Monthly Archives: November 2019

November, 2019

  • 18 November

    “Монгол Жангар” туулийг номын сангуудад бэлэглэлээ

    “Монгол ардын Жангар баатарлаг тууль”-ийг түгээн дэлгэрүүлэх, туулиар дамжуулан өсвөр үеийнхнийг монгол уламжлалаа хүндэтгэн дээдлэх, эх оронч үзэлтэй болгох зорилгоор Улсын нийтийн номын сангийн 376 салбар тус бүрт таван ширхэгийг бэлэглэлээ. Туулийг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт, түүхч, ахмад зохиолч, Жангар, Гэсэр судлаач, Ардын аман билэгзүйч Д.Суръяа эмхэтгэн 1986 онд хэвлэхэд бэлэн болгосон байна. Тэрбээр 1910 онд Халимагт …

  • 18 November

    “Take off” хамтлаг “Хайрын нислэг” хийнэ

    2002 оны намар хүсэл зорилго нэгдсэн үе тэнгийн 4 залуу нийлж “Аялгуу” нэртэй хамтлагийг анх үүсгэн байгуулж байжээ. Тэдний хамгийн анхны уран бүтээл нь Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа болон Гурван охин хамтлагтай хамтран дуулсан “Оюутан нас Аялгуу” дуу билээ. Ийнхүү рок попын тогоонд эргэлт буцалтгүйгээр хөл тавьсан тус хамтлаг 2004 оны 3-р сарын 1-нд өдгөөгийн бидний мэддэг “Take off” нэрийг …

  • 18 November

    УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Монгол тэмүүлэл” оюутны хөгжлийн чуулган боллоо

    Жил бүрийн 11 дүгээр сарын 17-нд “Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр” тохиодог билээ. Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо, “Оюунлаг” клубээс хамтран Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор “Монгол тэмүүлэл” оюутны хөгжлийн чуулганыг өнөөдөр (2019.11.17) Төрийн ордонд зохион байгууллаа. Оюутан, залуусын санал санаачилгыг олон нийтэд хүргэх, төрөөс баримталж буй залуучуудын хөгжлийн бодлогын …

  • 18 November

    Албаны машиныг хувьдаа ашиглавал ажлаас нь чөлөөлнө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Захирамжид “Төрийн албаны тухай хууль, Захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангаж төрийн байгууллагын эд хөрөнгө, техник, албан мэдээллийг хувийн зорилгоор ашиглан завшихгүй байх, ажил үүргээ цаг тухайд нь биелүүлж ажиллахыг төрийн байгууллагын удирдлага, төрийн албан …

  • 18 November

    Ерөнхийлөгч Үндсэн хуульд хориг тавих уу

    Г.Занданшатарын тэргүүлсэн УИХ 1992 оны Үндсэн хуульд томоохон өөрчлөлт оруулж чадлаа. УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан дээрх төсөл нь шинэчилсэн найруулга биш нэмж өөрчлөх төсөл учраас 1992 оны Үндсэн хуульд нэрээрээ явна. Хууль батлах үед чуулганы хуралдаанд тааллаараа оролцоогүй Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх нь анхаарал татаж байна. Хууль батлах явцад АН-ынхан хурал хаяж гарсан бөгөөд АН-аас …

  • 18 November

    Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ удаагийн өдөрлөг 11 дүгээр сарын 20-ны өдөр нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбарууд болон нийслэлийн …

  • 18 November

    “Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн одон-Чингис хаан” одонг “The Hu” хамтлагт олгоно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр “Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн одон-Чингис хаан” одонг “The Hu” хамтлагт олгохоор болсон гэж мэдээллээ. Мөн Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр энэ сарын 26-ны, Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 нь энэ сарын 27-ны өдөр дараалан таарч байгаа тул эдгээр өдрүүдэд болдог бөхийн барилдааныг нэгтгэх болсон …

  • 18 November

    ЭМЯ: Нэг төлөөлөгчөөс холер өвчний шинж тэмдэг илэрсэн

    Кени улсад зохион байгуулагдсан хуралд оролцсон нэг төлөөлөгчөөс холер өвчин илэрсэн талаарх мэдээлэл гарах болсон. Үүнтэй холбогдуулан ЭМЯ-наас сэрэмжлүүлэг гаргасан байна. Үүнд: “Найроби хотод энэ сарын 11-14-ний хооронд зохион байгуулагдсан НҮБ-ын Хүн амын сангийн Олон улсын уулзалтад манай улсын 20 төлөөлөгч оролцсон. Тэдний нэг төлөөлөгчид нь бөөлжих, суулгах шинж тэмдэг илрэн холер өвчин болох нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тус улсын эмнэлэгт …

  • 18 November

    НӨАТ-ын супер шагналын азтан тодорлоо

    НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол амжилттай явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2019 оны аравдугаар сарын 1-нээс 31-ний хооронд хийсэн худалдан авалтаар хэвлэгдсэн НӨАТ-ын баримтыг хамруулжээ.  Энэ удаагийн сугалааны азын дугаар:  Уг тохирлоор: 01607208 30 мянган төгрөгийн азтан 27,115100 мянган төгрөгийн азтан 2,691Нэг сая төгрөгийн азтан 2655 сая төгрөгийн азтан 2110 сая төгрөгийн азтан 4 50 сая төгрөгийн азтан тодроогүй болСупер шагналын тохирлын дугаар 34462914 гарч, 90 сая төгрөгийн азтан тодорлоо.

  • 18 November

    Нийслэлд 3000 гаруй иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өглөө

    Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны төв зөвлөл болон Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөл Төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулжээ. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасанчлан төрийн албанд шинээр орох иргэдээс Төрийн албаны ерөнхий шалгалт гэж нэрлэгдэх шалгалтыг улсын хэмжээнд жил бүр зохион байгуулахаар болсны …

  • 16 November

    Төрийн байгууллагын автомашиныг хувьдаа ашигласан албан тушаалтныг ажлаас чөлөөлнө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Захирамжид “Төрийн албаны тухай хууль, Захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангаж төрийн байгууллагын эд хөрөнгө, техник, албан мэдээллийг хувийн зорилгоор ашиглан завшихгүй байх, ажил үүргээ цаг тухайд нь биелүүлж ажиллахыг төрийн байгууллагын удирдлага, төрийн …

  • 16 November

    Маргааш нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй цасан шуурга шуурна

    Өнөө шөнө баруун аймгуудын нутгаар, маргааш өдөр төвийн аймгуудын нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, хүйтний эрч чангарах тул халтиргаа гулгаа ихэсч, зам, даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна. Мөн Хэнтийн нутаг, Төв аймгийн зүүн, Дорнодын хойд, Сүхбаатарын баруун хойд хэсгээр, маргааш өдөр Сүхбаатарын өмнөд, Дорнодын …

  • 16 November

    “Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн төлөвлөгөөний тодотгол”-ын саналыг дэмжлээ

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хөгжлийн чиг хандлага” –ын баримт бичигт нийцүүлэн боловсруулагдсан Хүй долоо худаг дахь “Монгол наадам цогцолборын хэсэгчилсэн төлөвлөгөөний тодотгол”-ын саналууд дэмжигдэн НИТХ-д хэлэлцүүлэгдэхээр болов.Түүнчлэн улсын тусгай хэрэгцээний талбайн хэмжээ, хилийн заагт өөрчлөлт оруулах, нийслэлийн СХД-ийн нутаг дэвсгэрт хамаарах улсын тусгай хэрэгцээний 551га газарт өөрчлөлт орж …