Улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаанд Улсын харцага Б.Бат-Өлзий давсан бөхийнхөө хөл рүү өшиглөж увайгүй үйлдэл гаргасан нь олон хүний дургүйцлийг хүргэсэн. Тэгвэл Харцага Б.Бат-Өлзий өчигдөр өөрийнхөө цахим хуудсаараа дамжуулан түмэн олноосоо уучлалт гуйжээ. Тэрээр “Тавдугаар сарын 05-нд болсон Арслан цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдааны 4-ийн даваанд Булган аймгийн арслан Сумъяабаттай таарч барилдааны явцад миний тохой хүрсэн боловч, дахин гуд татсан …
Yearly Archives: 2019
May, 2019
-
8 May
Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 2219 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 23 хүн амь насаа алджээ. Үүний 16 нь том хүн 7 нь хүүхэд байгаа юм. Харин галын аюулаас Онцгой байдлын албаны алба хаагчид 18 хүний амь насыг авран хамгаалсан байна. Гал түймрийн шалтгаан нөхцөл нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, ил задгай асгасан …
-
8 May
Өнөөдөр таван дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 08-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱11:00-18:00 цагт: 9, 10, 16, 20-р хороо Шар хадны 14, 18, 23-р гудамж, Улиастайн ам, БОНХЯ, Гоулдсилвер, Алтан нарны тусгал, Рэбоожин, Монополь, Багатаян ХХК-ууд, Батбаяр /зоогийн газар/, иргэн Бэхбаяр, Зоригтбаатар, Цолмон, Надмид, Наранчимэг, Сосорбарам, Улаанхуарангийн …
-
8 May
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна
Өнөөдөр аргын тооллын 2019 оны тавдугаар сарын 8. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны тэргүүн шарагчин могой сарын шинийн 4. Буд гараг. Гөрөөсөн толгой одтой, найман цагаан мэнгэтэй, хөхөгчин могой өдөр. Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Хурьцахуй Суудал: Уул Өдрийн наран 5 цаг 27 минутад мандан, 20 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …
-
8 May
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орж, ихэнх нутгаар дулаахан байна. 2019 оны 05 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 …
-
7 May
Тагнуулын ерөнхий газар 2.5 сая төгрөгийн шагналын сантай эссэ бичлэгийн уралдаан зарлалаа
“ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАТАЛГАА” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН (2019 ОН) Нэг. Зорилго, сэдэв, хамрах хүрээ Монгол Улсад орчин цагийн тагнуулын байгууллага үүсч, байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд хүүхэд залуусын дунд эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, эх орноо хайрлах, үндэсний аюулгүй байдлыг хангах талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгох зорилгоор энэхүү уралдааныг зарлаж, 2022 …
-
7 May
Чингис хот-Бэрх чиглэлийн автозамыг энэ онд барьж дуусгана
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд бусад албаны хүмүүс Хэнтий аймагт албан томилолтоор хоёрдахь өдрөө ажиллаж байна. Театрын барилгатай холбоотой асуудлыг цэгцлэхийг үүрэг болгов Хэнтий аймгийн Чингис хотод шинээр барьж буй Хөгжимт драмын театрын барилгын ажлын гүйцэтгэлийг дуусгаж энэ онд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох албан …
-
7 May
Ерөнхийлөгч Х.Баттулга хепатитын вирүсийн эсрэг эмнэлзүйн судалгаа хийж буй эрдэмтдийн төлөөллийг хүлээн авч уулзав
Хепатитын В/Д вирүсийн эсрэг үйлчилгээтэй эмийн Эмнэлзүйн III шатны судалгааг олон улс даяар хийж байгаа “Айгер Биофармасютикалс” компанийн тѳлѳѳлѳгчид болох тус компанийн ерөнхий захирал эм зүйч Давид А.Кори, дэд ерѳнхийлѳгч, химийн шинжлэх ухааны доктор хатагтай Ингрид Чоонг болон Клиникийн үйл ажиллагаа хариуцсан дэд ерѳнхийлѳгч ноён Жон Ферраро нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хүлээн авч уулзлаа. Хепатитын В/Д вирүсийн эсрэг …
-
7 May
Монгол анагаах ухааны олон улсын сургууль “Зүү төөнө засал”-ын сургалт зохион байгуулж байна
“Зүү төөнө засал”-ын гурван өдрийн сургалтыг Монголын нэгдмэл анагаах ухааны нийгэмлэг, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Монгол анагаах ухааны олон улсын сургууль, Tiffany Mеd эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байна. Тус сургалтын хүрээнд уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтнүүдэд БНХАУ-ын арван их эмчийн нэг НҮБ-ийн Эрүүл мэндийн хорооны гишүүн, дэд профессор Жан Зө Жин Хятадын анагаах ухааны үүсэл хөгжил, орчин үеийн эмчилгээний чиг хандлага, тархины цус харвалтын Хятадын анагаах ухааны эмчилгээ зэрэг сэдвээр сургалт явуулж байна. …
-
7 May
Гэр бүлийн орчин, архидалтаас болж хүүхэд хүчирхийллийн хохирогч болж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүүхдийн эрхийг зөрчсөн, хүчирхийлэлтэй холбоотой үйлдлүүд нийгмийн эмзэг асуудал болсонтой холбогдуулж, УИХ-аас тодорхой ажил зохион байгуулах шаардлага үүссэн талаар өнгөрсөн баасан гарагийн Нэгдсэн чуулганы үеэр мэдээлсэн билээ. Энэ хүрээнд тэрбээр УИХ-аас хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар баталсан хууль, тогтоомжийг хэрэгжилтийг хянаж, шалгах зорилгоор ерөнхий боловсролын 133 дугаар сургууль, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудад ажиллалаа. 133 дугаар …
-
7 May
МАХН: Хүчирхийлэл гамшгийн хэмжээнд хүрлээ
МАХН-ын эмэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр /2019.05.07/ “Хүчирхийлэлгүй Монголын төлөө” сэдвийн дор мэдээлэл хийлээ. Тэд эмэгтэйчүүд болон бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ:Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл гамшгийн хэмжээнд хүрлээ. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирийн эзэмшдэг зочид буудалд 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг үйлдэгдсэн. Гэтэл яагаад тэр зочид буудалд ажиллаж байсан хүмүүс хариуцлагаас мултрав. Гамшгийн хэмжээнд хүрсэн энэ үзэгдлийн бид …
-
7 May
“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлэг эхэллээ
Улсын Их Хурал, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт-Малын эрүүл мэнд төсөлтэй хамтран “Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг өнөөдөр (2019.05.07) Төрийн ордонд зохион байгууллаа. Үндэсний хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дарга, гишүүд, Засгийн газрын гишүүд, холбогдох яам, агентлагын албан тушаалтнуудаас гадна 21 аймаг, 331 cумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Хүнс, хөдөө аж …
-
7 May
Ерөнхий аудитороор Д.Занданбатыг томилохыг дэмжив
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.07/ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарыг чөлөөлж, түүний оронд Д.Занданбатыг томилохыг байнгын хорооны гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ. Улмаар байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтсон юм. Монгол Улсын Ерөнхий аудиторт нэр дэвшигч Д.Занданбат байнгын хорооны гишүүдийн асуултад хариулах үедээ “Би хуулийг дээдэлж, зарчимч ажиллана. Надад шударга, үнэн ажиллах хүсэл бий” хэмээн байр …
-
7 May
Монголын үндэсний кино үйлдвэрийн шав тавих ёслол боллоо
Төв аймгийн Зуунмод сумаас 10 км зайд байрлах “Майдар эко хот” төслийн талбайд өнөөдөр Монголын үндэсний кино үйлдвэрийн шав тавих ёслол болж, өндөрлөлөө. Шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, үг хэлэв. Тэрбээр”Хүрэлцэн ирсэн зочин, төлөөлөгч Та бүхэнд энэ өглөөний мэнд хүргэе. Зуны тэргүүн сарын шинийн гуравны билэгт сайн энэ өдөр Та бид Монголын Үндэсний кино үйлдвэрийн шавыг тавихаар …
-
7 May
Зарим барилгыг нийслэлийн өмчид бүртгэв
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар үргэлжлүүлэн Хөрөнгө бүртгэн авах тухай асуудлыг хэлэлцэж байна. Барилга, хот байгуулалтын сайдын 126 дугаар тушаалаар баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ыг үндэслэн нийлэлийн Засаг дарга 2017 онд “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулгаж, дахин төлөвлөн барилгажуулах тухай” захирамж гарган Хан-Уул дүүргийн V хорооны нутаг дэвсгэр дэх …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл