Monthly Archives: November 2019

November, 2019

  • 26 November

    Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа зарлан тунхаглсаны 95 жилийн ойн мэндчилгээ

    Бүрэн эрхт, тусгаар Монгол Улсын иргэд ээ, Та бүхэндээ Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарласны 95 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье. Өдгөөгөөс 95 жилийн тэртээ Монгол нутгийн өнцөг булан бүрээс аймаг, шавь, хошууны 77 төлөөлөгч Нийслэл Хүрээнд хуран цуглаж Анхдугаар их хурлаа хийсэн түүхтэй. Энэхүү хурлаар Хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан анхдугаар …

  • 26 November

    Т.Батмөнх: Цаг зогсдоггүйтэй адил бидний ажил хэзээ ч дуусдаггүй

       Эрдэнэт үйлдвэрийн уул геологийн нөхцөл хүндрэхийн хэрээр жилээс жилд хүдрийн хатуулаг нэмэгдэж, агуулга буурч байна. Энэ нөхцөлд тохирсон техник, технологийн шинэчлэлийг инженерүүд эртнээс төлөвлөн хэрэгжүүлсний үр дүнд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлт биелсээр ирсэн. Энэ онд хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлууд болон ойрын жилүүдэд үйлдвэрлэлийн чиглэлээр алсын хараатай ямар өргөтгөл, шинэчлэл өрнөх талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд …

  • 25 November

    Хүйс толгойн бичээсийг Төрийн ордонд залав

    Булган аймгийн Могод сумын Хүйс толгой хэмээх газраас олдсон Хүйс толгойн бичээсийг Төрийн ордонд заллаа. Монгол брахми бичиг бүхий энэ дурсгал нь ОХУ-ын Эрмитаж дахь “Чингисийн чулуу”-ны бичгээс 600 орчим жилийн өмнөх үед буюу 1400 жилийн тэртээд хамаарахыг тогтоосон юм. Бичээсийг залах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо. Тэрээр эх хэл, соёлын амин сүнс, дархлааг энэ ёслол улам бэхжүүлж …

  • 25 November

    2020 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтыг хэлэлцлээ

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн өмч хувьчлалын 2019 оны дүн, 2020 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай асуудлын танилцуулгыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын Өмчийн хувьчлал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Мөнхбаяр хийв. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 20/21 дүгээр тогтоолоор 2019 онд хоёр аж ахуйн нэгж, 13 барилга байгууламжийг хувьчлахаар шийдвэрлэж, нийслэлийн төсөвт өмч хувьчлалаас …

  • 25 November

    Хотын Захирагч сайжруулсан түлшний нийлүүлэлт тасарсан зарим цэгт ажиллав

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрөгч Баасан гаригийн орой Сонгинохайрхан дүүргийн зарим хороодод байрлах сайжуулсан түлшний борлуулалтын цэгүүдээр орж түлшний нөөц, түгээлт, нийлүүлэлт хэрхэн хийгдэж байгааг шалган үүрэг чиглэл өгч ажиллалаа. Сонгинохайрхан дүүргийн 31-р хороонд байрлах 139-р цэгийн борлуулагч Ө.Бат-Эрдэнэ “Таван толгой түлш” компаниас өдөрт найман тонн нийлүүлэгдэж байна. Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан иргэдийн өдөрт авах …

  • 25 November

    Баянголчууд алхангаа ярилцаж асуудлаа шийдлээ

    НАМЭХ-ноос санаачлан Алхангаа  асуудлыг шийдэх зорилготой “Алхангаа ярилцъя” арга хэмжээ нийслэлийн Баянгол дүүрэгт өчигдөр амжилттай зохион байгуулагдлаа.“Цэвэр агаартай хотын төлөө-Алхангаа ярилъя” уриан дор  явагдсан тус арга хэмжээг Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо, Баянгол Дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо,  Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хороо хамтран зохион байгуулсан юм.Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, А.Ундраа болон НАМЭХ-ны Дэд Ерөнхийлөгч Л.Амгалан, …

  • 25 November

    Хан-Уул дүүргийн ажилтан, албан хаагчид 12201 шуудай шахмал түлшийг зорилтот бүлгийн 163 өрхөд хандивлалаа

    Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын санаачлагаар Хан-Уул дүүргийн төрийн албан хаагчид сайн дураараа нэгдэн дүүргийн 6 дугаар хороонд байрлаж буй “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний бааз дээр шахмал түлш савлаж, ажлын хөлсөөрөө дүүргийн ганц бие хэвтрийн хөгшид, өрх толгойлсон олон хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг зорилтот бүлгийн айл, өрхүүдэд шахмал түлш хандивлах сайн үйлсийн аяныг аравдугаар сарын …

  • 25 November

    Нийслэл хот 2020 онд газрын эрхийн дуудлага худалдаанаас 1.5 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Танилцуулгыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Энхманлай хийв. Нийслэлийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөнд нийт дөрвөн бүлгийн 17 дэд бүлэгт хамаарах 654 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгагдсанаас арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар төлөвлөгөөний биелэлт …

  • 25 November

    Хөгжлийн банкны санхүүжилтын үр дүнд 20 гаруй мянган ажлын байр шинээр бий болов

    Хөгжлийн банк  томоохон төсөл, хөтөлбөрүүдэд шууд зээл олгохоос гадна арилжааны банкуудаар дамжуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдийг санхүүжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 15 хөтөлбөрийг арилжааны 11 банкаар дамжуулан 1700-д аж ахуйн нэгжийг хамруулаад байна. Харин өөрийн банкнаас олгодог шууд зээлийг 74 зээлдэгч буюу төдий тооны төсөл, хөтөлбөрт олгоод байна. МУХБ-наас олгосон шууд зээлийн үр дүнд 5500 орчим ажлын байр бий болсон бөгөөд цаашид …

  • 25 November

    Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг 27 оюутан хүртлээ

    Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан нэр бүхий 27 оюутан Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг хүртлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэтгэлгийг гардуулан баяр хүргэж,  сурлага, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөв.  Мөн эх орныхоо төлөө хүн бүр, ялангуяа ирээдүйг авч явах залуус хичээн зүтгэж, ажиллаж хөдөлмөрлөхийг уриаллаа.  Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг …

  • 25 November

    Иргэдээс түүхий нүүрсний талаар гомдол их ирж байна

    Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар болон түүхий нүүрсний хэрэглээнд тавьж буй хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Түүхий нүүрсний хэрэглээнд хяналт шалгалт, тандалтыг  нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, дүүрэг хороодын 865 албан …

  • 25 November

    С.Амарсайхан: Ажил хариуцсан албан тушаалтнууд эрхэлсэн ажилдаа эзэн болж хариуцлагатай ажилла

    Нийслэлийн онцгой комиссын 12 дугаар хурал боллоо. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/1016 дугаар захирамжийн хүрээнд сайжруулсан шахмал түлшний нөөцлөлт, борлуулалт, түгээлтийн байдал, түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд авч хэрэгжүүлж байгаа ажлын тайланг төвийн зургаан дүүргийн онцгой комиссын гишүүд хүргэлээ. Баянзүрх дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Онцгой комиссын дарга Т.Баясах “Баянзүрх дүүргийн …

  • 25 November

    Алслагдсан хорооны иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртууллаа

    Хан-Уул дүүргийн  XII хороо буюу Биокомбанитад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн санаачилгаар, БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн дэмжлэгээр барьсан Хүүхдийн эмнэлэг нээлтээ хийлээ. 500 мянган ам.долларын өртөг бүхий хоёр сарын хугацаанд баригдсан уг эмнэлэгт 150 мянган ам.долларын өртөг бүхий тоног төхөөрөмжийг суурилуулан хүлээлгэн өгч буйгаа тус сангийнхан нээлтийн үеэр онцлов. Сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл суурилуулсан гурван давхар, 50 ор …

  • 23 November

    Монгол охид “Best Kids model of the uneverse”-д өрсөлдөж байна

    “Best Kids model of the uneverse” тэмцээн Итали улсын Милан хотноо өнөөдөр /2019.11.22/ эхэллээ. Тус тэмцээн энэ сарын 26-ныг дуустал үргэлжлэх юм. Тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн “Охидын мисс” төвийн авьяаслаг багачууд оролцож байна. Тэд анхны гараагаа фото моделийн шалгаруулалтанд оролцож эхлүүллээ.

  • 23 November

    Тоног төхөөрөмжийг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

    Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн  хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.   Төслийн хүрээнд нийт 15,4 сая евро буюу 46,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий аврах, гал түймэр унтраах  тусгай зориулалтын 71 нэгж, …