Monthly Archives: November 2019

November, 2019

  • 16 November

    Хан-Уул дүүрэгт угаартах эрсдэлтэй өрхүүдийн пийшин янданг засварлах баг ажиллуулж эхэллээ

    Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан шахмал түлш хэрэглэдэг айл өрхүүдийн судалгаа авч, тэдгээрээс угаартах эрсдэл өндөртэй өрхүүдийг сонгон ханан пийшин, яндан, зуухны ан цав үүссэн, зай завсар зэргийг засварлах мэргэжлийн багийг өнөөдрөөс ажиллуулж эхэллээ. Тус багийнхан өнөөдөр дүүргийн дөрөвдүгээр хорооны таван айлын ханан пийшинд засвар үйлчилгээг газар нь очиж хийж ажиллалаа.Хан-Уул дүүрэгт шахмал түлш хэрэглэдэг есөн хорооны 21000 …

  • 16 November

    Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12.00 цагаас эхлэн дагаж мөрдөнө

      Монгол Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг эцэслэн баталсан билээ.     Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт эцэслэн батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар …

  • 15 November

    “Монголын үндэсний фронт” хөдөлгөөний шаардлагын хариуг УИХ-аас хүргүүллээ

    Монгол Улсын Их Хурлын даргад хандаж “Монголын үндэсний фронт” хөдөлгөөнөөс 2019 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хурал тарж, бүрэн эрхээ Ардын түр хуралд шилжүүлэхийг шаардсан агуулга бүхий бичиг ирүүлж, хариуг нь 2019 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр багтаан өгөхийг хүссэн. Тиймээс өнөөдөр /2019.11.15/ Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн …

  • 15 November

    Хотхонуудын хаагдсан орц гарцыг нэн даруй нээхийг үүрэг болгов

    Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Өгөөмөр” захын зүүн талд аж ахуйн нэгж нийтийн эзэмшлийн зам талбай, орц гарцыг хааснаас болж “Ахмадын хотхон”, “Шинэ үе”, “Өгөөмөр” хотхоны 10000 гаруй оршин суугчдын эрх ашиг зөрчигдсөөр ирсэн байна. Дээрхи нөхцөл байдлыг өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхан газар дээр нь очиж шалгаснаар иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэн, орц гарцыг нээх, замын бөглөрөл …

  • 15 November

    Хотын Захирагчийн санаачилгаар сургуулийн автобус 33 чиглэлд үйлчилж эхэллээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, сурагчдыг эрүүл аюулгүй орчинд зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор “Сургуулийн автобус”-ыг өнөөдрөөс эхлэн туршилтаар явуулж эхэллээ. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын авто баазаас Ерөнхий боловсролын 29 сургуулийн 3000 гаруй сурагчийг Нийслэлийн Боловсролын газраас гаргасан судалгааг үндэслэн 33 чиглэлд 40 автобусаар үйлчлэхээр хөдөлгөөнд гаргаж байна. Нийслэлийн Засаг …

  • 15 November

    Авлигатай тэмцэх газрын нэр барьсан үйлдлийг таслан зогсоов

    Авлигатай тэмцэх газрын нэр барьж тендерт дэмжлэг хүссэн, шалгагдаж байгаа асуудал дээр өмгөөлөгчөөр туслалцаа үзүүлнэ, хамаарал бүхий этгээдээ ажилд оруулах хүсэлт тавьсан зэрэг тохиолдлыг тус газрын Аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын албанаас дотоод хяналтаараа илрүүлэн, тэдгээр хууль бус үйлдлийг таслан зогсоож харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлэн шалгуулж байна. Тухайлбал, иргэн Б нь 2019 оны зургадугаар сард “Гаалийн ерөнхий газарт АТГ-аас …

  • 15 November

    Ерөнхий сайд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны Ерөнхийлөгч Сэр Сума Чакрабарти тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд ЕСБХБ хувийн хэвшлийг хөгжүүлэх зорилгоор 1.7 тэрбум еврогийн санхүүжилт олгосон нь эдийн засгийг төрөлжүүлэх, эдийн засаг өсөхөд ихээхэн нөлөө үзүүлснийг Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн Засгийн газраас хэрэгжүүлэх тодорхой төслүүд, тухайлбал Улаанбаатар-Дархан чиглэлд хоёр эгнээ хатуу …

  • 15 November

    Хөгшрөхгүй арьсаа төрөлхийн залуу хэвээрээ хадгалж үлдэхийг хүсэж байна уу

    Хүн бүхэн л урт  наслахыг хүсдэг билээ. Ингээд урт наслахын тулд өөрийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнийг таны эрүүл мэнд болон арьсанд ямар нөлөө үзүүлэх эсэхийг бодоод үзэх хэрэгтэй . Хөгшрөхгүй арьсаа төрөлхийн залуу хэвээрээ хадгалж үлдэхийг хүсэж байна уу тэгвэл дараах зүйлс танд туслана. -Хүзүүндээ 7 хоногт 2-3 удаа бүлээвтэр ургамлын тос түрхэж, иллэг хийж байвал цагаасаа …

  • 15 November

    12 жилүүдийн эр, эмийн зохилдлого

    Хулгана жилтэн  Хулгана жилтэй эр эм сайн зохицож бие биенээ ихэд хайрлана. Үхэр жилтэнтэй гэр бүлийн холбоо нь бат бэх байна. Эхнэр нь нөхөрөө хайрлах боловч үнэнч шударга зан, бодит хандлагаараа нөхрөө жаргаана. Бар жилтэнтэй явуургүй. Бар жилт эхнэр нь ихийг мөрөөдөж байхад хулгана жил урагш ахихгүй саад болно. Туулай жилтэнтэй амьдарч болох боловч туулай хулганаа дарамтлахаас буцахгүй. Иймээс холхон …

  • 15 November

    Овьёосоор нүүрний арьсаа цайруулах арга

    Овьёосны гурил нь арьсанд гайхалтай сайн нөлөө үзүүлдэг. Хараад байхад хүмүүс овьёосыг төдийлөн ошоодоггүй юм шиг санагддаг. Арьсанд хамгийн сайн зүйл шүү дээ. Батгатай арьсанд зориулсан овьёос, сонгины маск Сонгино нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд овьёос нь арьсны нүхийг гүн цэвэрлэнэ. Түрхээд л зүгээр болчихдог гайхамшигт маск биш л дээ: Гэхдээ л хамгийн үр дүнтэй нь шүү. Найрлага: 1/4 аяга …

  • 15 November

    Цагаан хоолны хэрэглээг нэмэгдүүлэх зөвлөгөө

    Цагаан хоол нь хувь хүний эрүүл мэндээс эхлээд эх дэлхийн оршин тогтнолд үзүүлэх ач тустай. Цагаан хоолны хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд:Долоо хоногт цагаан хоол идэх өдрийн тоог календарь дээрээ тэмдэглээрэй. Эдгээр өдрүүдэд цагаан хоол хэрэглэхээ гэр бүлийнхэн, найз нөхөддөө хэлж тэдний дэмжлэгийг авах хэрэгтэй. -Өөрийн идэх дуртай, хийж чадах цагаан хоолны жагсаалт гаргаарай. – Хэрэв та сайхан амттай цагаан хоол хийж …

  • 15 November

    Гэрийн нөхцөлд үсээ зөв будаж чаддаг уу?

    Гэрийн нөхцөлд үсээ хэрхэн будах талаар мэргэжлийн үсчний зөвлөгөөг хүргэж байна. Үснийхээ зах хэсгүүд болох дух,чихний хавиар будагны толбо үлдэхээс сэргийлж вазелин түрх. Ингэхдээ үсэндээ вазелинаа битгий хүргээрэй. Будагны хайрцаг дахь зааврын дагуу найруулж бэлд. Будгаа найруулахдаа төмрөөр хийсэн сав бүү сонгоорой. Энэ нь будагны өнгөнд өөрчлөлт оруулж болзошгүй. Үсэндээ будгаа түрхэхдээ толгойн араас урагш нь чиглүүлнэ. Шилэн хүзүү, толгойн …

  • 15 November

    Ирэх Ням гарагт НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

    НӨАТ-ын урамшууллын 2019 оны 11 дүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг 11 дүгээр сарын 17-ны Ням гарагт 18.40 цагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2019 оны 10 дугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын …

  • 15 November

    Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдлаа

    Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн (2019.11.14) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл-ийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулав. Монгол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын …

  • 15 November

    ТЕГ-аас “Монголын үндэсний фронт”-д Албан шаардлага хүргүүллээ

    Тагнуулын  ерөнхий газар /ТЕГ/-ын дарга Д.Гэрэл өчигдөр “Монголын үндэсний фронт” нэгдэлд албан шаардлага явууллаа. Албан шаардлагаар “Монголын үндэсний фронт” гэх албан ёсны бүртгэлгүй нэгдлийн удирдагчдыг Үндсэн хуульт төрийн байгууллагын эсрэг үйл ажиллагаа явуулах, гэмт хэргийн шинжтэй үйлдэлд олон нийтийг уриалах, өдөөн турхирах аливаа үйлдэл гаргахгүй байхыг шаардаж, хэрэв эдгээрийг зөрчсөн тохиолдолд Тагнуулын байгууллагад хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд арга хэмжээ авахыг мэдэгджээ.