Monthly Archives: July 2019

July, 2019

  • 2 July

    Хөдөөгийн бэлчээрээс хөгжлийн түүчээ рүү

    Монгол орны алс баруун хязгаар нутаг Ховд аймгийн Дарви суманд Дамдингийн Ганболд төржээ. Багаасаа хөдөө эцэг эхийнхээ гар дээр мал маллан өссөн тэр найман настайдаа сумынхаа дунд сургуульд элсэн оржээ. Түүнийг наймдугаар анги төгсөх жил нь орон нутгаас хадлан тэжээл бэлтгэх ажилд төгсөх ангийн хөвгүүдийг дайчилжээ. Харамсалтай нь бэлтгэсэн хадлангаа нуруулдаж байхдаа Д.Ганболд өрөөсөн гараа хүнд гэмтээжээ. Сумын эмч анхан …

  • 2 July

    Дахин болон Нөхөн сонгуулиудад МАН ялалт байгуулжээ

    Өнгөрөгч ням гаригт буюу зургадугаар сарын 30-ны өдөр орон нутагт дахин болон нөхөн сонгуулиуд явагдаж дүнгээ гаргасан байна. Дөрвөн аймагт явагдсан дахин болон нөхөн сонгуулиудад эрх баригч МАН ялалт байгуулжээ. Тодруулбал эрх баригчид Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 21-р тойрогт /Аймгийн ИТХ /, Ховд аймгийн Мөнххайрхан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын /Сумын ИТХ / сонгуульд, Баянхонгор аймгийн Хүрээмарал /Сумын ИТХ / сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд тус тус үнэмлэхүй ялалт …

  • 2 July

    Танилц: Наадмаар үйлчлэх автобус болон рейлбусын чиглэлүүд

    Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 93 чиглэлд их багтаамжийн 612, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 10, зуслангийн 3 чиглэлд 5, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус нийт 637 автобус үйлчилгээнд явахаар төлөвлөжээ. 7 дугаар сарын 11, 12-ны …

  • 2 July

    Эрхүү хотруу зорчих иргэдийг болгоомжтой байхыг анхаарууллаа

    Эрхүү мужид олон хоног дараалан орсон аадар борооны улмаас  6 сарын 27-ны өдрөөс эхлэн тус мужийн баруун хойд нутгууд болох Тайшет, Нижнеудинск, Чуинск, Тулун, Зиминск район үерт автаад байна. Үерийн улмаас зарим нутагт усны түвшин 1,350 см хүрч байшин барилга, зам, гүүр усанд автаж, цахилгаан, эрчим хүч тасарчээ. Албан ёсны мэдээллээр одоогоор таван хүн нас барж, 112 хүн эмнэлэгт хүргэгдээд …

  • 2 July

    Н.Цэрэнбат: Жуулчдад зориулан наадмын нээлтийг орчуулгатай зохион байгуулна

    Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаас өнөөдөр цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа. -“Цэвэрхэн наадацгаая” гэхээр иргэд зөвхөн сурталчилгаа төдий анхаардаг. Тэгвэл хор хөнөөл талаас нь бас иргэдэд ойлголт өгөх хэрэгтэй байгаа юм?  -Уриалга сонсоод иргэд маань байгальд хогоо хаяхгүй, ангилж хаядаг болчихоод байгаа юм. Ажлын үр дүн гараад байгаа учраас энэ жил дахин үргэлжлүүлж байгаа. Өнгөрсөн жил арав гаруй аж ахуйн нэгж бидэнтэй …

  • 2 July

    “Цэвэрхэн наадацгаая-2 ” аян улс орон даяар эхэллээ

    Байгаль, орчин аялал жуулчлалын яамнаас нийгмийг соён гэгээрүүлэх чиглэлд олон ажил хийж байгаа билээ. Тухайлбал, жил бүрийн зургаа, долдугаар сард хоггүй, цэвэрхэн наадахыг уриалж, аян эхлүүлдэг. Тэгвэл өнөө жилийн “Цэвэрхэн наадацгаая” аяныг өнөөдрөөс албан ёсоор эхлүүлж байгаа талаараа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Энэ жилийн тухайд олон ч аж ахуйн нэгж, хувийн хэвшил бидэнтэй хамтарч ажиллахаар саналаа өглөө. …

  • 2 July

    Жүжигчин Т.Бархүү шагналын мөнгөнөөсөө Б.Амингэрэл охинд хандивлажээ

    “Яг түүн шиг-4” шоуны хагас финалын дугаар зургадугаар сарын 30-ны өдөр “Боловсрол суваг” телевизээр үзэгчдийн хүртээл болсон. Шоуны хагас финалын дугаарт жүжигчин Т.Бархүү шоуны оролцогч дуучин  дуучин Б.Амархүүгийн “Зүрх чам руу” дууг дуулж, яг түүн шиг дуулж ялагчаар тодорч, арван сая төгрөгийн эзэн болсон юм. Тэрбээр шагнал авах үедээ “Энэ шагналын мөнгөө ард түмэнтэйгээ хуваалцана. Чухам юу хийхийг одоо сайн …

  • 2 July

    Актив удирдлагын компанийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, З.Нарантуяа, Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Я.Содбаатар, Л.Мөнхбаатар нарын гишүүд өнөөдөр (2019.07.02) Актив удирдлагын компанийн тухай хуулийн төслийг  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Манай орны банк, санхүүгийн салбарт хуримтлагдсан чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж, цаашид өсөх хандлагатай болсон нь банкнаас олгох зээлийн хэмжээг бууруулах, санхүүгийн зуучлалыг зогсонги байдал оруулах, эдийн засгийн идэвхжилтийг сулруулан, бодит секторын өсөлтийг хязгаарлах, …

  • 2 July

    Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжив

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2019.07.02) хуралдаан 11 цаг 33 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх “Ажлын хэсэг …

  • 2 July

    “Универсиад-2019” наадамд 120 орны тамирчид өрсөлдөнө

    Дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” XXX дугаар наадам Италийн Наполи хотноо долдугаар сарын 3-14-ний өдрүүдэд болно. Энэ удаагийн наадам Олон улсын оюутны спортын холбоо /ОУОСХ/, Италийн Засгийн газар, Кампана мужийн захиргааны ивээл дор явагдана. Зуны Универсиад наадамд таван тивийн 120 орчим орны 8000 тамирчин, төлөөлөгчид оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Универсиад наадамд тухайн улсын оюутны спортын холбооны санал болгож, мэдүүлэг гаргасан их, …

  • 2 July

    “MNBC” 3000 хүүхдийг баярлууллаа

    “MNBC” ХХК-ны зүгээс хэрэглэгчдэдээ дахин нэгэн бэлэг барилаа. Тэдний зүгээс өнгөрөгч зургадугаар сарын 28-ны өдөр лайв явуулж хамгийн эхэнд бүртгүүлсэн 3000 хүүхдийг Зайсан хилл-д хүүхэлдэйн кино үзүүлж, хүрээлэнгээр аялуулсан байна. Энэхүү ”Жаргалтай үрс” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдэд зургадугаар сарын 21-нд нээлтээ хийсэн “Toys story-4” буюу “Тоглоомын түүх-4” хүүхэлдэйн киног үзүүлсэн бөгөөд энэ үеэр хүүхдүүдээс сэтгэгдлийг нь сонслоо. “Жаргалтай үрс” хөтөлбөрт хамрагдсан …

  • 2 July

    У.Хүрэлсүх: Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүртээ анхаарал, халамж тавьж ажиллах ёстой

    Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгресс манай улсад болж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж буй энэхүү арга хэмжээнд Ази, номхон далайн 43 орны 600 гаруй төлөөлөгч оролцож, өөрийн орны сайн туршлагаа ярьж, хэлэлцүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ, Ази, Номхон далайн бүсийн …

  • 2 July

    Цагдаагийн гудамжны зам засварын үеэр нийтийн тээврийн чиглэлд ингэж өөрчлөлт орно

    Цагдаагийн гудамжны авто зам засварын ажлын үеэр хөдөлгөөний гурван хэсэгт хуваан хаах бөгөөд эхний ээлжинд долдугаар сарын 1-нээс 10-ныг хүртэл 32-ын тойргоос Хангай хотхон хүртэлх 0.3 км зам, Хангай хотхоноос Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэлх 0.6 км замыг долдугаар сарын 15-наас 28-ныг хүртэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэлх 0.7 км замыг наймдугаар сарын 15-ныг хүртэл хааж, авто …

  • 2 July

    Эргэж заавал очмоор Байгаль нуурын аялал /аян замын тэмдэглэл/

    Миний бие сэтгүүлч болсноосоо хойш анх удаа сэтгүүлчдийн хамтаар хилийн дээс алхаж үзлээ. Энэ бол Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо “Мазаалай номадик тур” жуулчлалын байгууллагаас хамтран зохион байгуулсан Итгэлт хамба, Улаан-Үд, Байгаль нуурын аялал юм. Сонин, телевиз, сайт, радио гээд сэтгүүл зүйн салбар бүрийн 40 төлөөллөөс бүрдсэн автобустай аялал зургадугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sky” …

  • 2 July

    Цэвэрлэгээ угаалгын зориулалтын төхөөрөмжөөр хотын гудамж талбайг цэвэрлэнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгөрсөн дөрөвдүгээр сард Хот тохижилтийн газарт ажилах үеэрээ цаашдаа хот тохижилтын ажилчдын ажлын ачааллыг хөнгөвчлөх, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр анхааран, цэвэрлэгээ үйлчилгээ, угаалгын зориулалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл авч үйлчилгээнд нэвтрүүлнэ гэдгийг хэлж, холбогдох албаныханд үүрэг чиглэл өгч байсан юм. Үүний дагуу нийслэлийн Хот тохижилтын газрынхан шуурхай ажиллан зам талбайн үйлчлэгч нарын ажлын …