Monthly Archives: November 2019

November, 2019

  • 21 November

    Монгол Ардын Нам Прогрессив Альянс байгууллагын Удирдах зөвлөл дэх төлөөллөө өргөжүүлэв

    15.11.19, Sweden, Stockholm, Progressive Alliance Meeting Дэлхийн социал демократ, дэвшилтэт намуудын холбоо болох олон улсын Прогрессив Альянс байгууллагын ээлжит чуулган 2019 оны 11 сарын 15-16-нд Шведийн Стокольм хотноо боллоо.  Энэхүү чуулганд дэлхийн 140 гаруй нам, олон улсын байгууллагуудын төлөөлөл оролцсон бөгөөд МАН-ыг төлөөлөн Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Стратеги академийн захирал Ц.Мөнхцэцэг оролцов. Чуулганаар Прогрессив Альянсийн үндсэн зарчмуудыг шинэчилж, Прогрессив …

  • 21 November

    ХЗБХ: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ нарын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.     Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа танилцууллаа.  Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын …

  • 21 November

    Тээврийн үйлчилгээний нөхцлийг сайжруулах зорилгоор санамж бичиг байгууллаа

    Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 98 дугаар тогтоолоор “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”, 2018 оны 321 дүгээр тогтоолоор “Төрөөс автотээврийн салбарт баримтлах бодлого”-ыг тус тус баталсан билээ. Хөтөлбөрийн хүрээнд Зам тээврийн хөгжлийн яам болон “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨААТҮГ-ын хооронд агаар, орчны бохирдлыг бууруулах, хүн ам, байгаль орчинд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй, ашиглалтын зардал багатай эко автомашины …

  • 21 November

    “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг өсгөх тухай асуудлыг зөвшилцлөө

    Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Монгол,  Оросын  хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулан олгосон МОН-П1, МОН-П2 хөнгөлөлттэй зээлтэй холбоотой төлбөрийн үлдэгдлийн хэмжээгээр тус нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг өсгөх тухай УИХ–ын Эдийн засгийн байнгын хороотой зөвшилцөхөөр ирүүлсэн асуудлыг хэлэлцлээ. Засгийн газрын зөвшилцөх саналыг …

  • 21 November

    Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн /2019.11.20/ хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн боловсруулсан “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг …

  • 21 November

    “Олон улсын залуучуудын ногоон наадам”-д 16 улсыг урилаа

    Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Парис хотноо болсон Соёлын сайд нарын чуулга уулзалтын үеэр Испани, Казахстан, Катар, Өмнөд Судан, Грек, Андорра, Армени зэрэг 16 улсын соёл, спортын асуудал давхар хариуцсан сайд нарт 2020 онд Монгол Улсад зохион байгуулагдах “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын талаар танилцуулж, наадмын урилгыг гардуулав. “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг Монгол Улсын нийслэл …

  • 20 November

    “Тогтвортой хөгжил ба оюуны соёлын өв” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна

    ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ШУА-ийн Философийн хүрээлэн,  ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гаригт Дэлхийн философийн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн Дэлхийн философийн өдрийг тохиолдуулан “Тогтвортой хөгжил ба оюуны соёлын өв” эрдэм шинжилгээний бага хурлыг 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд 9:00-14:00 цагт зохион …

  • 20 November

    Өндөршил адууны шилмэл омог батлагдлаа

    Өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын Зөвлөлийн хурлаар Дундговь аймгийн “Өндөршил” адууны шилмэл омог батлагдлаа. Тус хуралд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал, Өндөршил сумын удирдлага, малчид, судлаач, эрдэмтэн мэргэжилтнүүд оролцсон юм. Бэлчээрийн мал аж ахуйд суурилсан эдийн засагтай аймгийн хувьд шилмэл омог үүлдрийн сүрэгтэй болно гэдэг тун чухал аж. Тиймээс ч үе …

  • 20 November

    ХЗБХ: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.11.20) хуралдаан 15 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ нарын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв.      Төсөл санаачлагчийн илтгэлийг …

  • 20 November

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн захидлыг ЮНЕСКО-Д гардуулан өгөв

    Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг ЮНЕСКО-гийн гишүүн орнуудын Соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцох үеэрээ ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал, хатагтай Одри Азулэй болон Ерөнхий захирлын орлогч, ноён Шин Цюй нартай уулзав. Уулзалтаар 2020 онд Хархорум хот байгуулагдсны 800 жилийн ойг ЮНЕСКО-гийн оролцоотой зохион байгуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын залуучуудын Ногоон наадмыг зохион байгуулах …

  • 20 November

    Хүүхдийн эрхийн конвенц батлагдсаны 30 жилийн ой боллоо

    Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Монгол Улс Олон улсын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэний 30 жилийн ойг тохиолдуулан  хүүхдийн эсэнд мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, оролцох эрхийг олон нийтэд сурталчлах ажлыг зохион байгууллаа. Энэ талаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул “Нийслэлийн иргэддээ Олон улсын Хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэний 30 жилийн ойн …

  • 20 November

    Нийслэлийн 2020 оны төсвийн төслийг иргэдийн оролцоотой нээлттэй хэлэлцүүллээ

    Монгол Улсын ирэх оны төсвийн хуулийг УИХ хуулийн хугацаандаа баталсан. Хуулийн дагуу одоо аймаг нийслэл ирэх оны төсвөө боловсруулж байгаа билээ. Төсвийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т “… Орон нутгийн төсвийн төслийг боловсруулах явцдаа төслийг тухайн шатны Засаг дарга олон нийтэд танилцуулж, орон нутгийн иргэдийн санал, хүсэлтийг тусган боловсруулна” гэж заасан байдаг. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой …

  • 20 November

    Улаанбаатар-Дархан чиглэлийн шинэ замд 137 сая ам.доллар зарцуулна

    Засгийн газрын хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Аж ахуйн нэгжүүд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлнэ Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч нэр бүхий 22 аж ахуйн нэгж ирэх онд 30 хоногийн хэрэглээний нөөц бүрдүүлэх үүрэг хүлээлээ. Нөөцийн хэмжээг шатахуун импортын хувь хэмжээ, нэр төрөлд үндэслэн нийт 133 мянган тонн болгон шинэчлэн тогтоов. 2019 онд …

  • 20 November

    Төрийн албаны ерөнхий шалгалтанд 1588 иргэн тэнцжээ

    Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны төв зөвлөл болон Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөл Төрийн албаны шалгалтыг зохион байгуулж байна. Улсын хэмжээнд төрийн албаны ерөнхий шалгалтанд 8891 иргэн оролцохоор бүртгүүлсний 7616 иргэн шалгалтанд орсон байна. Үүнээс 1588 иргэн эхний шалгалтанд тэнцсэн байна.  Харин өнөөдөр Монгол хэл, …

  • 20 November

    Төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарын гэр хорооллын хороодод ажиллах хуваарийг танилцуулж байна

    Нийслэлийн онцгой комиссын есдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар 2019 оны аравдугаар сарын 01-нээс 2020 оны дөрөвдүгээр сарын 01-н хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд есөн дүүргийн бүх шатны Засаг дарга нар, нутгийн захиргааны албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэг болгосон. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх …