Төрийн гурван өндөрлөг Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой-Монгол бахархлын өдөр тохиож байна.

Түүхэн ойн өдрүүдийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, төрийн өндөр албан тушаалтнууд, “Чингис хаан” одонт эрхмүүд, одон гардуулах ёслолд уригдсан хүндэт зочид төлөөлөгчид Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Санал болгох мэдээ

Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг “Ногоон өртөө” ашиглалтад орлоо

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 8 дугаар сарын 31 -Цахилгаан автомашин цэнэглэх “Ногоон өртөө”-ний сүлжээ өргөжсөөр байна. …