Monthly Archives: October 2019

October, 2019

  • 14 October

    “Азийн хотуудын орон сууцны IV форум” болж байна

    Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд Азийн хотуудын төрөөс баримталж буй орон сууцны бодлого, хөгжүүлэлтэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх гарцыг тодорхойлох, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх зорилгоор “Азийн хотуудын орон сууцны IV форум”-ыг өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар …

  • 14 October

    Х.Цагаанбаатар сэтгүүлч Ж.Жаргалсайханд Нэг сая төгрөг хандивлалаа

    Шведийн “Eccho Rights” компанийн албан ёсны эрхтэйгээр “Боловсрол” телевизийн бэлтгэн хүргэж буй “3 сая инээд” шоу нэвтрүүлэгт Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар амжилттай оролцон, нэг сая төгрөг хожлоо. Тэрбээр шагналын нэг сая төгрөгөө БНСУ-д эмчлүүлж буй сэтгүүлч Ж.Жаргалсайханд хандивлав. Түүний санаачлагыг “Гурван сая инээд” шоуны хөтлөгч Г.Анхбаяр, шүүгч М.Баярмагнай, Д.Баттөмөр нар дэмжин, тус бүр нэг зуун мянган …

  • 14 October

    С.Жавхлан: Сайжруулсан шахмал түлш илчлэг сайтай байна

    Сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээний талаар УИХ-ын гишүүн С.Жавхлан өчигдөр / 2019.10.13/өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн С.Жавхлан:Шахмал түлшийг хүмүүс муу хэлээд байсан.Миний хэрэглэж байгаагаас харахад энэ тийм муу түлш биш гэж санагдлаа. Манайх шахмал түлш хэрэглэх зөвлөмжийн дагуу зуухныхаа янданг хаахгүй байгаа. Шахмал түлш илчлэг сайтай байна. Би өөрийн сонгогдсон Баянзүрх дүүргийн хороотой холбогдож, анхааруулга сэрэмжлүүлэг хүргүүлсэн. …

  • 14 October

    Ж.Эрдэнэбат: Буруутай үйлдэл хийсэн бол шалгуулахад бэлэн

    УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг АТГ-аас шалгаж байгаа тухай мэдээлэлд тэрбээр тайлбар хийлээ. Ж.Эрдэнэбат гишүүн “Миний бие Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын тогтоол гаргасан. Өмнөговийн Тост, Тосон бумбын нуруу, Сэлэнгэ аймгийн Ноён уул орчмын газар болон Булганы Тэшиг суманд байгаа улсын тусгай хамгаалалттай газар нутагт лиценз эзэмшиж байсан компаниудын лицензийг хүчингүй болгоод нөхөн олговор маягаар өөр газар лиценз олгосон Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолтой холбоотойгоор нэг аж ахуйн …

  • 14 October

    С.Даваасүрэн:Иргэд сайжруулсан түлшээ зөв хэрэглэх тал дээр илүү анхаарах хэрэгтэй

    Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас угаарын хордлогын мэдээллийг иргэдэд өглөө. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 14-ний өдрүүдэд угаарын хийн хордлогын 136 удаагийн дуудлагаар 293 иргэнд /120 хүүхэд, 173 насанд хүрэгсэд/ эмнэлгийн тусламж үзүүлээд байна. Дуудлага өгч буй иргэдийн тоо багассан талаархи мэдээллийг Нийслэлийн онцгой байдлын …

  • 14 October

    Тусгай дугаарт үнэгүй залгаж авлигын тухай мэдээлэх боломжтой боллоо

    Авлигатай тэмцэх газраас гомдол, мэдээлэл хүлээн авах 110 дугаарын утсыг ажиллуулж эхэллээ. Энэ утсаар авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, холбогдох зөрчил гаргасан албан байгууллага, албан тушаалтныг шалгах юм. 110 дугаарын утсаар албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэг болон төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл, төрийн албан хаагчийн ёс зүй, авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг …

  • 14 October

    Хан-уул дүүргийн алслагдсан хороодын иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж ажиллалаа

    Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жил, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Хороодын хөгжил-Төрийн үйлчилгээ” дэд хөтөлбөрүүдийн хүрээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас төрийн үйлчилгээг иргэдэд ойр, хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор алслагдсан 12, 13, 14 дүгээр хороодод “Явуулын нэг цэгийн үйлчилгээ”-г 2019 оны аравдугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа. Дээрх үйл ажиллагаанд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасаг …

  • 14 October

    “Би нар” кино Германы олон улсын наадамд шалгарчээ

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар бүтээсэн “БИ НАР” бүрэн хэмжээний гэр бүлийн уран сайхны кино Герман улсын Дресден хотын 24 дэх “Шлингел” олон улсын кино наадмын “Хүүхдийн кино”-ны уралдаант хэсэгт шалгарчээ.  Энэхүү киноны найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан бөгөөд 1990 оноос хойш Монголын нийгэмд болж өрнөсөн үйл явдлууд, техник технологийн хөгжил ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын …

  • 14 October

    УГЗ Ц.Чулуунбатын шинэ уран бүтээл “Миний аав” дууны клип цацагдаж эхэллээ

    Монгол Улсын рок хөгжмийн амьд домог “Харанга” хамтлагийн 30 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ойг тохиолдуулан “Харанга 30 жил – Замд гаръя…” тоглолтыг аравдугаар сарын 19-ний өдөр “Буянт-Ухаа “ дахь спорт цогцолборт ганцхан удаа тоглоно. “ Харанга 30 жил – Замд гаръя…” тоглолтод Монголын орчин үеийн шилдэг хамтлаг дуучид болох “Хурд”, “Нисванис”, “Madness”, “Fire”, “The lеmons”, “A sound”, …

  • 14 October

    ТЕГ: Залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлүүлж байна

    Телефон хэрэглэгчид гадаадын аль нэг улсын дугаараас ирсэн дуудлагыг хүлээн авснаар “One ring scam”  гэх дуудлагын залилангийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэлтэй байна. Уг гэмт хэргийн хохирогч болсноор утасны хэрэглээний төлбөр нь өндөр гарах магадлалтай тул дээрх төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, Тагнуулын ерөнхий газрын Төрийн мэдээлэл, холбооны газраас дараах зөвлөмжийг хүргэж байна. Дуудлага хүлээн авахаас өмнө бүсийн …

  • 14 October

    “Найрамдал” цогцолбор, ОУХ “Артек” төв нар зуслангийн багш, ажилтан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна

    Өнгөрсөн жил Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” Цогцолбор нь түүхт 40 жилийн ойгоо угтан уламжлалт найрамдалт хамтын ажиллагаатай ажиллаж байсан харилцаагаа сэргээх зорилтын хүрээнд шилжилтийн үеүүдэд тасарсан харилцаагаа эргэн сэргээж ОХУ-ын Олон Улсын Хүүхдийн “Артек” төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээний хүрээнд багш, ажилтнуудын солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Тус солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд 2018 онд ОУХ “Артек” төвийн бүлгийн …

  • 14 October

    МАН-ын бүлэг хуралдана

    Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлэг, УИХ дахь АН-ын зөвлөл хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэдэг билээ. Тэгвэл өнөөдөр /2019.10.14/ УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан 10.00 цагт Төрийн ордны “А” танхимд, УИХ дахь АН-ын зөвлөлийн хуралдаан 10.00 цагт Төрийн ордны “Б” танхимд эхэлнэ.  

  • 14 October

    Алт цэвэршүүлэх үйлдвэр барихаар гэрээ байгуулав

    Монгол, Казахстаны бизнес форум БНКазУ-ын нийслэл Нур-Султан хотноо энэ сарын 11-ны өдөр боллоо. Энэхүү форумд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНКазУ-ын Ерөнхий сайд А.У.Мамин нар оролцож үг хэлсэн билээ. Мөн үеэр хоёр орны бизнес эрхлэгчид “Алт мөнгө/үнэт металь/цэвэршүүлэх үйлдвэр барих”, “Нүүрсний ордуудаас ферросолицион үйлдвэрлэх үйлдвэр барих”, “Агаарын техникийн ачаа тээврийн нислэгийн инженер, техникийн үйлчилгээний мэргэжилтэн бэлтгэх”, “Хорио цээрийн бэлдмэл үйлдвэрлэх, …

  • 14 October

    УБОУКН: “Монгол кино” хөтөлбөрт “Халуун Зүрх”, “Хийморь”, “Би Нар” нар бүтээлүүд сонгогджээ

    “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН)-ыг 11 дэх жилдээ 2019 оны аравдугаар сарын 14-20-ны өдрүүдэд  Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус наадам нь Монгол киноны уралдаант хэсэг, Олон улсын уралдаант бус хэсэг, Онцлох орны кино хөтөлбөр, Кино форум, Кино салбарын сургалт гэсэн үндсэн таван хэсгээс бүрдэж байгаа ба Монгол киноны уралдаант хэсэгт 2018 оны аравдугаар сараас хойш бүтээгдсэн МУСК-ыг шалгаруулан оролцуулж байгаа билээ.  2019 оны …

  • 14 October

    Сайжруулсан шахмал түлшний дээжийг БНХАУ, БНСУ, ОХУ, Япон улсад тус тус хүргүүлжээ

    УИХ-ын чуулганы энэ сарын 11-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Эрчим хүчний сайдад тавьсан Сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлт, чанар, түүнд тавих хяналтын талаарх асуулгын хариуг сонслоо. Хуралдаанд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Улаанбаатар хотод сайжруулсан түлш хэрэглэсэнтэй холбогдон үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр, “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2018 оны 02 дугаар …