар: Эрүүл мэндийн даатгалын сан, НД-ын сангийн хөрөнгийг 2020 оноос төрийн сан дээрээ байршуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр /2019.04.23/ болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар   өнөөдөр мэдээлэл  хийлээ. Тэрбээр  “Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Сангийн яам таван асуудал оруулсан. Монгол Улсын 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцүүллээ. 2020-2022 оны Төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн мэдүүлж, хэлэлцүүлэхээр боллоо. Мөн Засгийн газрын өрийн стратегийн баримт бичгийг хэлэлцүүлнэ.  2020 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 6 …

  • 24 April

    У.Хүрэлсүх: Засгийн газар газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэхийн төлөө онцгой анхаарна

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран нийслэлд анх зохион байгуулж буй нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. 1990 оноос хойш 29 жилийн дараа хийж байгаа энэ сургуулийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж үг хэлэв. Энэ удаагийн иж бүрэн сургууль нь газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэхэд төрийн захиргааны болон аж ахуйн …

  • 24 April

    Иргэн танд хамгийн ойр аюулгүйн талбай хаана байгааг мэдэх үү

    Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газар болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Улаанбаатар хотын хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг дөрөвдүгээр сарын 24-26-нд зохион байгуулж буй. Маргааш буюу 25-ны 07.00-09.30 цагийн хооронд нийслэлийн бүх иргэнийг хамруулсан газар хөдлөлтийн дараах нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль зохион байгуулах юм. Өглөө 08.00 цагт зарлан мэдээллийн дуут дохионы цамхгуудаар Газар хөдөлсөн тухай …

  • 24 April

    Ким Жон Ун, В. Путин нар маргааш уулзана

    БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун  Пёньян хотын төмөр замын буудлаас хуягт галт тэргээрээ ОХУ-ын Владивосток хотыг зорьжээ. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй дөрөвдүгээр сарын 25-нд уулзана гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг  мэдээллээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар дөрөвдүгээр сарын 25-нд Владивостокт уулзана. Хоёр орны удирдагчдын хэлэлцэх гол сэдэв нь Солонгосын хойгийн цөмийн асуудлыг тайван замаар шийдэх болон Зүүн Хойд Азийн аюулгүй байдлыг хангах асуудал юм. Владимир Путин, Ким Жөн Ун нар Владивостокт анх удаа биечлэн уулзах …

  • 24 April

    Өнөөдрөөс эхэлж гурван өдөр согтууруулах ундаа худалдаалахгүй

    Маргааш буюу дөрөвдүгээр сарын 25-нд зам хаана. Учир нь энэ өдөр “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” зохион байгуулах бөгөөд өглөөний 07:00-10:00 цагийн хооронд нийслэлийн хэмжээнд автозамын хөдөлгөөнийг бүрэн хаах юм. Иймд энэ өдөр өглөөний гадаад, дотоодын нислэгийн тасалбар худалдаж авсан иргэдийг цагаа тооцоолж, онгоцноосоо хоцрохгүй байхыг анхааруулжээ. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар дөрөвдүгээр сарын 24-нөөс буюу өнөөдрөөс эхэлж 26 хүртэл …