Monthly Archives: July 2019

July, 2019

  • 2 July

    НАМЗХ-ны VI Их хурал энэ сарын 8-нд болно

    Улс төрийн намуудын дэргэдэх залуучуудын байгууллага нь тухайн намын шинэ үеийг төлөөлөх,залгамж чанарыг тодорхойлох чухал институт юм. Монголын хувьд бусдаасаа хамгийн идэвхтэй нь МАН, АН-ын дэргэдэх залуучуудын байгууллагууд гэж хэлж болно. Тэгвэл эрх баригч намын залуучуудын байгууллага болох Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны ээлжит VI Их хурал энэ сарын 8-ны өдөр болохоор товлогдож байна. МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны дүрэмд дөрвөн жил …

  • 2 July

    Ламын гэгээнтэн Эрдэнэтийн уурхайчдад авшиг хүртээнэ

     Монголд бурхан шашныг дэлгэрүүлэгч гурван зулын нэг Ламын гэгээнтэний VIII дүр Данзанжамбалчойжишинэн хутагт маргааш Эрдэнэт үйлдвэрт морилж, уурхайчдад маань мэгзэм сонордуулан, эрх, номын авшиг хүртээнэ. Ламын гэгээнтэн Орхон аймагт “Гурван бүсийн нутаг” ТББ-ын заллагаар морилж буй бөгөөд энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд хүлээн авч, уурхайчдынхаа сэтгэл зүй, ажил үйлсийг өөдрөг байлгах тулгуур хүчийг бодон сүсэглэж номын айлдвар хүсжээ. Ламын гэгээнтэний …

  • 2 July

    Агваандандар лхаарамба мэндэлсний 260 жилийн ойд зориулан ном хэвлүүлжээ

      Агваандандар (1759-1840) лхаарамба бол монгол, төвд, санскрит хэлнээ цагааширсан нэрт гүн ухаантан, буддын шашны эрдэмд нэвтэрч 40 гаруй бүтээл туурвисан байна. Тэрээр 1759 онд Алшаа хошууны Баяннуруун багийн нутагт хойд овогт Гавьяат үйзэн Зайсангийн гэр бүлд мэндэлжээ. Бага насандаа Буян арвитгагч сүмд шавилж, ном эрдэмд суралцаж, улмаар 19 настайдаа Лхасын Брайвүн хийдийн Гоманд шавилан 24 жилийг өнгөрөөжээ. Энэ хугацаанд …

  • 2 July

    Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын ажил үргэлжилж байна

    “Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын 10 хоног”-ийг өчигдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд хөдөө орон нутгийн 21 аймгийн эрүүл мэндийн газар, нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төвд нийт 32400 хүн тун вакциныг хүргүүлсэн байна. Дархлаажуулалтад заавал харагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийнхээ эрүүл мэндийн төв болон Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандан хамрагдах боломжтой юм. ДАРХЛААЖУУЛАЛТАД: ✅Тарваган …

  • 2 July

    Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үер буужээ

    Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд энэ сарын 1-ны өдөр үргэлжилсэн орсон борооны улмаас үеэр буужээ. Энэ талаар тус сумын Онцгой байдлын газраас асуухад “Өнөөдөр 14.59 цагаас 16.00 цаг хүртэл үргэлжлэн орсон борооны улмаас зарим жалга, даваа үертэй байна. Одоогоор хаагдсан зам даваа байхгүй, хүний эд хөрөнгөд хохирол учирсан хохирол байхгүй байна. Яг одоогийн байдлаар үерийн ус татарч байна” гэсэн тайлбарыг өглөө. …

  • 2 July

    ГЕГ: Ангийн бууны сум их хэмжээгээр хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүллээ

    Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газрын “Техник-Импорт” дахь гаалийн хяналтын бүсэд 2019 оны зургадугаар сарын 26-ны өдөр АНУ-аас “А” ХХК-ний нэр дээр мэдүүлсэн 40 тонны чингэлэгтэй бараанд ангийн бууны сум 49 мянган ширхэгийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Ангийн бууны сум нь эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрлөөр импортлох тарифын бус хязгаарлалт …

  • 2 July

    Өнөөдөр таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны долоодугаар сарын 02-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ  11:00-18:00 цагт: 9-р хороо Шар хадны 50-60-р гудамжууд болон ойр орчмоор, СҮХБААТАР ДҮҮРЭГ  11:00-18:00 цагт: 16-р хороо Бэлхийн 11, 30, 32-р гудамжууд, иргэн Соёлсүрэн, Гантогтох, Жанцансамбуу, Төрмөнх, Төмөрчөдөр, Халуун ус болон эдгээрийн ойр орчмоор, ХАН-УУЛ ДҮҮРЭГ  11:00-16:00 цагт: 11-р …

  • 2 July

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны долоодугаар сарын 02. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны дунд цагаан морь сарын 30. Ангараг гараг. Билгийн тооллын битүүн, Хэрцгий охин одтой, долоон улаан мэнгэтэй, цагаан хулгана өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй Суудал: Ус Өдрийн наран 5 цаг 01 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг …

  • 2 July

    Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орж, говь талын нутгаар хална. 2019 оны 07 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 …

  • 1 July

    Ж.Батзандан: Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай нарыг эрэн сурвалжилж байна

    Монгол Улс мөнгө  угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага ФАТФ-ын “саарал жагсаалтад” орох нөхцөл байдал үүсээд байгааг УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2019.07.01/ мэдэгдлээ. Тэрбээр энэ үеэр “Нэр бүхий албан тушаалтнууд гадагшаа зугтаж гарлаа гэдэг мэдээлэл ирж байна. Авлигатай тэмцэх газраас Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай, Ц.Сандуй нарыг баривчлахаар эрэн сурвалжлах ажиллагаа явуулж байгааг хэлж байна. Тиймээс эдгээр хүмүүсийг Монголдоо ирж мэдүүлгээ өгөхийг Ж.Батзандан миний бие урьж …

  • 1 July

    Илүүдэл жингээ түргэн хугацаанд хасах 10 арга

    1. Ус байнга уу, зарим үед цай уу Ус илчлэггүй тул турахыг хүсэж буй хүн бүрийн уух ёстой цор ганц ундаа. Ус мөн хорыг гадагшлуулж, бодисын солилцоог дэмжиж өгдөг учир жин хасахад тусалдаг. Байнга ус уухад хэтэрхий амтгүй санагдаж байвал зарим үед бүлээн цай ууж болно. Ногоон болон хар цай аль аль нь антиоксидант, полифенолоор баялаг тул илүүдэл жинтэй хүмүүс …

  • 1 July

    Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол дархан” үзэсгэлэн зохион байгуулагдаж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол дархан” үзэсгэлэн өнөөдөр Монголын уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн очиж, дархадын ур ухаан шингэсэн бүтээлүүдтэй танилцлаа. Энэ үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол дархан” үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулахаар болсон хэмээн зарласан бол энэ нь үзэсгэлэнг цаашид Монгол туургатны хэмжээнд зохион байгуулах үндэс суурь болж …

  • 1 July

    Экспортын бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрлийг нэмэх талаар ярилцав

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар манай улсад айлчилж буй АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх, Элчин сайд Жон Болтоныг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд ноён Жон Болтоныг Монгол оронд тавтай морилохыг хүсээд, “Монгол Улс АНУ-тай найрсаг, харилцан итгэлцсэн түншлэлийн харилцаа хөгжүүлж байна. АНУ бол манай улсын 3 дахь хөрш бөгөөд ардчиллыг эрхэмлэгч, чөлөөт зах …

  • 1 July

    “Торгоны зам” авто ралли ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар “Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авто ралли уралдаан долдугаар сарын 6-16-ны өдрүүдэд ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт зохион байгуулагдахаар болсон. “Торгоны зам 2019” олон улсын авто ралли уралдаан мотоцикл, автомашин /ачааны машин/ гэсэн төрлөөр болох бөгөөд ОХУ-ын Иркутск хотоос гараагаа эхэлж, Монголын нутгаар дайран БНХАУ-ын Дунхан хотод хаалтаа хийнэ. Одоогоор 43 орны тамирчид оролцохоор …

  • 1 July

    Ерөнхий сайд АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх, элчин сайд Ж.Болтоныг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсад айлчилж буй АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Ж.Болтон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Талууд харилцан итгэлцсэн, найрсаг харилцааг стратегийн түвшинд хүргэх, энэ хүрээнд “Өргөтгөсөн иж бүрэн түншлэл”-ийг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, улс төр, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх, “Монгол Улс, АНУ хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай” замын …