Өнөөдөр аргын тооллын 2019 оны дөрөвдүгээр сарын 26. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын адаг шар луу сарын 22. Сугар гараг. Элдэв тэнгэртэн одтой, хоёр хар мэнгэтэй харагчин могой өдөр. Барилдлага: Шид Шүтэн барилдлага: Сансар Суудал: Шороо Өдрийн наран 5 цаг 45 минутад мандан, 19 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …
Yearly Archives: 2019
April, 2019
-
25 April
Ким Жон Ун Владимир Путинд сэлэм бэлэглэв
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн дээд хэмжээний уулзалт Владивостокт хотод хүндэтгэлийн зоог барьснаар өндөрлөлөө. Хүндэтгэлийн зоог өндөрлөх үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Ерөнхийлөгчид Солонгос үндэсний сэлмийг бэлэглэжээ. Ким Жон Ун сэлэм бэлэглэх үеэрээ ОХУ-ны Ерөнхийлөгч Владимир Путинд хандаж “Энэ сэлэм хүч чадлыг илэрхийлдэг бөгөөд үргэлж хамтдаа өөдлөн дэвшихийг хүссэн би болон манай …
-
25 April
ОУХМ Б.Отгонбаяр хүрэл медалийн эзэн боллоо
“Си Ань-2019” чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ тэмцээнээс манай бөх 74 кг-ын жинд эхний медалийг хүртлээ. “Хангай хүчтэн” клубийн тамирчин ОУХМ Батсуурийн Отгонбаярын өрсөлдөгч нь дэвжээнд гараагүй учраас Б.Отгонбаяр тивийн аваргаас анхны хүрэл медалиа зүүв. Азийн аваргад анх удаа зодоглосон тэрбээр 1/8 шигшээд Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий хүрэл медальт Казахстаны Данияр Кайсановт …
-
25 April
Фото: Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулийг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгууллаа. Баянгол дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “ДЦС-4-ийн урд талбайд, аврах ажиллагааны дадлага сургуулийг тус дүүргийн 2 дугаар хороо Төмөр замын дээд сургуулийн талбайд, Баянзүрх дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “Монгол шилтгээн” цогцолборт, аврах ажиллагааны дадлага сургуулийг ХӨСҮТ-ийн талбайд, Чингэлтэй дүүрэгт нүүлгэн …
-
25 April
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд Ерөнхийлөгч В.В.Путин ирж оролцоно гэдэгт найдаж буйгаа мэдэгдэв
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас олон улсын аюулгүй байдлын асуудлаар жил бүр зохион байгуулдаг ээлжит энэ Бага хурал энэ жил найм дахь удаагаа болж байна. Бага хуралд гадаад улсуудын Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нар, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагын судлаач, шинжээчид, Нэгдсэн үндэстний байгууллага, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл, Хамтын аюулгүй байдлын гэрээний …
-
25 April
Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын Их хурлын талбайд угтав
БНХАУ-д Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг өнөөдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын Их хурлын талбайд угтлаа. Төрийн тэргүүнийг Ардын Их хурлын талбайд хүрэлцэн ирмэгц БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтан мэндчилж БНХАУ-ын талаас угтах ёслолд оролцож буй өндөр, дээд албан тушаалтнуудыг танилцуулав. Мөн хоёр улсын Төрийн дуулал эгшиглэж, хүндэт харуул жагссанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши …
-
25 April
Ч.Бадрал Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүлэв
Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, МУСТА Ч.Бадрал энэ сарын 19-23-ны өдрүүдэд ОХУ-ын Якутск хотод болсон Айтилина Адамовагийн нэрэмжит олон улсын дуурийн дуу дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэллээ. Дуурийн дуучин Ч.Бадрал нь өнгөрсөн жил Италийн алдарт CHIGIANA академиас зохион байгуулдаг “CHIGIANA international competition-2018” дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрыг авч, “Golden Star-2018” шагналын эзэн болсон билээ. Тэрбээр зургадугаар сард Англид болох …
-
25 April
Шуурхай мэдээ: Б.Хурцыг 15 хоног хорихоор боллоо
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг /2019.04.23 /цагдан хорьсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл дөнгөж сая Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Хурцыг 15 хоног хорих шийдвэрийг гаргалаа. Прокуророос түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг өчигдөр /2019.04.24/ Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд хүргүүлсэн юм.
-
25 April
Цахим шүүхийн үйлчилгээний тогтолцоо бий болгох төсөл хэрэгжлээ
БНСУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт 2017-2018 онд үзүүлэх хөгжлийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд цахим шүүхийн үйлчилгээний тогтолцоо бий болгох” төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Үүнтэй холбогдуулан төслийн хаалтын ажиллагаа өнөөдөр /2019.04.25/ Үндсэн хуулийн цэцийн байранд боллоо. Уг арга хэмжээнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Тамгын газрын ажилтнууд мөн БНСУ-аас …
-
25 April
АТГ: Долоон албан тушаалтны ХОМ зөрчилтэй байсан
Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас сар бүрийн 25-нд хийдэг ээлжит мэдээллээ өнөөдөр /2019.04.25/хийлээ. Хэвлэлийн хурлаар АТГ-аас дөрөвдүгээр сард хийсэн ажлуудаа товч танилцуулсан. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү: Авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Автотээврийн үндэсний төв, Гадаадын иргэн харьяатын газар, Хөдөлмөр, …
-
25 April
Элчин сайдыг эгүүлэн татах саналыг УИХ дэмжлээ
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 15-ны өдөр “Элчин сайдыг эгүүлэн татах асуудлаар зөвшилцөх тухай” саналыг хэлэлцлээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Даваа танилцуулав. “Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Банзрагчийн Дэлгэрмаа нь “улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч төрийн албан тушаал эрхлэх …
-
25 April
Нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулиудад нийслэлийн 3000 гаруй иргэн хамрагдаж байна
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд иргэдийг нүүлгэн шилжүүлэх, эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжлийн ангийн тактикийн үзүүлэх сургуулиуд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулагдаж байна. Баянгол дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “ДЦС-4-ийн урд талбайд, аврах ажиллагааны дадлага сургуулийг тус дүүргийн 2 дугаар хороо Төмөр замын дээд сургуулийн талбайд, Баянзүрх дүүрэгт нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг “Монгол шилтгээн” цогцолборт, аврах ажиллагааны дадлага …
-
25 April
Д.Сарангэрэл Уламжлалт анагаах ухааны ОУ-ын хуралд оролцож байна
Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор тус улсын Эрүүл мэндийн яам болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хамтран зохион байгуулж буй Уламжлалт анагаах ухаан, эмийн бус эмчилгээний Олон улсын хоёрдугаар хурал 2019 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр Истанбул хотноо эхэллээ. Энэ удаагийн хуралд 40 гаруй улс орнуудын Эрүүл мэндийн сайд, Дэд сайд болон өндөр түвшний төлөөлөл, олон улсын байгууллага, …
-
25 April
Нөөцийн мах худалдаалж буй 67 хүнсний дэлгүүр
Нөөцийн махыг энэ сарын 15-наас эхлэн худалдаалж эхэлсэн. Энэ сарын 23-ны байдлаар 67 хүнсний дэлгүүрт нөөцийн мах худалдаалж байгаа тухай ХХААХҮЯ-наас мэдээлэв. Энэ жил Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд “Баатарууд Тэнгэр” ХХК, “Дархан меат фүүдс” ХХК, “Сүхбаатар мах маркет” ХХК-иуд нийт 4,000 тонн мах бэлтгэжээ. Эдгээр бэлтгэсэн үхэр, хонь, ямааны ястай махыг 2 болон 3 кг-аар ангилан савлан, үхрийн ястай махыг 7,200 төг, …
-
25 April
41 байршилд явган хүний зам гаргалаа
Нийслэлийн Засаг даргын А/322 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажлууд хийгдэж байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас “Явган хүний зам” аяны хүрээнд Баянгол дүүрэгт 12, Баянзүрх дүүрэгт найм, Сүхбаатар дүүрэгт тав, Чингэлтэйд тав, Хан-Уулд нэг, Сонгинохайрхан дүүрэгт 10 буюу нийт 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан төмөр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл