Monthly Archives: October 2019

October, 2019

  • 15 October

    Шинэ гүүрний зорчих хэсгийн зарим хөдөлгөөнийг нээлээ

    Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн зам барилгын эхний ээлж буюу 477м дөрвөн эгнээ зорчих хэсэг бүхий үндсэн гүүрийн барилгын ажлыг дуусгаж, замын хөдөлгөөнийг өнгөрсөн сард нээсэн билээ.    Тэгвэл олон төвшний огтлолцол бүхий төслийн U turn буюу буцах эргэлтийг замын хөдөлгөөний аюулгүй байдал, хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотойгоор зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээгээд байна. Энэ хөдөлгөөн нээгдсэнээр Их Монгол …

  • 15 October

    Ш.Шинэбаяр: Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсээс иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх тусгай дугаарыг 24 цагаар ажиллуулдаг

    Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийн үйл ажиллагааны талаар тус хэлтсийн  ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ш.Шинэбаяртай ярилцлаа. Энэ удаагийн ярилцлагаа тус хэлтсийн үндсэн чиг үүргийн талаар  яриагаа эхлэе Цагдаагийн ерөнхий газрын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс нь 2016 онд Цагдаагийн ерөнхий газрын харьяанд байгуулагдаж, Цагдаагийн албаны тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүргийг чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. …

  • 15 October

    Ц.Даваасүрэн: Сайжруулсан түлшинд хортой зүйл байхгүй

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2019.10.14) сайжруулсан түлшний хэрэглээ болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцсан УИХ-ын гишүүд болон холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө. Уулзалтад УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга …

  • 15 October

    “Улаанбаатар” олон улсын кино наадам эхэллээ

    11 дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам өчигдөр “Тэнгис” кино театрт  нээлтээ хийлээ. Улаанбаатар хотыг соёл, урлаг тэр дундаа кино урлагаар дамжуулан олон улсад сурталчлах, соёл урлагийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор нийслэлийн Соёл урлагийн газраас санаачлан уг наадмыг зохион байгуулж ирсэн билээ. Энэ удаагийн наадам нь нийслэлийн 380 …

  • 15 October

    Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-д орохгүй байх талаар санал солилцож, дэмжлэг хүслээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын (FATF) ээлжит хурлаар Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулах, эсэх асуудлыг хэлэлцэх гэж буйтай холбоотойгоор Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын болон олон улсын байгууллагуудын зарим төлөөлөгчидтэй өчигдөр (2019.10.14) уулзлаа. ФАТФ-ын ээлжит хурал аравдугаар сарын 15-нд Парис хотноо болох юм. Уулзалтаар үүссэн нөхцөл байдал болон …

  • 15 October

    980 мянган хүүхдэд 169.5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж олгожээ

     Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр Нийгмийн халамжийн сангаас 2019 оны эхний есөн сард 421,500 хүнд 218.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 227.0 (2.2 дахин) мянгаар өсөж, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 113.7 (2.1 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авсан хүн болон олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өсөхөд “0-3 …

  • 15 October

    Чингэлтэй дүүргийн 4 дүгээр цэцэрлэг шинэ байрны нээлтээ хийлээ

    Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд 4 дүгээр цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 240 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэгийн барилгыг ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэг өнөөдөр нээлтийнхээ үйл ажиллагааг хийсэн бөгөөд 240 хүүхдийн хүчин чадалтай, 8 бүлгийн 53 багш, ажилтантай уг цэцэрлэгийн барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавьж, 2.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр “Олон …

  • 15 October

    “48 цаг” кино наадамд “Хэц” кино тэргүүллээ

    Кино сонирхогчдын хүсэн хүлээдэг “48 цаг” олон улсын бэсрэг кино наадам 10 дахь жилдээ зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн наадамд 24 баг бүртгүүлэн оролцсоноос 21 баг цагтаа амжиж, бүтээлээ ирүүлсэн байна. “48 цаг” олон улсын бэсрэг кино наадамд Шилдэг нүүр хувиргалт, Шилдэг эвлүүлэг, Шилдэг зураач, Шилдэг дууны найруулга, Шилдэг зураглаач, Шилдэг эрэгтэй жүжигчин, Шилдэг эмэгтэй жүжигчин, Шилдэг зохиол, Шилдэг …

  • 15 October

    Өнөөдөр хоёр дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ний Мягмар гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ⏱ 10:00-17:30 цагт: 16, 17, 18-р хороо Сурагч, Зүрх уул, Баянхайрханы гудамжууд, МОНЦАМЭ, Яргайтын зуслан, 140-р сургууль, 174-р цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Үйлс нэгтгэн өрхийн эмнэлэг, 182-р шугамаар ус хангах алба, Дэлхийн зөн …

  • 15 October

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны аравдугаар сарын 15. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 17. Ангараг гараг. Гоё хүүхэн одтой, нэг цагаан мэнгэтэй харагчин хөхөгчин тахиа өдөр. Барилдлага: АрвидахШүтэн барилдлага: ХурьцахуйСуудал: Уул Өдрийн наран 7 цаг 10 минутад мандан, 18 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг …

  • 15 October

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна. 2019 оны 10 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, Их нуурын хотгор болон Алтайн …

  • 14 October

    Улаанбаатар, Нур-Султан хотууд ах дүүгийн харилцаат хотууд боллоо

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 10-12-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ, Засгийн газрын гишүүд багтсанаас гадна Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарын албаны хүмүүс оролцлоо. Айлчлалын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Аскар Узакпаевич Мамин нар …

  • 14 October

    С.Амарсайхан: Нийслэлийн эмнэлгүүдийн түргэн тусламжийн парк шинэчлэлийг 50-60 хувьд хүргэнэ

    Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан 2020 оны үйл ажиллагааны чиглэлээ хотын иргэдийн эрүүл мэнд, сурч боловсрох  орчин нөхцлийг нь сайжруулах, тэр дундаа хамгийн түрүүнд эмнэлгүүдийн түргэн тусламжийн төвүүдэд парк шинэчлэлийг хийхээр зорьж байгаа нэгэн ажлын эхлэл өнөөдөр боллоо.  Өдөрт дунджаар 1100-1600 гаруй дуудлага хүлээн авч хотын иргэдэд хүрч үйлчилдэг Нийслэлийн түргэн тусламжийн төвд Форд загварын бүрэн тоноглогдсон гурван авто машиныг төвийн …

  • 14 October

    Д.Оюунгэрэл: LTE-A үйлчилгээ хэрэглэгчийн хувийн орчинг үүсгэж, эрх чөлөөг мэдрүүлнэ

    “MNBC” компаний зүгээс хэрэглэгчдэдээ шинэхэн үйлчилгээг хүргэж эхлээд байгаа билээ. Энэхүү үйлчилгээ нь олны анхаарлыг ихээхэн татаж буйтай холбогдуулан тус компанийн Мэдээлэл, техник технологийн газрын захирал Д.Оюунгэрэлтэй ярилцлаа. -“MNBC” компаний хувьд шинэ үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэж эхэлжээ. Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр хэрэглэгчдэд ямар боломж олгож байгаагаас ярилцлагаа эхэлье.– Манай компаниийн хувьд 2012 оноос телевизийн олон сувгийг агаар зайн дамжуулалтаар дуу, дүрсний өндөр …

  • 14 October

    Иргэд сайжруулсан түлш чанар, илчлэгийн хувьд сайн, гагцхүү зөв хэрэглэх зөвлөмж мэдээлэл чухал гэж үзэж байна

    УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2019.10.13/ Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны шахмал түлш түлж буй айл өрхүүдээр орж мэргэжлийн хүмүүсээр зөвлөгөө мэдээлэл өгүүлж, шахмал түлшний талаарх иргэдийн санал бодлыг сонслоо. УИХ-ын даргатай хамт нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн агаарын бохирдолттой тэмцэх газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Х.Галенбек болон “Тавантолгой түлш” ХХК-ийн …