Monthly Archives: July 2019

July, 2019

  • 30 July

    Гарал үүсэл нь тодорхойгүй, түргэн муудах бүтээгдэхүүн бүү худалдаж аваарай

    Гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын горим зөрчсөн түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхаарууллаа. Энэ сарын 18-22 хооронд ХӨСҮТ-д ТҮЦ-ээр худалдаалагдаж байсан хаяг шошгогүй, хавчуургатай талхнаас 22 иргэн хоолны хордлогоор өвчилсөн. Тиймээс ард иргэд та бүхэн гарал үүсэл нь тодорхойгүй, хадгалалтын горим зөрчсөн, тасалгааны температурт ил худалдаалж буй хавчуургатай талх, кимбаб, пирошки, хуушуур, ороомог гэх мэт түргэн гэмтэх хүнсний …

  • 30 July

    “Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой” сэдэвт маркийн нээлт боллоо

    Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, эрхэмсэг ноён Мустафа Шентоп Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд эрхэмсэг ноён Мустафа Шентоп өчигдөр (2019.07.29) “Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой” сэдэвт маркийн анхны өдрийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов. Энэ онд Монгол Улсад марк …

  • 30 July

    Бүгд Найрамдах Турк улсын Үндэсний Их Хурлын дарга Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав

    Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк улсын Үндэсний Их хурлын дарга Мустафа Шентоп өчигдөр  /2019.07.29/Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрхэмсэг ноён Мустафа Шентоп болон Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд иж бүрэн түншлэлийн харилцаа бүхий Турк улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд энэ удаагийн айлчлал чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв. …

  • 30 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга Америкийн Нэгдсэн Улсад айлчлахаар эх орноосоо мордлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Америкийн Нэгдсэн Улсад айлчлахаар өчигдөр эх орноосоо мордлоо. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар тус улсын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, ярилцах юм. Айлчлалын үеэр Стратеги, олон улс судлалын хүрээлэнд Монгол-АНУ-ын …

  • 30 July

    Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ

    Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье. Өнөөдөр нийслэлийн дөрвөн болон Төв аймагт цахилгааны хязгаарлалт хийнэ. Баянзүрх 10:30-20:00 цагт 2-р хороо 64/2-р байр, Хөгжлийн салхи ТББ, Иргэн Амгалан, Гарамжил, Оюунбилэг, Энх-Оюун, Энхжаргал, Батдэлгэр, Гүнжидмаа, Бат-Эрдэнэ, Эрдэнэхүү /ХОС/, Энхмаа, Хо Сун Хвон, Батмөнх /барилга/, Болормаа, Дамдинсүрэн, Мөнгөнсүх, …

  • 30 July

    Улаанбаатарт өдөртөө бороо орно

    Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны долоодугаар сарын 30-ний 20 цаг хүртэлхцаг агаарын урьдчил­сан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө …

  • 30 July

    Зургаан цагаан мэнгэтэй шар луу өдөр

    Зуны адаг цагаагчин хонин сарын зургаан цагаан мэнгэтэй шар луу өдөр. Аргын тооллын: 2019.7.30, Мягмар гараг Билгийн тооллын: 28 Наран ургах шингэх: 5.26-20.28 Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, …

  • 29 July

    Үндэсний аюулгүй байдлаа өөрсдөө сүйтгэлээ

    Би маш ойлгомжтой энгийн байдлаар энгийн жишээнүүд дээр хүүрнэх гэж байна. Гарчиг сүртэй. Зуны дэлгэр цагт найр наадам ид үргэлжилж, хүн ардаараа цэнгэж жаргаж байхад амны билэггүй гэдэг нь гэж ирээд л шүүмжлэл өрнөг л дээ. Айх юм алга. Гадаад харилцаанд ажил амьдралынхаа багагүй цаг хугацаа, мэдлэг мэргэжлийг зарцуулсных нь ганц зүйлийг баталгаатай хэлж чадна. Юу гэвэл Монгол эх орныг …

  • 29 July

    Зам, тээврийн ослын дуудлагыг цахимаар бүртгэнэ

    Тээврийн цагдаагийн алба, Албан журмын даатгагчдын холбоо хамтран ирэх сарын 1-нээс зам, тээврийн ослын дуудлагыг тусгай утас (1800 1177) болон цахимаар бүртгэх болжээ. Ингэхдээ зөвхөн хүн гэмтээгүй ослын дуудлагыг авна. Харин хэн нэгэн гэмтсэн тохиолдолд Тээврийн цагдаагийн албанд хандах шаардлагатайг анхаарууллаа. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар санаандгүй байдлаар шүргэлцчихээд даатгалаар хохирлоо барагдуулахын тулд Тээврийн цагдаагийн албанд хандахаас өөр аргагүй …

  • 29 July

    УИХ-ын дарга Урал-Алтай хэлний бүлгийн улсуудын парламентын хамтын ажиллагааны механизм бий болгох санаачилга дэвшүүллээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп-той Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Хүндэт зочноо Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, “Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн жилд Үндэсний Их Хурлын дарга Та Монгол Улсад айлчилж …

  • 29 July

    Байгалийн задгай театрт уртын дууч, морин хуурчид тоглолт хийнэ

    Дундговь аймгийн Гурван сайхан сумын нутаг “Их газрын чулуу”-ны байгалийн задгай театрт “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадам наймдугаар сарын 9-11 хооронд болох гэж байна. Урлагийн их наадмын үеэр 3000 уртын дууч, морин хуурчдын нэгдсэн тоглолт болох юм. Их Газрын чулуу нь Монголын анхны задгай театр бөгөөд Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит театр гэгддэг. Байгаль дээрх задгай театрын …

  • 29 July

    Хууль бусаар таван тн болсон шар будаа нэвтрүүлэхийг завджээ

    Замын-Үүд боомтоор иргэн Г нь БНХАУ-аас 5 тн болсон шар будааг экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэн хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ. Уг хэргийг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар илрүүлэн холбогдогчид Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулсан байна.

  • 29 July

    Мустафа Шентоп: Турк, Монголын эдийн засгийн харилцаа нь бусад салбарын харилцааг түүчээлнэ хэмээн найдаж байна

     Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, хүндэт зочин Мустафа Шентоп нар албан ёсны уулзалт хэлэлцээ хийсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.     Хоёр орны хооронд дипломат харилцаа …

  • 29 July

    “Туул” голд сэлж байгаад живсэн иргэний цогцсыг өчигдөр олжээ

      “Туул” голын усанд сэлж байгаад живж, осолдсон иргэн Н-ийн цогцсыг осолдсон газраас зүүн урд зүгт 500 метрт, хоёр метрийн гүнээс олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Тодруулбал, Нийслэлийн Налайх дүүргийн зургаадугаар хороо, “Улаанбаатар-2” амралтын газарт ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль төгссөний 30 жилийн ойн баярыг ангийнхантайгаа тэмдэглэж байсан Дундговь аймгийн харьяат иргэн Н /49 настай, эрэгтэй, согтуу/ “Туул” голын усанд сэлж байгаад живсэн тухай …

  • 29 July

    Видео: АТГ-аас авлига авсан алба хаагчдын бичлэгийг дэлгэлээ

    АТГ-аас сар бүр үйл ажиллагааны тайлан мэдээг танилцуулдаг. Энэ удаагийн хурлаар авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтжуулсан хоёр бичлэгийг дэлгэлээ. Тухайлбал, Автотээврийн Үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр Олон улсын ачаа, тээврийн С зөвшөөрөл олгохдоо бусдаас хахууль авсан нь тогтоогдсон аж. Тэрбээр “Эрдэнэс тээвэр” ХХК-ийн ачааны машинуудад тусгай зөвшөөрөл олгох замаар 2017 оны …