Х.Цагаанбаатар сэтгүүлч Ж.Жаргалсайханд Нэг сая төгрөг хандивлалаа

Шведийн “Eccho Rights” компанийн албан ёсны эрхтэйгээр “Боловсрол” телевизийн бэлтгэн хүргэж буй “3 сая инээд” шоу нэвтрүүлэгт Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар амжилттай оролцон, нэг сая төгрөг хожлоо. Тэрбээр шагналын нэг сая төгрөгөө БНСУ-д эмчлүүлж буй сэтгүүлч Ж.Жаргалсайханд хандивлав.

Түүний санаачлагыг “Гурван сая инээд” шоуны хөтлөгч Г.Анхбаяр, шүүгч М.Баярмагнай, Д.Баттөмөр нар дэмжин, тус бүр нэг зуун мянган төгрөг хандивлан өглөө.

Нэвтрүүлгийн үеэр Х.Цагаанбаатар “Сэтгүүлч Ж.Жаргалсайханы хань бид хоёр багадаа хамт бэлтгэл хийдэг, барилддаг байсан. Бөөрний архаг дутагдалд орж, БНСУ-д эмчлүүлж буй сэтгүүлч бүсгүйд туслахыг монголчууддаа уриалъя” гэлээ.

Санал болгох мэдээ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдийн саналыг сонслоо

Монгол Улсын парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилтын хүрээнд иргэд УИХ-ын гишүүд, …