“37-Р ТОЧКА” олон ангит уран сайхны кино ирэх намраас үзэгчдийн хүртээл болно

Фантастик продакшн үүсгэн байгуулагдсаны 10 жил, СКАЙтел группийн 20 жилийн ойг тохиолдуулан хамтран бүтээсэн “37-Р ТОЧКА” олон ангит уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Монголын олон ангит уран сайхны киног шинэ түвшинд авчрах 21 ангиас бүрдэх хоёр бүлэгт “37-Р ТОЧКА” кинонд нийтдээ 200 орчим хүн ажилласан бөгөөд киноны нэг анги нь л гэхэд бүрэн хэмжээний кино бүтээлийн дайтайгаар асар их хөдөлмөр шингэн бүтжээ.

Үзэгчдийн сэтгэлд чанартай бүтээл хүргэхийн тулд дөрвөн сарын турш киноны бэлтгэл ажил хийгдэж, найман сарын турш зураг авалтаа хийсэн Монголын кино урлагийн ирээдүйг өнгөлж буй Фантастикийн залуус , СКАЙтел группийн хамтын уран бүтээл “37-Р ТОЧКА” олон ангит уран сайхны кино ирэх намраас эхлэн телевизээр гарч, үзэгчдийн хүртээл болно.

Сонирхолтой, чадварлаг бүтээл туурвидаг Фантастикийн залуусын энэхүү кино төслийг “Үнэт” продакшн дэмжин ажилласан бөгөөд зураг авалт, кино бүтээлийн ажлыг “Ред пойнт” медиа студи гүйцэтгэн ажиллажээ.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …