Монголын улстөрийн хоёр дахь том хүчин гэгдэж байсан АН даргаасаа болж дотроо хэдэн хэсэг бутарч рейтингээрээ ч өндийхөөргүй болтлоо нэр хүнд нь навс унаад байна. С.Эрдэнэ дарга намаа ингэж хүчгүйдүүлсний хариуд гишүүд дэмжигчид нь нүүр буруулж намын гишүүнчлэлээсээ олноороо татгалзаж, өдөр бүр шахуу намын даргаа огцруулах тэмцэл өрнөж байна. Мөн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар МАНАН-гийн талд зогсч тэдний гар хөл, нэг …
Yearly Archives: 2019
May, 2019
-
9 May
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар Х.Буянтүмэнг томилжээ
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, өөр ажилд томилогджээ.Газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн Б/83 дугаар тушаалаар түүний оронд Х.Буянтүмэнг Мөрдөн шалгах хэлтсийн даргаар томилсон байна. Х.Буянтүмэн нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой. Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, Улсын …
-
9 May
Нэг компанийн эрх ашиг нийслэлийн иргэдийг хохироохыг зөвшөөрмөөргүй байна
Энхтайваны гүүр нарны гүүр орчим дахь дунд голын зам. Яарч байгаа бол ийшээ зүглээд хэрэггүй гэж зөвлөмөөр ийм л хэцүү түгжрэл ихтэй зам юм. Өглөөдөө энхтайвны гүүр чиглэлд орой доо нарны гүүр чиглэл нам түгжирнэ. Нарны болоод энхтайваны гүүрэн дээр түгжрэл үүсгэх гол ачаалал эндээс ирдэг гээд хэлчихэд буруудахгүй. Тиймээс энэ замын ачааллыг бодлогоор багасгах шаардлага тулгарч байна. Гэтэл нэмэр …
-
9 May
Туул голын эрэг дагуу дугуйн болон явган зорчигчийн замтай болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, бусад холбогдох албаны хүмүүс өчигдөр /05.08/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Туул голын эрэг дагуу газруудыг нийтийн эзэмшлийн талбай болгон тохижуулах ажлуудыг газар дээр нь ажиллаж шийдвэрлэлээ. Туул голын эрэг дагуу иргэд, гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулсан амрах талбай, сүүдрэвч, хүүхэд залуучуудад …
-
9 May
УИХ-ын дарга шатрын спортын аварга тамирчдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга, Монголын Шатрын холбооны Хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар өчигдөр /2019.05.08/ сурагчдын болон ахмадын дэлхийн аварга, Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн, дэлхийд данстай тамирчдыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. Уулзалтын эхэнд Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр хүрэлцэн ирсэн тамирчдын амжилтын талаар танилцуулав.Турк улсад 2019 оны дөрөвдүгээр сарын 17-26-ны өдрүүдэд болсон Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс …
-
9 May
О.Алтансүх: Хүүхдийн эсрэг гэмт хэргийг шийдвэрлүүлэхэд өмгөөллийн асуудал ч хүндрэлтэй
УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Хууль зүйн байнгын хорооноос хамтран зохион байгуулсан “Хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Улсын ерөнхий прокурорын газрын Сургалтын төвийн дарга М.Гантулга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Судалгаа, мэдээлэл, шинжилгээний төвийн дарга Ц.Мандах нарын танилцуулга илтгэлээр үргэлжлэв. Хүүхэд хамгааллын тухай хуулиар боловсрол, эрүүл …
-
9 May
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
Аргын тооллын 5 сарын 9, Бархасвадь гараг. Билгийн тооллын 5, Хэрцгий охин одтой, улаан морь өдөр. Өдрийн наран 5 цаг 25 минутад мандан, 20 цаг 14 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл …
-
8 May
“Тэнгэр” хамтлаг “Ялалтын баяр”-ын хүндэтгэлийн тоглолтод оролцоно
ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын “Тэнгэр” хамтлаг ОХУ-ын Эрхүү хотын ИТХ-ын дарга Сокол Сергей Михайльвичийн урилгаар “Ялалтын баяр”-ын хүндэтгэлийн тоглолтод оролцож, ая дуугаа өргөхөөр тус орныг зорилоо. Мөн “Тэнгэр” хамтлагийн уран бүтээлчид ОХУ-ын Агаар десантын цэргийн 11 дүгээр тусгай бригад, Иркутся хотын Стратегийн зориулалтын пуужингийн цэргийн бригадад тус тус тоглох юм. Өмнө нь Монгол Улс, ОХУ-ын нисэхийн эрэн хайх, авран …
-
8 May
Иргэд түрээслэж буй орон сууцынхаа урьдчилгаа төлбөрийг бүрдүүлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2019.05.08/ гишүүдийн 56,2 хувийн ирцтэйгээр эхэлж, Түрээсийн орон сууцны хөтөлбөр, журам, бүртгэлтэй холбоотой асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл сонслоо. Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хороо түрээсийн орон сууцны асуудлаар баталсан Байнгын хорооны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолуудын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж, …
-
8 May
Хэнтийн “Бэрх” дулааны станцыг яаралтай шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Хэнтий аймагт албан томилолоор ажиллаж байна. Тэрээр сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, бусад сайд, холбогдох албан тушаалтны хамт тус аймгийн Бэрх тосгоны Уурхайчдын ордонд нутгийн төр, захиргааны байгууллагын удирдлага болон иргэдтэй уулзав. Ерөнхий сайд Засгийн газраас явуулж байгаа бодлого, зорилт, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар товч …
-
8 May
Б.Хурцыг үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэр гаргалаа
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа 461 дүгээр ангид цагдан хорьж байгаа. Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр /2019.05.08/ Б.Хурцыг үргэлжлүүлэн 15 хоног хорих шийдвэр гаргасан байна. Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг саатуулах болсныг хэвлэлийнхэн “С.Зоригийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчид гэгдэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх асуудалд буруутгаж байгаа. Цагдаагийн …
-
8 May
ЭЕШ-ын материалыг засагч машинаар шууд засна
Ерөнхий боловсролын сургуулийн төгсөлтийн шалгалт болон боловсролын чанарын үнэлгээ, элсэлтийн ерөнхий шалгалтад шууд засалтын технологийг нэвтрүүлэхэд шаардлагатай 50 ширхэг (cкантрон) засагч машиныг Боловсролын үнэлгээний төвд хүлээлгэн өглөө. Шалгалтын материалыг шууд засахад хэрэглэгдэх засагч машины ашиглалт болон дагалдах программ хангамжийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн, шалгалтын хуудсыг уншуулан дүн мэдээг нэгтгэх үүрэг бүхий 68 мэргэжилтнийг шалгалтын 50 төвд бэлтгэжээ. Эдгээр мэргэжилтнүүд 2019 оны …
-
8 May
Нярайн түнхний дутуу хөгжлийг эрт илрүүлэх чиглэлээр хамтарч ажиллана
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Энхтөр, Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл (SMOPP)-ийн үндэслэгч Томас Бауманн нар өнөөдөр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр, Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал М.Баялаг, Швейцарийн хүүхдийн хэт авиан оношилгооны нийгэмлэг, Монгол-Швейцарийн хамтарсан …
-
8 May
Бяцхан охин Ө.Энхмаралд тусалцгаая
Ө.ЭНХМАРАЛ ОХИНЫ АМЬ НАСЫГ АВРАХ СҮҮЛИЙН НАЙДВАР МОНГОЛЧУУД ТА БИД БОЛООД БАЙНА. З.Өгөдэй, н.Эрдэнэтунгалаг нар 2018 оны тавдугаар сарын 10-нд аав ээж болжээ. Гэвч охин Ө.Энхмарал нь найман сартай болсон үеэс мөлхөж чадахгүй, хөлийн ул нь мэдээгүй болж эхэлжээ. Охины биед нугаснаас үүссэн 9.4 см хэмжээтэй салаалж ургадаг хавдар нурууны мэдрэлийн судсыг дарсан байдалтай байгаа ба Монголд эмчлэх боломжгүй тул …
-
8 May
УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмонг чөлөөлж, Л.Өлзийсайханыг томилохыг дэмжлээ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2019.05.08/ хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмонгийн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ. Мөн Ц.Цолмонгийн оронд УИХ-ын дарга Г.Занданшатарын санал оруулсны дагуу УИХ-ын даргын ахлах зөвлөх Л.Өлзийсайханыг томилох асуудлыг байнгын хорооны гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн юм. УИХ-ын Тамгын газрын даргын томилгооны асуудлыг хэлэлцсэн Байнгын хорооны саналыг маргаашийн /2019.05.09/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл