Monthly Archives: November 2019

November, 2019

  • 27 November

    Төрийн гурван өндөрлөг Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

    Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой-Монгол бахархлын өдөр тохиож байна. Түүхэн ойн өдрүүдийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, төрийн өндөр албан …

  • 27 November

    Монгол бахархлын өдөр, Бүгд Найрамдах улс тунхагласны ойд зориулсан хүчит бөхийн барилдаан эхэллээ

    Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой-Монгол бахархлын өдөр болон Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улс тунхагласны 95 жилийн ойн баярын өдөрт зориулсан өндөр чансаатай, шилдэг 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж байна. Хүчит бөхийн барилдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: “Монголчууд аа, Хүрэлцэн ирсэн зочид оо Дэлхий даяарт тархан суурьшсан …

  • 27 November

    “Гамшгийн аюулыг бууруулах Азийн бага хурал 2019”-д оролцлоо

    Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал тэргүүтэй төлөөлөгчид “Азийн гамшгийн аюулыг бууруулах төв”-өөс БНТУ-ын Гамшгийн удирдлагын газартай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн аюулыг бууруулах Азийн бага хурал 2019“-д оролцож байна. Тус улсын Анкара хотноо энэ сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй тус хуралд ОБЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа, Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа …

  • 27 November

    Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг “Хү” хамтлагт гардууллаа

    XVII жарны Шарагчин гахай жилийн өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын шинийн нэгний шар луу хэмээх энэ өдөр, Их Эзэн Чингис хааны эснэн мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний морин цагт Төрийн ордны ёслол хүндэтгэлийн Их танхимд “Чингис хаан” одон гардуулах ёслол боллоо. Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Хүннү рок чиглэлээр бүтээл туурвидаг “The Hu” буюу …

  • 27 November

    Хотын захирагч “Ид шидийн орон-2” -оор зочиллоо

    Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр “Лантуун дохио” ТББ-ын хэрэгжүүлж буй “Ид шидийн орон-2” хүүхэд хамгаалал хөгжлийн төвд зочиллоо. “Лантуун дохио” ТББ 2012 онд байгуулагдсанаасаа хойш нийгэмд тустай, тэр дундаа хүүхэд багачууд рүү чиглэсэн үйл ажиллагааг тасралтгүй явуулж иржээ. Анх “Ид шидийн уут” аяныг санаачлан хотын захын гэр хорооллын хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг өгдөг байсан аж. Харин …

  • 27 November

    Өнөөдөр “Монгол бахархлын өдөр”

    Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 27-нд билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн “Монгол бахархлын өдөр” тохиож байна. Энэхүү баярыг Монгол Улсад 2012 оноос эхлэн бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж буй баярын өдөр юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны …

  • 27 November

    Сайжруулсан түлшний нийлүүлэлт зарим хороодод жигдэрчээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байрлах сайжруулсан түлшний жижиглэн түгээлтийн 301 дугаар цэг дээр очиж ажиллалаа. Дээрхи цэгт “Таван толгой түлш” компаниас өдөрт 15-20 тонн түлш нийлүүлэгдэж, тэр хэрээр борлуулалт сайтай байгаа аж. Борлуулагч Д.Цэцэгмаа “Манайх гэр бүлээрээ ажиллаж, үйлдвэрээс ирж байгаа сайжруулсан түлшээ хашаандаа буулгаж шигшин шуудайлж өдөртөө 10 тонныг савлан …

  • 26 November

    “Саарал жагсаалт”-аас гарах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр АХБ нягт хамтран ажиллах болно гэлээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Азийн хөгжлийн банкнаас (АХБ) Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч ноён Павит Рамачандраныг хүлээн авч уулзав. УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсыг хариуцан ажиллахаар томилогдсонд нь ноён Павит Рамачандранд баяр хүргээд, Азийн хөгжлийн банк Монгол Улсад өрнөсөн ардчилсан шинэчлэлийн жилүүдэд итгэлт, дотнын түнш байж, байнга туслан дэмжсээр ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэв. Ноён Павит Рамачандран танай улс …

  • 26 November

    Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 95 жилийн ой тохиож байна

    Өдгөөгөөс 95 жилийн тэртээ Монгол нутгийн өнцөг булан бүрээс аймаг, шавь, хошууны 77 төлөөлөгч Нийслэл Хүрээнд хуран цуглаж Анхдугаар их хурлаа хийсэн түүхтэй. Энэхүү хурлаар Хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан анхдугаар Үндсэн хуулийг 15 хоног хэлэлцэж, 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж байсан юм. Анхдугаар Үндсэн хуулиар бүх шатны Ардын хурал нь шинэ төрийн …

  • 26 November

    “Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөгжлийн хөтөлбөр амжилттай хэрэгжиж ажлаа дүгнэлээ

    Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан оюутан залуусын дунд зохион байгуулах “Хотын соёлд манлайлцгаая” хөгжлийн хөтөлбөрийг “Залуусын өөрчлөлтийн үндэсний хөдөлгөөн” ТББ аравдугаар сарын 20-иос арваннэгдүгээр сарын 26-ны хооронд амжилттай хэрэгжүүлэн өнөөдөр Хүүхдийн ордонд хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа. Тус арга хэмжээнд хөтөлбөрт хамрагдсан 300 гаруй оюутан залуус оролцлоо. Хөтөлбөрийн хүрээнд МУИУС, МУБИС, АШУҮИС, СУИС, “Отгонтэнгэр”, “Этүгэн”, “Дотоод …

  • 26 November

    Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг ёсчлон баталгаажууллаа

    Монгол Улсын Их Хурлаар 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр хуралдаанд оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг өнгөрөгч даваа гарагт (2019.11.18) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барьсан юм.  Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу өнөөдөр …

  • 26 November

    Автомашины хагарсан дугуйг задлаж нөхөх шаардлагагүй боллоо

    Технологийн хөгжил өдөр ирэх тутамд  хүн төрлөхтөнд олон боломжийг олгож байгаа билээ. Одоогоос 20 жилийн өмнө нэг нэгнийхээ дүрсийг хараад ярина гэдэг итгэшгүй мөрөөдөл байсан бол өдгөө хүн бүрийн хэрэглээ болсон. Үүний нэг адил хагарсан дугуй нөхнө гэдэг асуудал жолооч нарт бөөн төвөг чирэгдэл учруулдаг байсан явдал ард хоцорч  хагарсан дугуйг өнөөдөр дугуй засварт очилгүйгээр, бүр задлалгүйгээр нөхөх боломжийг бий …

  • 26 November

    УИХ-ын дарга Г.Занданшатар ахмад настан Г.Очирбатад хүндэтгэл үзүүлэв

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2019.11.25) Улсын Их Хурлын Тамгын газрын ахмад настан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, АИХ-ын депутат, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Гомбожавын Очирбатад 90 насны нь ойг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэв. УИХ-ын Тамгын газрын Ахмадын хороонд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон УИХ-ын гишүүн, Тамгын газарт ажиллаж байсан 90 гаруй …

  • 26 November

    Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилтийн 59 хувь нь экспортыг дэмжжээ

    МУХБ-ны тухай хуулинд Хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн 60-аас дээш хувь нь экспортод чиглэсэн байхаар тусгасан. Одоогийн байдлаар Хөгжлийн банкнаас олгосон зээлийн 59 хувь нь экспортыг дэмжсэн санхүүжилт байгаа нь дээрх хуулийн заалтад нийцэж байна. Ноолуур хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас шууд болон арилжааны таван банкаар дамжуулан 20 аж ахуйн нэгжийг эргэлтийн хөрөнгийн 200  гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлээд байна. 2 дахь шатны санхүүжилтийн бэлтгэл …

  • 26 November

    Ким Сэ Юн: Бид танай хамт олонтой хамтран ажиллахад бэлэн байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Солонгосын орон сууц корпорацийн ерөнхийлөгч Ким Сэ Юнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав, Нийслэлийн орон сууцны корпорацийн дэд захирал С.Дорждэрэм, Улаанбаатар дахь төслийн хөгжлийн хэлтсийн захирал Чой Чил Мүн, Улаанбаатар дахь төслийн …