Жүжигчин Т.Бархүү шагналын мөнгөнөөсөө Б.Амингэрэл охинд хандивлажээ

“Яг түүн шиг-4” шоуны хагас финалын дугаар зургадугаар сарын 30-ны өдөр “Боловсрол суваг” телевизээр үзэгчдийн хүртээл болсон. Шоуны хагас финалын дугаарт жүжигчин Т.Бархүү шоуны оролцогч дуучин  дуучин Б.Амархүүгийн “Зүрх чам руу” дууг дуулж, яг түүн шиг дуулж ялагчаар тодорч, арван сая төгрөгийн эзэн болсон юм.

Тэрбээр шагнал авах үедээ “Энэ шагналын мөнгөө ард түмэнтэйгээ хуваалцана. Чухам юу хийхийг одоо сайн хэлж мэдэхгүй байна” гэдгээ хэлж байсан. Тэгвэл тэрбээр хэлсэндээ хүрч, өвчиндөө шаналж буй Б.Амингэрэл охинд хандив өргөжээ. Б.Амингэрэл охины хувьд БНСУ-д элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхийн тулд 440.000.000 сая төгрөг шаардлагатай байгаа юм.

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүллээ

Хүүхдийн тоглоомын талбай эзэмшигч, Сууц өмчлөгчдийн холбоод болон холбогдох байгууллагууд, дүүрэг, хороодын Засаг дарга нарт …