Танилц: Наадмаар үйлчлэх автобус болон рейлбусын чиглэлүүд

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 93 чиглэлд их багтаамжийн 612, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 10, зуслангийн 3 чиглэлд 5, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус нийт 637 автобус үйлчилгээнд явахаар төлөвлөжээ.

  • 7 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж  “Мишээл экспо төв” рүү нийт 13 чиглэлийн 76 автобус, “Дүнжингарав худалдааны төв” рүү 22 чиглэлийн 135 автобус үйлчилнэ.
  • “Мишээл экспо төв” болон “Дүнжингарав худалдааны төв”-өөс “Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 20 автобус 3 минут тутам, Рейлбусын зогсоол буюу “Урбанек”-ын урд талын “Дунд гол”-ын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 5 автобус 6 минут тутамд, Хүй 7 худгийн Рейлбусны зогсоол буюу “Давааны зөрлөг”-өөс Морь барианы газар руу 5 автобус 4 минут тутамд тус тус богино эргэлтээр наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.
    Чиглэл Тээврийн хэрэгслийн тоо Хүлээлгийн хугацаа

    1

    “Давааны зөрлөг-Хүй 7 худаг”

    5

    4 мин

    2

    “Дунд гол-Төв цэнгэлдэх хүрээлэн”

    5

    6 мин

    3

    “Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн-Мишээл экспо”

    20

    3 мин

7-р сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, 7 дугаар сарын 13-ны өдөр хотын төв буюу “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус 10 минут тутамд “Хүй 7 худаг” руу  1,000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.

Рейлбус 2,000 төгрөгийн тарифтай

Мөн баяр наадмын өдрүүд буюу 7 дугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны өртөө” хүртэл Рейлбус 2,000 төгрөгийн тарифаар үйлчлэх аж.

 

 

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …