Yearly Archives: 2019

September, 2019

  • 4 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод болох Дорнын эдийн засгийн чуулганд оролцоно

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 4-5-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцоно. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын тэргүүлэх нэгдсэн хуралдаанд оролцож, зарим улсын төр, засгийн тэргүүдтэй хоёр талт уулзалт хийхээр төлөвлөж байна.

  • 4 September

    Улаанбаатарт 23-25 хэм дулаан байна

    Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2019.09.04) цаг агаарын мэдээллийг хүргэе. Улаанбаатар хот:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна. Баруун аймгуудын нутгаар:  Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар, өдөртөө Алтайн уулархаг нутгаар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр …

  • 4 September

    Хөх луу өдөр

    Намрын илүү тэргүүн сар  Зургаан цагаан мэнгэтэй хөх луу өдөр Аргын тооллын: 2019.9.4, Лхагва гараг Наран ургах шингэх: 6.12-19.27 Үс засуулбал: Өнгө зүс сайжирна Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь …

  • 3 September

    Танилц: ОХУ-ын Ерөнхийлөгч В.В Путины айлчлалын хүрээнд батлагдсан 10 баримт бичиг

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал болон хоёр орны Төрийн тэргүүн нарын уулзалтын үр дүнд талууд 10 баримт бичигт гарын үсэг зурлаа. ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ: “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин нар, “Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах …

  • 3 September

    Хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалт Нэг цаг гаруй үргэлжлэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Төрийн ордны хүндэтгэлийн гэр өргөөнд уулзлаа. Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэж байгаа нь хоёр орны найрамдал, нөхөрлөлийг бататгаж байгаа хэмээн халуун дотноор эхэлсэн яриа уулзалтын турш ажил хэрэгч, нөхөрсөг, нээлттэйгээр 1:45 минут үргэлжилсэн юм. Товлосон цагаас гурав дахин урт хугацаанд уулзаж, ярилцсан талууд өргөтгөсөн хэлэлцээрт ярилцах байсан бүхий …

  • 3 September

    “Эрдэнэс Монгол” ХХК ОХУ-ын “Россети” ХК хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав

    Зүүн хойд Азийн орнуудыг хамарсан цахилгаан эрчим хүчний нэгдсэн систем бий болгох санаачилга 2010 оноос эхлэн яригдсан. Монгол Улс энэ санаачилгыг анх гаргасан орны хувьд бүс нутагт хэрэгжүүлэхийн төлөөх хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн юм. Тухайлбал, 2018 онд ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн 4 дүгээр чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохдоо уг санаачилгын хүрээнд бодит төсөл хэрэгжүүлэх санал …

  • 3 September

    Х.Баттулга: Хоёр улсын харилцаа дахин нэг шат ахиж, иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны айлчлалын хүрээнд Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны 10 чухал баримт бичигт гарын үсэг зурсан талаар Ерөнхийлөгч Х.Баттулга хэвлэлийнхэнд мэдээллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:Өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч  В.В.Путинтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж, олон асуудлаар ажил хэрэгч, нөхөрсөг нээлттэй санал бодлоо солилцож, чухал шийдвэрүүдэд хүрч чадлаа. …

  • 3 September

    ОХУ-ын ерөнхийлөгч В.В Путины айлчлалын хөтөлбөр

    ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭРХЭМСЭГ НОЁН ВЛАДИМИР ВЛАДИМИРОВИЧ ПУТИНЫ МОНГОЛ УЛСАД ХИЙХ АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР 9 дүгээр сарын 3, Мягмар гараг 14.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээ хийнэ /Төрийн ордны хуралдааны “А” танхимд/ бүх хэвлэл 14.55 Албан ёсны хэлэлцээ өндөрлөнө 15.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар …

  • 3 September

    ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүндэт зочны дэвтэрт гарын зурж, дурсгалын зураг татууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүндэт зочны дэвтэрт гарын үсгээ зурж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай дурсгалын зураг татууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар уулзахаар Төрийн хүндэтгэлийн гэр өргөөг зорив.  

  • 3 September

    Фото: Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг угтан авлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин албан ёсны айлчлал хийхээр өчигдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэн билээ. Айлчлалын хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт хийж, баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөсний дагуу өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Төрийн ордонд хүрэлцэн ирлээ. Түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчилэв. Төрийн тэргүүн нар Цэргийн цагаан …

  • 3 September

    УИХ-ын дарга Г.Занданшатар Халх голын 80 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв

    Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын нийт иргэд ээ, Халхын голын хамтын ялалтыг дархлалцсан Хүндэт дайчид аа, Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа Халх голын түүхэн ялалтын 80 жилийн ойн баярын дайчин цогтой халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. Өнөөдөр Монголын ард түмэн туурга тусгаар улсынхаа гайхамшигт түүхийн нэгэн бахархалт хуудас, эх нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө зэвсэг барин …

  • 3 September

    Г.Занданшатар: Дипломын төлөө бус өөрийгөө хөгжүүлж, сурч, мэдэхийн төлөө хичээгээрэй

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.09.02) Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов. МУИС нь энэ жил 77 дахь хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж байгаа бөгөөд нийт 7 бүрэлдэхүүн сургууль, нэг ахлах сургууль, 20 хүрээлэнтэй, 20 мянга гаруй оюутантайгаар 2019-2020 оны хичээлийн жилээ …

  • 3 September

    Монголбанк он гарснаас хойш 9.6 тонн алт худалдан авчээ

    Монголбанк 2019 оны эхний 8 сард 9.6 тн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 12.2 тн үнэт металл худалдан авснаас 2.5 тонноор бага буюу 21%-иар буурсан үзүүлэлттэй байна. Монголбанк 2019 оны 8 дугаар сард 2.1 тн үнэт металл худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 181.3 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 53.7 …

  • 3 September

    Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн үдшийн цэнгүүн өнөөдөр болно

    Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Үдшийн цэнгүүн, урлагийн тоглолт”-ыг маргааш буюу 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 21.00 цагт  жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах аж. Уг үйл ажиллагаанд Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлчид оролцож, төгсгөлд нь ёслолын буудлага хийх юм байна.  

  • 3 September

    Зайсан толгой дахь цэрэг дайчдын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    Халх голын ялалтын түүхт 80 жилийн ойг тохиолдуулан Зайсан толгой дахь Зөвлөлийн цэрэг дайчдын дурсгалын хөшөөнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва тэргүүтэй албаны хүмүүс цэцэг өргөж, мөнхийн гал асаалаа. Хүндэтгэлийн арга хэмжээнд мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, Батлан хамгаалах яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Бригадын генерал Г.Сайханбаяр, нийслэлийн ИТХ-ын …