Monthly Archives: October 2019

October, 2019

  • 16 October

    “Найрамдал, хамтын ажиллагаа, соёлын дурсгалууд” үзэсгэлэн гарна

    Монгол Улс, Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой өнөөдөр /2049.10.16/ тохиож байна. Энэ өдөр Үндэсний музей,Хятад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь хятадын соёлын төвтэй хамтран тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Монгол, Хятадын харилцаа болон хятадын түүх соёлтой холбогдох үзмэрүүдээс бүрдсэн “Найрамдал, хамтын ажиллагаа- Соёлын дурсгалууд” хэмээх үзэсгэлэнг дэлгэлээ. Хоёр улсын музейн …

  • 16 October

    ФИФА-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино Монголд

    Аравдугаар сарын 16-нд Монголын хөлбөмбөгийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх үйл явдал болох гэж байна. Учир нь Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ОУХБХ/ буюу ФИФА-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино Монгол Улсад айлчилж, Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны үйл ажиллагаа, ОУХБХ-ны төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй танилцахаар боллоо.  МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатарын “FIFA BEST” арга хэмжээний үеэр гардуулсан урилгыг  ОУХБХ-ны ерөнхийлөгч хүлээн авч, ФИФА-гийн ерөнхийлөгчийн хувиар анх удаа манай эх орныг …

  • 16 October

    Үхэр гоньд уу, дэрэвгэр жиргэрүү юу

    Биологийн шинжлэх ухаанд Байгалийн болон Зориудын гэсэн хоёр шалгарал бий. Зориудын шалгарлаар хүн өөрсдөдөө ашигтай шинж чанаруудыг удамшуулж таримал ургамлын сорт, малын үүлдэрүүд бий болгосон. Энэ нь таримал ургамал, мал байгальд гай болчих гээд байдаг гэсэн үг. Манай Байгаль орчныг хамгаалах тухай хуулинд олон улсын жишгээр зохистой ашиглах гэсэн үг орсон нэг учир нь энэ. Тухайлбал, Улаан буудай тарьсан талбай …

  • 16 October

    Хишиг даллага дуудуулахад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны аравдугаар сарын 16. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 18. Буд гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, есөн улаан мэнгэтэй харагчин улаан нохой өдөр. Барилдлага: ҮхэхШүтэн барилдлага: ХурьцахуйСуудал: Мод Өдрийн наран 7 цаг 12 минутад мандан, 18 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 16 October

    Өнөөдөр нэг дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 16-ны Лхагва гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ХАН-УУЛ ДҮҮРЭГ ⏱ 10:00-17:30 цагт: 4-р хороо Арцатын 18-ын задгай, Чинбулаг, Эс Би констракшн, Ойн бирж ШТС болон эдгээрийн ойр орчмоор ТӨВ АЙМАГ ⏱ 09:00-19:00 цагт: Лүн сум. Цахим үйлчилгээ: http://my.tog.mnМэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

  • 16 October

    Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна. 2019 оны 10 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун  өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Завхан голын эх, Идэр, …

  • 15 October

    Зам тээврийн ослоор дөрвөн иргэн амиа алджээ

    Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 547 дуудлага, мэдээлэл иржээ. Үүний 451 дуудлага, мэдээлэл нь зам тээврийн ослын шинжтэй байжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртсэний зургаан хүүхэд, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутаг хоёр хүний амь нас хохирсон байна.  Тухайлбал, өнгөрсөн бямба гарагт Сонгинохайрхан дүүргийн XV хороо Энхтайваны өргөн чөлөө, Цамбагаравын урд замд …

  • 15 October

    С.Төмөрдулам: Барилгын компаниудыг цэгцэлнэ

    Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдуламтай ярилцлаа. – Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ярилцлагын эхэнд та газрынхаа үйл ажиллагааны зорилго болоод ойрын хугацаанд хийж байгаа ажлынхаа талаар товч танилцуулахгүй юу? – Баярлалаа. Манай газар иргэдийн эрүүл, ая тухтай амьдрах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор 2019 оны 5 сард байгуулагдсан. Ажлаа хүлээж авснаас хойш бид нилээгүй ажлыг …

  • 15 October

    Арабын Нэгдсэн Эмират Улсын тусламжаар гурван цэцэрлэг баригдаж байна

    Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын тусламжаар 240 хүүхдийн ортой Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 25 дугаар цэцэрлэг, Хэнтий, Дорноговь аймагт тус бүр 100 хүүхдийн ортой цэцэрлэгүүд шинээр баригдаж эхэллээ. Цэцэрлэгүүдийг 2020 оны 3 дугаар улиралд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Монгол Улс, АНЭУ-ын хооронд 1996 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжиж байна. Манай …

  • 15 October

    “Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцанд орохоор шалгарсан иргэдэд батламж гардууллаа

    “Буянт Ухаа- 2” хорооллын 972 айлын түрээсийн орон сууцанд орохоор шалгарсан   иргэдэд батламж гардуулан өгөх арга хэмжээ өнөөдөр боллоо. Арга хэмжээний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн удирдлагууд, нийслэлийн Орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар болон холбогдох албаныхан, иргэд төлөөллүүд оролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Нийслэл …

  • 15 October

    Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан хүүхдийн найрал дууны тэмцээн шилдгүүдээ тодруулна

    Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойд зориулан зохион байгуулж буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 27 дахь уралдаант наадмын анхан шатны шалгаруулалтыг нийслэлийн есөн дүүрэгт амжилттай зохион байгуулсан билээ. Тэгвэл тэмцээний хоёр дахь шатны шалгаруулалтын талаар өнөөдөр Нийслэлийн Соёл, урлагийн газрын Соёлын хэлтсийн дарга С.Дэлгэрмаа, Монголын Найрал …

  • 15 October

    Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын хамтрагчдын уран бүтээл “хүлээлт” үүсгээд байна

    Хөдөлмөрч хичээнгүйлэн урлагт хүчин зүтгэж яваа авьяаслаг, дуучин бол Төрийн соёрхолт Д.Болд. Тэрбээр үргэлж шинэ санааг эрэлхийлж сонсогчдодоо бэлэг барьдаг. Өөрийн уран бүтээлээс гадна  урлагтай дурласан залуу уран бүтээлчтэй хамтран уран бүтээлээ туурвидаг үлгэр жишээ ч залуу.  Тэгвэл тэрбээр сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа “Vandebo” хамтлагтай хамтран уран бүтээл туурвихаар болсон байна.  “440Hz records”-ын албан ёсны нээлтээ хийж, хөгжимд дурлагч залуустаа гайхалтай уран бүтээлүүдийг …

  • 15 October

    “Нийтийн сонсгол”-ыг ирэх сарын 4-ний өдөр зохион байгуулна

    Сүүлийн үед шахмал түлштэй холбоотой янз бүрийн  мэдээлэл гарах болсон. Үүнтэй холбогдуулан шахмал түлшний талаар, агаарын бохирдлын талаар иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор “Нийтийн сонсгол”-ыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санаачлан зохион байгуулахаар болсон билээ. “Нийтийн сонсгол”-ыг хэрхэн явуулах талаар НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл байр сууриа илэрхийллээ. НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл: “Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал сүүлийн жилүүдэд хурцаар тавигдаж яригдаж байна. Тийм учраас Засгийн газар шийдвэр гаргаж 62-р тогтоол гарган Улаанбаатарчуудын түлшийг солихоор …

  • 15 October

    Сэтгүүлчдийн онц их хурал хийх санаачилгад орон нутгийн сэтгүүлчид нэгдлээ

    Сэтгүүлч А.Бүрэнбаатар “Сэтгүүлчдийн онц Их хурал” зохион байгуулах санаачилга гарган ажиллаж байгаа. Уг санаачилгыг мэргэжлийн редакциуд дэмжихээ илэрхийлж буй бөгөөд одоогоор 600 орчим сэтгүүлч уг шаардлагад гарын үсгээ зуржээ. Мөн мэргэжлийн сэтгүүл зүйн холбоод санаачилгад нэгдэж буйгаа мэдэгдэж эхэлсэн байна. Тухайлбал, Орон нутгийн сэтгүүлчдийн холбоо өчигдөр мэдэгдэл гаргаж А.Бүрэнбаатарыг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.

  • 15 October

    Сайжруулсан шахмал түлшний зөвлөмж, сэрэмжлүүлгийг төвийн зургаан дүүргийн 220 мянган өрхөд хүргэлээ

    Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын цаг үеийн мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байна. Өнөөдрийн мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа …