Монгол Улсын Шадар сайд, нийслэлийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгууллаа. “Газар хөдлөлтийн гамшгийн хор уршгийг арилгах үеийн Нийслэлийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, төр, захиргааны байгууллага, төрийн цэргийн байгууллагын удирдлага зохицуулалт, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлтийн дараах хор …
Yearly Archives: 2019
April, 2019
-
27 April
Маргаашнаас зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Цаг агаар, орчны шинжилгээний газраас мэдээлснээр дөрөвдүгээр сарын 28-ны өдөр буюу маргаашнаас баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд төв болон зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи дөрөвдүгээр сарын 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, дөрөвдүгээр сарын 29-нд говь, тал хээрийн нутгаар, тавдугаар сарын …
-
27 April
Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа
Нийслэлийн ИТХ-ын хурлын ээлжит XXIV хуралдаан өндөрлөлөө. Хуралдааны төгсгөлд нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг өөрчлөх асуудлыг хэлэлцэв. Төлөөлөгчид тус хэлэлцэж, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд төлөөлөгч Ж.Батбаясгалан, Б.Бямбадорж, Д.Бадарсан, Ч.Гантулга, Б.Мөнхбат, Л.Нарантуяа, Г.Төмөрбаатар, Ш.Үнэнбат, Ё.Цацралтуяа, Т.Цэрэнноров нарыг оруулж, олонхын саналаар баталсан юм. Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
-
27 April
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай, дулаахан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч шорoон шуурга шуурна. Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 …
-
27 April
МУГЖ Б.Жаргалсайханы охин нийслэлийн “Шилдэг жүжигчин” сурагчаар шалгарчээ
Урлагийн олон сайхан хосуудын нэг МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа нарын охин нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн 12А ангийн сурагч Ж.Наранжаргал нийслэлийн “Шилдэг жүжигчин” сурагчаар шалгарчээ. Тодруулбал өчигдөр зохион байгуулагдсан нийслэлийн 9 дүүргийн авьяаслаг сурагчдын дунд зохион байгуулагдсан “Бидний театр” жүжгийн уралдааны “Шилдэг эмэгтэй гол дүр” номинацийн эзнээр “Хайрлахын учир” жүжгийн Аялгуугийн дүрээр оролцож ийнхүү шилдгээр шалгарч МУГЖ И.Одончимэгээс шагналаа гарджээ. …
-
27 April
Ерөнхийлөгч Х.Баттулга “Бүс ба Зам” дээд түвшний уулзалтад оролцож байна
БНХАУ-ын Бээжин хотын Үндэсний хурлын төвд болж буй “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, төлөөлөгчдийн хамт оролцож байна. Чуулга уулзалтыг БНХАУ-ын дарга Шин Жиньпин нээж үг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцох үеэрээ үг хэлэхээр төлөвлөж байна. “Бүс ба …
-
27 April
Үс засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно
Аргын тооллын 4 сарын 27, Санчир гараг. Билгийн тооллын 23, 2Гоё хүүхэн одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 5 цаг 43 минутад мандан, 19 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил …
-
27 April
Үс, хумс, арьсанд гайхалтай нөлөө үзүүлэх нимбэгний ач тус
Нимбэгийг хоол хүнснээс гадна ахуйн хэрэглээнд хэрэглэж болдог гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Ялангуяа эрүүл мэнд, гоо сайханд ашиглах боломжтой. Энэхүү жимс нь байгалаасаа ариутгах, цайруулах үйлчилгээтэй бөгөөд урин дулаан цаг ирж буй энэ үед та үс, арьс, хумс болон биеийн харласан хэсгээ арчлахад нэн тохиромжтой. 1. Нимбэг уруул чийгшүүлнэ. Ихэнх бүтээгдэхүүн уруулыг хуурайшуулах гээд байдаг бол нимбэгний багахан …
-
26 April
Г.Занданшатар хөгжлийн төлөө хүчээ нэгтгэхийг хувийн хэвшлийнхэнд уриаллаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндэсний хөгжлийн газар, Конрад Аденауэрийн сан, “Блүүмберг ТВ Монголиа”-гаас зохион байгуулж буй “Тогтвортой хөгжлийг хангахад хувийн хэвшлийн оролцоо” үндэсний чуулганд оролцож үг хэлэв. Тус чуулганыг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Компанийн засаглалын үндэсний зөвлөл, “ОШМИ групп” ХХК зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд бизнесийн …
-
26 April
Дондогдулам хатны дурсгалт газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Монголын сүүлчийн хатан Улсын эх дагина Ц.Дондогдулам хатны музейг, түүний шарил оршсон газарт байгуулахаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас зураг төслийн ажлыг эхлүүлжээ. Улаанбаатар хотын музейн ажилтан Г.Очбаярын хэлснээр дурсгалт газрыг цэцэрлэгжүүлэх ажлын хүрээнд өнгөрсөн жилээс уулын аманд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлж, газрын маргааныг шийдвэрлэсэн байна. Амралт зугаалгын ногоон бүс байгуулах эхний зураг төслөөр Ц.Дондогдулам хатны шарил оршсон …
-
26 April
“Монголын кино фестиваль” болж байна
Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ, кино сонирхогч монгол, чех иргэдтэй хамтран Прага хотын “Пилот” кино театрийн дэлгэцнээ 4 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд “Монголын кино фестиваль” арга хэмжээг зохион байгуулж байна. Чех Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа тус арга хэмжээний үеэр монголын орчин үеийн кино урлагийн эхэн үеийн шилдэг бүтээлүүд болох “Аман хуур”, “Гарын таван хуруу”, “Мартагдашгүй намар” зэрэг уран …
-
26 April
Монгол охин “Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээний Тэргүүн дээд шагналыг хүртлээ
Дэлхийн хүүхдийн хүмүүнлэг, соёлын фестиваль болох “Дэлхийн бяцхан мисс-2019” тэмцээн Гүрж улсын Тбилиси хотноо дөрөвдүгээр сарын 21-27-ны хооронд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 40 гаруй орны бяцхан миссүүд эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд Монгол Улсаа төлөөлөн оролцсон таван настай Гансүхийн Сарангоо охин “Best Princess of the World-2019” тэмцээний Тэргүүн дээд “Little Star of the World”шагналыг хүртэж, “Дэлхийн бяцхан мисс-2019” титмийн эзэн …
-
26 April
Ипотекийн зээлд банкууд энэ сард 43.2 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ
Монголбанкнаас сар тутам зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр /2019.4.26/ боллоо. Монголбанкнаас өгсөн мэдээллээр энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт, хадгаламж, зээлийн хэмжээ, хүү дараах байдалтай байна. Мөнгөний жилийн өсөлт 16.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх сараас 0.6 хувиар буюу 117.2 тэрбум төгрөгөөр өсчээ. Хадгаламжийн хэмжээ 14 их наяд төгрөгт хүрснээс 79.5 хувийг иргэдийн хадгаламж, …
-
26 April
Генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсад генерал цол олгож эхэлсэн түүхт 75 жилийн ой өнөөдөр тохиож, алтан мөрдөст генералууд төв талбайд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ. Энэ жил генерал цолтнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Батлан хамгаалах яам хариуцаж зохион байгууллаа. Цэргийн дээд цол болох генерал цолыг БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор анх 11 хүнд олгосон байдаг. …
-
26 April
Зөвшөөрөлгүй сурталчилгааны самбаруудыг буулгажээ
Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн А/322 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгааны самбаруудыг албадан буулгаж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд Энхтайваны өргөн чөлөө буюу МҮЭСТО-ы зүүн хойно байрлуулсан сурталчилгааны самбар, Чингисийн өргөн чөлөө буюу Энхтайваны гүүрийн зүүн болон баруун хойно байрлуулсан самбар, Энгелсийн гудамж буюу “Алтай” хотхоны зүүн талын, “Нарны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл