Хууль бусаар гар утас эд зүйлийг худалдан борлуулдаг гурван ченжид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

Өнөөдөр /2019.04.10/ Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвд цагдаагийн байгууллагаас энэ оны нэгдүгээр улирлын гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Э.Товуудорж ““Энэ оны нэгдүгээр улиралд нийслэлд 6666 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1309 хэргээр буюу 16.4 хувиар буурч илрүүлэлт тодорхой хувиар өссөн сайн дүн мэдээ гарсан байна.

Тухайлбал,

  • Хулгайлах гэмт хэрэг 36.2 хувь,
  • Дээрэмдэх гэмт хэрэг 42.7 хувь,
  • Хүний амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг 12.7 хувь,
  • Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 13.3 хувь,
  • Халаасны хулгайн гэмт хэрэг 49.3 хувиар тус тус буурчээ.

Үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд дээр дүн шинжилгээ хийхэд хөдөө орон нутгаас нийслэл хотод ирж гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүсийн тоо нэлээдгүй өсөх хандлагатай байна. Эдгээр иргэд хотод ирээд тодорхой оршин суух хаяггүй, нийтийн байруудад амьдарч, шөнө оройн цагаар гарч дээрмийн болон бусад гэмт хэрэг үйлдэж байна.

Иймээс нийслэлд нийтийн байр түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг 649 байгууллагад шалгалт хийхэд:

  • Зөвшөөрөлтэй гэрээ байгуулан ажиллаж байгаа 195,
  • Ямар нэгэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа 454 аж ахуй нэгж байгууллага байв.

Шалгалтын үеэр цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан 140 оргодол этгээдийг нийтийн байрнаас олж тогтоосон.Дээрэмдэх гэмт хэрэг ихээр бүртгэгдэж байгаа нийслэлийн Баянгол дүүрэг дахь цагдаагийн нэгдүгээр хэлтэс шөнө оройн цагаар эргүүл шалгалтын ажлыг явуулахад, хоёр бүлэг зургаан этгээд бага насны хүүхэд болон шөнө оройн цагаар ганцаараа явж байгаа эмэгтэйчүүдийг дээрэмддэг болох нь тогтоогдсон” гэв.

Харин НЦГ-ын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга хурандаа Э.Бат-Эрдэнэ “Халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг сэжигтэй 53 этгээдийг цуглуулж хууль сурталчлан гэмт санаа бодлоос нь татгалзуулах чиглэлээр үйл ажиллагаануудыг явуулсан бол гурван бүлэг 18 этгээдийг дайчлан баривчлан шалгасан. Хууль бусаар гар утас эд зүйлийг худалдан борлуулдаг гурван ченжийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна” гэлээ.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …