Monthly Archives: July 2019

July, 2019

  • 1 July

     Жон Болтон Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

    Монгол Улсад айлчилж буй АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Элчин сайд Жон Болтон өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ноён Элчин сайд Болтоны Монгол Улсад хийж буй  айлчлал нь АНУ-ын зүгээс хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгч буйн илрэл гээд, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацитай байгуулсан компакт гэрээ хоёр орны хамтын ажиллагаанд …

  • 1 July

    Дүүргийн Засаг дарга нар албан даалгаврын хүрээнд хийсэн ажлаа тайлагнав

    Нийслэлийн Засаг даргын “Хот нийтийн аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2019 оны 03 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хэлэлцэх хурал өнөөдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба оролцож, албан даалгаврын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнав. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хийж хэрэгжүүлсэн ажлын хэрэгжилтийн явцыг тус албаны Тохижилт, хог …

  • 1 July

    Эрүүдэн шүүлт явуулсан гэх хэрэгт холбогдсон Б.Хурц нарын есөн хүний нэр ил боллоо

    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. Тэгвэл эл хэрэгт нэр холбогдон шалгагдаж байгаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас гадна найман хүний нэр ил боллоо. Тодруулбал, ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас гадна Улсын Ерөнхий прокурорын орлогч …

  • 1 July

    Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто зам борооны улмаас эвдэрчээ

    Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын хөвөө шуудуу үерт урсаж, эвдрэл үүссэн гэдэг мэдээллийг Авто тээврийн үндэсний төв өгч байна. Тодруулбал, зургадугаар сарын 30-ны өдрийн 16.00 цагийн орчимд орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын хөвөө шуудуу үерт урсаж, эвдэрчээ. Авто замын зорчих хэсэгт их хэмжээний ус тогтсон байдалтай байгаа учраас оройн цагаар үзэгдэх орчин хангалтгүй үед тус замыг сонгож …

  • 1 July

    “37-Р ТОЧКА” олон ангит уран сайхны кино ирэх намраас үзэгчдийн хүртээл болно

    Фантастик продакшн үүсгэн байгуулагдсаны 10 жил, СКАЙтел группийн 20 жилийн ойг тохиолдуулан хамтран бүтээсэн “37-Р ТОЧКА” олон ангит уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Монголын олон ангит уран сайхны киног шинэ түвшинд авчрах 21 ангиас бүрдэх хоёр бүлэгт “37-Р ТОЧКА” кинонд нийтдээ 200 орчим хүн ажилласан бөгөөд киноны нэг анги нь л гэхэд бүрэн хэмжээний кино …

  • 1 July

    УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг тойргийн ард иргэддээ танилцууллаа

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд, олон нийтийн санал, зөвлөмжийг сонсох уулзалтыг Мөрөн сумын Нутгийн удирдлагын “Соёмбо” танхимд зохион байгууллаа. Уулзалтад 1992 оны Үндсэн хуулийг батлалцсан Л.Дамдинсүрэн Н.Цэрэнхүү, М.Санжаа нар оролцож Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд өөрсдийн санал бодлыг илэрхийлсэн. Түүнчлэн иргэдийн зүгээс тосгоныг засаг захиргааны нэгж болон хот болгох, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үүрэг, …

  • 1 July

    Эрдэнэтийн уурхайчид эхний хагас жилд төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ биелүүллээ

    Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 2019 оны зургаадугаар сар болон эхний хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100-аас дээш хувиар биелүүллээ. Ил уурхайд зургаадугаар сард 2009.0 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөө 104.5 хувиар биелсэн бол оны эхний хагас жилд уурхайчид нийт 12550.0 уулын цул гаргаж, төлөвлөгөөний биелэлтийг 102.9 хувьд хүргэсэн байна. Хөрс хуулалтын ажил зургаадугаар сард  852.9 мянган метр куб, …

  • 1 July

    Долдугаар сарын өрнийн зурхай

    ХОНЬ  Сарын эхээр мөнгөнд болгоомжтой хандаж хэл амнаас холхон байгаарай. Хажуудаа итгэлтэй хүмүүсийг сонгох хэрэгтэй. Таныг бүгд буруутгаж, бусдын алдааг хүртэл тохохыг оролдоно. Дотнын хүнийхээ олон дутагдлуудыг хараагүй мэт өнгөрөө, хамгийн сайхан дурсамжуудаа хадгалан үлдэхийг хичээ. Танд шинэ ажил зохион байгуулах, санхүүгийн хүндрэлээс гарах гарц олох хангалттай хүч байна. Ухаалаг, тэсвэртэй байдал нь зорилгодоо хүрэхэд нэмэртэй. Дотнын хүмүүс чинь чухал …

  • 1 July

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК олон улсын стандартад нийцсэн 8.2 км авто зам ашиглалтад орууллаа

    Төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайгаас Гашуун сухайтын авто замтай холбох 8.2 км хатуу хучилттай авто замын нээлт 2019 оны зургаадугаар сарын 30-нд боллоо. Авто замын нээлтийн үеэр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Олон улсын стандартад нийцсэн хүнд даацын хатуу хучилттай энэхүү авто зам ашиглалтад орсноор олон талын ач холбогдолтой. Тухайлбал “Эрдэнэс-Тавантолгой” ХК одоогийн байдлаар 8.3 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ …

  • 1 July

    Ардын дууч Д. Бурмаа “DYRBERG/KERN” брендийн нүүр царай боллоо

    Өмссөн гоёл, донж маягаараа бусдаас ялгарч чаддаг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, ардын дууч Д.Бурмаа DYRBERG/KERN брендийн баяр наадамд тусгайлан зориулсан “АРГА БИЛЭГ”коллекцын шинэ нүүр царай болсон байна. DYRBERG/KERN бренд нь өмнө сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, улс төрч С.Оюун, Ардын жүжигчин Н.Сувд, “Цэнхэр үст” Э.Цэрэндолгор, нэвтрүүлэгч С.Чимгээ нарыг моделиор сонгосон бол харин энэ удаа Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан ардын дууч Д.Бурмааг …

  • 1 July

    Сонгинохайрхан дүүргийн өрхийн эмнэлгүүд машинтай болжээ

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр Эрүүл мэндийн яам, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран СХД-ийн магадлан итгэмжлэлд орсон найман Өрхийн эрүүл мэндийн төвд “Зүрх судасны өвчин, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх МонгПэн загвар төслийг хэрэгжүүлж байна. Тус төслийн зорилго нь үндэсний болон орон нутгийн эрүүл мэндийн тогтолцоонд дүн шинжилгээ хийж, HEARTS техникийн багцыг хэрэгжүүлэх чиглэлээр “Халдварт бус өвчний тусламж, үйлчилгээг эрүүл …

  • 1 July

    Оны эхний зургаан сарын байдлаар 17,150 хүн гэмт хэргийн улмаас хохирчээ

    Цагдаагийн байгууллага нь 2019 оны эхний хагас жилд 297,361 дуудлага, мэдээлэл хүлээн авч хуульд заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэжээ. Энэ нь сард 49,560, хоногт 1,650, цагт 70 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн гэсэн үг юм. Энэ хугацаанд улсын хэмжээнд 17,666 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд 11,698 буюу 66.2 хувь нь Улаанбаатар хотод, 5,921 буюу 33.5 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Гэмт хэргийн …

  • 1 July

    АН-ын зөвлөл Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхийг хойшлуулахыг шаардав

    УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд  өнөөдөр /2019.07.01/ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хойшлуулах нь зүйтэй гэсэн саналд хүрч, чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Иргэд хуулийн төслийн талаар мэдээлэлгүй, ойлголтгүй байгаа учир олон нийтэд бүрэн мэдээлэл өгсний дараа хэлэлцэх ёстой гэв. Тиймээс Ерөнхийлөгчид хандан Үндсэн хуулийн бус аргаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаад анхаарлаа хандуулж …

  • 1 July

     Ази, Номхон далайн бүсийн IV конгресст 43 орны 600 гаруй төлөөлөгч оролцоно

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор болох Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгрессын талаар мэдээлэл хийлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  1978 онд “2000 он гэхэд бүх нийтээрээ эрүүл байх” Алма-Атыгийн тунхаглалыг гарсан бөгөөд нарийн мэргэжлийн эмнэлгийн сэргээн засах тусламж, үйлчилгээ хязгаарлагдмал байгааг харгалзан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын чанарыг хамт олны санаачлагаар …

  • 1 July

    Нэрт кино найруулагч Д.Жигжидийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэнэ

    Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай кино найруулагч Д.Жигжидийн мэндэлсний 100 жилийн ойг энэ онд тэмдэглэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэв. Д.Жигжид 1939 онд “Шинэ Улаанбаатар” баримтат киноны зураг авч уран бүтээлийн гараагаа эхэлсэн байна. 1940 онд “Анхдугаар хичээл”, 1942 онд “Морин цэрэг танкист” киноны оператор, 1944 онд “Монгол Улс”, “Тусгаар тогтносон Монгол Улс” кино болон фронтод бэлэг …