“Тэнгэр” хамтлаг “Ялалтын баяр”-ын хүндэтгэлийн тоглолтод оролцоно

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын “Тэнгэр” хамтлаг ОХУ-ын Эрхүү хотын ИТХ-ын дарга Сокол Сергей Михайльвичийн урилгаар “Ялалтын баяр”-ын хүндэтгэлийн тоглолтод оролцож, ая дуугаа өргөхөөр тус орныг зорилоо.

Мөн “Тэнгэр” хамтлагийн уран бүтээлчид ОХУ-ын Агаар десантын цэргийн 11 дүгээр тусгай бригад, Иркутся хотын Стратегийн зориулалтын пуужингийн цэргийн бригадад тус тус тоглох юм.

Өмнө нь Монгол Улс, ОХУ-ын нисэхийн эрэн хайх, авран туслах албадын хамтарсан “Sarex-2018” сургуулилт болон  2017 онд Байгаль нуурын сургалтын төвд зохион байгуулагдсан усны дадлага сургуульд оролцож, ая дуугаа өргөж байсан юм.


Санал болгох мэдээ

Монгол адууны үнэ цэнийг дэлхийд сурталчлах “Дэлхийн адууны өдөр”-т 15000 морьтон оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар жил бүрийн долоодугаар сарын 13-ны өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон …