Monthly Archives: December 2019

December, 2019

  • 25 December

    У.Хүрэлсүх: Эх орондоо хайртай, эрдмээр биеэ чимсэн, сайн хүмүүс болоорой

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолборын “Харшийн сүлд модны наадам”-д оролцож, сурагчдын бэлтгэсэн урлагийн тоглолтыг үзэж, оны шилдэг хүүхдүүдэд бэлэг гардуулж, үг хэлэв. Тэрбээр, тасралтгүй 39 дэхь жилдээ зохиогдож буй Харшийн сүлд модны наадамд Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүний хувиар оролцож байгаадаа баяртай байна. Харшийн сүлд модны наадам нь хүүхэд бүрийн оролцохыг …

  • 25 December

    Х.Бадамсүрэн: Манай уурхайчид олон сайхан дээд амжилтыг 2019 онд бүтээж чадлаа

      Жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдрийг Монголын уул уурхайн салбар буюу Уурхайчдын баярын өдөр болгон тэмдэглэдэг. Эх орныхоо эдийн засгийн хөгжил, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж яваа Эрдэнэтийн уурхайчид ажил хөдөлмөрийн өндөр амжилтаар энэхүү тэмдэглэлт өдрөө угтаж байна. Уурхайчдын баярын өдрийг тохиолдуулан 2019 онд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон үйлдвэрлэл эдийн засгийн төлөвлөгөөгөө биелүүлж, олон ололт дэвшилтэй ажилласныг …

  • 25 December

    С.Амарсайхан: Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нийтийн тээврийн парк шинэчлэлтийг зайлшгүй хийнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатар байгууллагынхаа хийж хэрэгжүүлсэн, шинээр санаачилсан ажлууд, нийтийн тээврийн салбарт тулгамдаж буй асуудлуудаа танилцуулсан. Тус нэгтгэл нь  нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний 30 гаруй хувийг хариуцан нийт 23 чиглэлд 230 гаралт 284 хөдлөх бүрэлдэхүүн 1200 гаруй ажилтан, …

  • 25 December

    Д.Сүхбаатарын талбайн “Мөсөн коток” өнөөдөр нээлтээ хийнэ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд хийгдэж буй мөсөн хотхоны нээлтийн арга хэмжээ Сүхбаатарын талбайд өнөөдөр 18.00 цагт болно. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс, урлаг соёлын төлөөллүүд оролцоно. Энэ үеэр Д.Сүхбаатарын талбайн мөсөн коток нээлтээ хийж, сүлд модны гэрэл асаах ёслолын үйл ажиллагаа, урлагын тоглолт, 3D лазер нь үзүүлбэр …

  • 25 December

    НӨАТ-ын урамшууллыг ирэх оны I улиралд олгоно

    2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны I улиралд багтаан олгохоор болжээ. Иймд ebarimt системийн хэрэглэгчдийг хувийн мэдээллээ бүрэн, зөв оруулсан эсэхээ шалгахыг Татварын ерөнхий газраас сануулав. Түүнчлэн 2019 оны төлбөрийн баримт бүртгүүлэх сүүлийн хугацаа ирэх оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн 23:59:59 цагаар дуусгавар болох тул энэ хугацаанд амжиж баримтаа бүртгүүлэхийг анхаарууллаа.

  • 25 December

    Ж.Өнөрбаяр: Шүүгчийн ажлын ачаалал их байгаа нь хараат бус байдалд нөлөөлж байх магадлалтай

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хүний нөөц хариуцсан референт Ж.Өнөрбаяртай ярилцлаа. -Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал хэзээнээс хэрэгжиж эхэлсэн бэ. Даатгалын үр дүн хэр байна вэ? -Шүүгчийн эрх эрх зүйн байдлын тухай хуульд “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг улсын төсвөөс хариуцна” гэж заасан байдаг. Энэ хүрээнд 2015 оноос Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг тендерт шалгарсан даатгалын …

  • 25 December

    Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 30 ортой хүүхдийн тасаг нээгдэв

    “Гүүд Нэйборс” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан хэрэгжүүлсэн “Мөрөөдөл” төслийн хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Б корпуст өргөтгөл хийж, 30 ортой хүүхдийн тасгийг шинээр ашиглалтад орууллаа. Тус нэгдсэн эмнэлгийн 2 давхрыг өргөтгөн, 504 м2 талбай бүхий 1 давхар барилгыг нэмж барьсан бөгөөд эмч нарын болон эмчилгээ, суурь тусламжийн нийт 12 өрөөтэй аж. Өргөтгөлийн барилгын зураг төсөл, гүйцэтгэлийн ажилд …

  • 25 December

    Өнгөрсөн шөнө нийслэл рүү дөрвөн тонн түүхий нүүрс нэвтрүүлэхийг завджээ

    Хан-Уул дүүргийн Өлзийт дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор өчигдөр /2019.12.24/ 20 цагийн орчимд 44-66 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр Налайхаас дөрвөн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэн явсныг хяналт шалгалтаар илрүүллээ. Тус түүхий нүүрсийг Амгалан дулааны станцид буулгуулж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

  • 25 December

    Япон улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар Кобаяши Хироюки томилогдон иржээ

    Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдсон Кобаяши Хироюки-г Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтаар Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон Улсын дэмжлэг, зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэж, цаашид …

  • 25 December

    Монгол Улсын генералууд ЗХУ-ын маршал К.К.Рокоссовскийн хөшөө, музейн нээлтэд оролцлоо

    ЗХУ-ын гарамгай жанжин, ЗХУ, БНПАУ-ын төр, цэргийн нэрт зүтгэлтэн  К.К. Рокоссовскийн мэндэлсний 125 жилийн ой энэ сарын 21-ний өдөр тохиосон байна. Ойн хүрээнд  ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотод дурсгалын хөшөөг нь босгон, “Эх орны баатар” нэртэй музей нээлтээ хийжээ. Хүндэтгэлийн ёслолд “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо тэргүүтэй Удирдах зөвлөлийн гишүүд оролцлоо. Дэслэгч генерал Ц.Тогоо нээлтийн үеэр хэлэхдээ “К.К. Рокоссовский …

  • 25 December

    Бэр гуйхад сайн өдөр

    Өнөөдөр аргын тооллын 2019 оны арванхоёрдугаар сарын 25. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Өвлийн тэргүүн хөхөгчин гахай сарын Билгийн тооллын  29. Буд гараг. Эрхтэний тэнгэрт одтой, хоёр хар мэнгэтэй улаан бич өдөр. Барилдлага: ИдэрШүтэн барилдлага: АвахуйСуудал: Ус Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд …

  • 25 December

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн  хагаст цас орж цасан шуурга шуурна. 2019 оны 12 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын  нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй.  Баруун аймгуудын  нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд …

  • 24 December

    Ц.Цэцэгдэлгэрэх: Яаманд ажиллахаа больсон мөртлөө таван жил НДШ давхар төлүүлсэн зөрчил илэрсэн

    АТГ-аас нийтийн албан тушаалтнуудын давхар ажил эрхлэлтийн байдал, үндсэн ажлаас гадуур хуулиар зөвшөөрснөөс өөр ажил үүрэг гүйцэтгэж байгаа, хууль бусаар орлого олсон эсэх, хоёр буюу түүнээс дээш байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байдлыг хянан шалгахад цөөнгүй зөрчил илэрсэн байна. Энэ талаар АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга Ц.Цэцэгдэлгэрэхээс тодрууллаа. -Давхар ажил эрхлэхийг хориглох хууль, журам ямар албан тушаалтанд үйлчилдэг …

  • 24 December

    Урлагийнхан авлигын эсрэг сурталчилгаанд оролцов

    Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийн тэргүүлэх нэгэн чиглэл нь авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, авлигын нийгэмд учруулах хор аюулыг олон нийтэд ухуулан таниулах, иргэдийг авлигатай тэмцэх арга барилд сургах, энэ төрлийн үйл ажиллагаанд татан оролцуулах юм. Энэхүү чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс авлигын эсрэг сургалт, сурталчилгаа, олон нийтийг …

  • 24 December

    Н.Цэрэнбат сайдын урилгаар БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Монгол Улсад айлчилна

    БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг /2019.12.20/ хүлээн авч уулзлаа. Н.Цэрэнбат сайд БНТУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд Соёл, аялал жуулчлалын сайд Мэхмэт Нури Эрсойтой аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэхээр тохиролцож, Монгол Улсад Турк улсыг сурталчлах соёлын хүрээлэн, Турк улсад Монгол Улсыг сурталчлах соёлын төв байгуулахаар болсноо уулзалтын …