“MNBC” 3000 хүүхдийг баярлууллаа

“MNBC” ХХК-ны зүгээс хэрэглэгчдэдээ дахин нэгэн бэлэг барилаа. Тэдний зүгээс өнгөрөгч зургадугаар сарын 28-ны өдөр лайв явуулж хамгийн эхэнд бүртгүүлсэн 3000 хүүхдийг Зайсан хилл-д хүүхэлдэйн кино үзүүлж, хүрээлэнгээр аялуулсан байна. Энэхүү ”Жаргалтай үрс” хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдэд зургадугаар сарын 21-нд нээлтээ хийсэн “Toys story-4” буюу “Тоглоомын түүх-4” хүүхэлдэйн киног үзүүлсэн бөгөөд энэ үеэр хүүхдүүдээс сэтгэгдлийг нь сонслоо.
“Жаргалтай үрс” хөтөлбөрт хамрагдсан хүүхэд “Миний хувьд үзэж амжаагүй байсан хүүхэлдэйн киногоо үзлээ. Хүүхэлдэйн кино маань ч маш их таалагдлаа. Энэ олон хүүхдийг баярлуулж байгаад ах эгч нартаа баярлалаа” гэсэн бол өөр нэгэн хүүхэд “Яг одоогийн байдлаар сэтгэгдэл маш өндөр байна. Энэ олон хүүхдийг баясгаж, маш гоё үйл ажиллагаа зохион байгуулсан та бүхний цаашдын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм.


Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …