Monthly Archives: October 2019

October, 2019

  • 22 October

    Япон улсын 126 дахь эзэн xаан Нарүхито сэнтийдээ заларснаа албан ёсоор мэдэгдлээ

    Япон улсын 126 дахь эзэн xаан Нарүхитог хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслол өнөөдөр /2019.10.22/ Токио хот дахь эзэн хааны ордонд зохион байгуулагдлаа. Эзэн хаан Нарухито нарны бурхан Аматэрасу Омикамид мөргөдөг Касикодоро сүмд орж, бурхдад хаан ширээнд заларсныг мэдэгдэж, үг хэлэв. Эзэн хаан Японы Үндсэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж, Японы төр, ард түмний нэгдлийн бэлгэ тэмдэг болох үүргээ биелүүлж, …

  • 22 October

    Шутенков Игорь Юрьевич: Улаанбаатарын утаа, агаарын бохирдол багасч өөр өнгө төрхтэй болсон байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Улаан-Үд хотын дарга Шутенков Игорь Юрьевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Улаан-Үд хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Балжинимаев Чимит Валерьевич, Улаан-Үд хотын Гадаад харилцааны …

  • 22 October

    “Нийслэлийн Тэргүүний өрх”-үүд шалгарлаа

    Нийслэлийн 380 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар , Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриал үзүүлсэн шилдэг өрхүүдийг өнөөдөр шалгарууллаа. Энэ жил  “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шилдэг есөн  өрх шалгарсан бөгөөд эдгээр өрхүүд нь нийслэлийн хэмжээнд болон хороо, дүүрэгт зохиогддог төрөл бүрийн үйл ажиллагаанд …

  • 22 October

    УИХ-аас жил бүрийн 10 дугаар сард Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж байхаар боллоо

    УИХ-ын дарга Г.Занданшатарын  санаачилгаар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаар төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааны танилцуулга хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт 150 орчим жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцлоо.  Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ Монгол Улсын Их хурлаас Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжин, эрхзүйн таатай орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд хүчин чармайлт гарган ажиллаж байна. Жижиг, дунд үйллвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг батлан …

  • 22 October

    ОБЕГ-ын алба хаагчид “Шүхрийн спортын Азийн 19 дэх удаагийн тэмцээн”-д оролцоно

    БНХАУ-ын ЖинМин хотноо зохион байгуулагдах “Шүхрийн спортын Азийн 19 дэх удаагийн тэмцээн”-д Онцгой байдлын байгууллагын алба хаагчид оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Азийн шүхрийн спортын холбооноос зохион байгуулдаг тус тэмцээн 11 дүгээр сарын 01-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм. Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, шүхрийн зааварлагч спортын мастер, дэслэгч Б.Тэлмэн, бүлгийн дарга, шүхрийн …

  • 22 October

    “Талын түмэн адуу-2019” адуу дагасан соёлыг таниулна

    Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2019 онд дотоод, гадаадын жуулчдад зориулан тухайн бүс нутгийн онцлог, соёл уламжлалыг харуулсан  30 гаруй төрлийн эвент арга хэмжээг зохион байгуулж буй билээ. Үүний нэг болох морьтон Монголын малчин ахуй, биет бус соёлын өвийг хадгалах, адуу дагасан соёлыг сурталчлах “Талын Түмэн Адуу-2019” эвент арваннэгдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд уламжлал ёсоор түүхэн аялал жуулчлалын бүс нутаг Хэнтий …

  • 22 October

    Иргэний хамгаалалтын академийн сагсан бөмбөгийн хошой аварга боллоо

    ОХУ-ын Иргэний хамгаалалтын академи жил бүрийн 10 дугаар сарыг “Спортын сар” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг байна.  Сарын аяны хүрээнд зохион байгуулагдсан олс таталт, шатар, сагсан бөмбөгийн төрлүүдэд Онцгой байдлын албанаас суралцаж байгаа офицер, сонсогчид амжилттай оролцлоо. Офицер, сонсогчид хоёр жил дараалан Иргэний хамгаалалтын академийн сагсан бөмбөгийн аваргаар тодорсон бол шатрын төрөлд ахлах ахлагч Б. Ууганбаяр дэд байрт шалгарч, мөнгөн медаль хүртсэн …

  • 22 October

    “Найрамдалт харилцаат хотуудын аялгуу” хамтарсан тоглолт боллоо

    Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд НИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. “Улаанбаатар олон улсын өдөрлөг 2019” арга хэмжээнд зургаан орны 16 хотын зочид, төлөөлөгчид оролцож, хотуудын түүхэн хөгжил, тулгамдаж буй асуудал, гарц, шийдэл, цаашдын хамтын ажиллагааны талаар илтгэл хэлэлцүүлэн, …

  • 22 October

    Монголын соёлын өдрүүдийг Бээжин хотод зохион байгуулна

    Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр Хятад улсад аравдугаар сарын 17-18-ны өдөр ажлын айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд тэрээр Хятад улсын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Жан Шюү, Хэвлэл мэдээлэл, радио телевиз, үзэл сурталын дэд сайд Жян Жианьгуотай уулзаж, Монгол-Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Монголын соёлын өдрүүдийг Бээжин хотноо зохион байгуулахад хамтран ажиллах асуудлаар …

  • 22 October

    ГХЯ: ОХУ-д сурахаар явж буй оюутнуудын анхааралд

    Монгол Улсын зарим иргэн ОХУ-д суралцахаар очихдоо тус улсын хилийн албанаас бөглүүлдэг цагаан хуудас буюу цагаачлалын хуудас /миграционная карта/-г буруу бөглөж, сургалтын виз дээрээ тэмдэглэгээ хийлгээгүйн улмаас нутаг буцаж, хилээр дахин орж ирэх шаардлагатай болсон тохиолдол нэг бус удаа гарчээ.  ОХУ-д суралцахаар ирж байгаа иргэд тус улсын хилийн албанаас бөглүүлдэг цагаан хуудсыг бөглөхдөө Аялалын зорилго буюу Цель визита /Purpose of …

  • 22 October

    Б.Пүрэвдагва: The Beginning of Fall тоглолтын орлого хөгжлийн бэрхшээлтэй болон шилдэг оюутнуудад тэтгэлэг болж очно

    THANKS MAN Төрийн бус байгууллагын тэргүүн Б.Пүрэвдагватай ярилцлаа. -THANKS MAN Төрийн бус байгууллага нийгмийн хариуцлагынхаа хүрээнд The beginning of Fall тоглолтыг зохион байгуулж, тоглолтын орлогыг оюутнуудад сургалтын тэтгэлэг болгон өгөх юм байна. Энэхүү арга хэмжээг хэзээнээс эхлэн зохион байгуулж эхэлсэн бэ? -“Хүн бүр сурах эрхтэй” тэтгэлэгт хөтөлбөр 2013 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн.THANKS MAN төрийн бус байгууллага 2017 онд энэ хөтөлбөрт …

  • 22 October

    “Алтан намар 2019” зургийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд гарна

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл Урлагийн газар, Монгол арт галерей хамтран “Алтан намар 2019” судалбар зургийн үзэсгэлэнг аравдугаар сарын 25-31-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. Үзэсгэлэнгийн хүрээнд тус галерейтай хамтран ажилладаг МУЭ-ийн нэрэмжит шагналт, багш, урлаг судлагч О.Сосорын судалбар зургийн тухай бичсэн нийтлэл болон түүний гаргасан ном, судалгааны ажлыг толилуулж байна. \Үзэсгэлэнгийн үеэр залуу уран бүтээлч, судлаач, оюутнуудад зориулсан уулзалт, ярилцлага …

  • 22 October

    Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг шүүх хурал хойшиллоо

    Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөө өглөө 09:30 цагт эхэлсэн ч шүүх бүрэлдэхүүн хурлыг хойшлуулж шийдвэрлэлээ. Тодруулбал, шүүгдэгч А.Ганбаатарын өмгөөлөгч нар хөдөө орон нутагт шүүх хуралд оролцож байгаа гэх үндэслэлээр хурлыг хойшлуулах хүсэлт ирүүлсэн учир ийнхүү хойшлуулж, ирэх долоо хоногийн пүрэв гараг буюу аравдугаар …

  • 22 October

    “Сэгс цагаан богд” найраглалд Гэрэлт хөшөө босголоо

    “Дэндэвийн Пүрэвдорж сан”-гаас Баянхонгор аймгийн Шинэжинст сумын иргэдтэй хамтарч “Сэгс цагаан Богд” найраглалын 50 жилийн ойг зохион байгууллаа. Ойн хүрээндээ Баянхонгор аймгийн Шинэжинст суманд “Сэгс цагаан богд” найраглалын гэрэлт хөшөөг босгожээ. Хөшөөний нээлтийн арга хэмжээнд Төрийн соёрхолт, яруу найрагч Дамбын Төрбат, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Норовын Гантулга нарын зохиолч яруу найрагчид, Д.Пүрэвдорж агсны үр хүүхдүүд болон зохиолын гол дүр Шинэжинст сумын малчин А.Сүхбат, сум …

  • 22 October

    Иргэдийн спортын наадмын шилдгүүдэд шагнал гардууллаа

    Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд Иргэдийн спортын VIII их наадам Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж байна. Спортын найман төрлөөр Буянт–Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдаж буй уг наадмын шигшээ тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өчигдөр боллоо. Нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч Ё.Цацралтуяа, Нийслэлийн Спортын хорооны дарга Ж.Ганболд болон тэмцээнд …