“Найрамдал, хамтын ажиллагаа, соёлын дурсгалууд” үзэсгэлэн гарна

Монгол Улс, Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой өнөөдөр /2049.10.16/ тохиож байна.

Энэ өдөр Үндэсний музей,Хятад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь хятадын соёлын төвтэй хамтран тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Монгол, Хятадын харилцаа болон хятадын түүх соёлтой холбогдох үзмэрүүдээс бүрдсэн “Найрамдал, хамтын ажиллагаа- Соёлын дурсгалууд” хэмээх үзэсгэлэнг дэлгэлээ.

Хоёр улсын музейн салбарын хамтын ажиллагаа баялаг түүхэн замналтай. 1952 оны аравдугаар сарын 1-нд БНХАУ байгуулагдсаны гурван жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотноо нээлтээ хийсэн “Монгол-Хятадын найрамдлын 10 хоног” соёлын арга хэмжээний хүрээнд Хятадын ард түмний соёл уламжлал, тухайн цагийн хөгжлийн өнгө төрхийг олон салбараар харуулсан тусгай үзэсгэлэнг дэлгэн үзүүлж байжээ.

Улмаар уг үзэсгэлэнд дэлгэгдсэн үзмэрүүдийг БНХАУ-ын Элчин сайд Заяат БНМАУ-ын Засгийн газарт бэлэглэсэн нь зохих журмын дагуу музейдэд хуваарилагдан ирсний гол цөм нь тус музейд хадгалагдаж байна.

Энэхүү үзэсгэлэн нь “Монгол Хятадын найрамдлын 10 хоног”-ийн арга хэмжээний үеэр болон холбогдох сэдвээр анх удаа дэглэгдэж буй тус музейн сан хөмрөг дэх сонирхол татахуйц үзмэрүүдийг хамтатган, хоёр улсын удирдагчдын эхлүүлсэн найрамдал, хамтын ажиллагаа, хөгжлийн замын замнал үйл явцыг олон нийтэд танилцуулж байгаа аж.

Санал болгох мэдээ

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд …