Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр /2019.04.23/ 2006 онд Ю Би констракшн компанид олгосон Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргалаа. Хотын дарга дөнгөж сая газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжаа танилцууллаа. Тэрбээр “2006 онд Сүхбаатарын талбайн 2.5 га газрыг Ю Би констракшн компанид олгосон.Анх төсөл сонгон шалгаруулахдаа усан оргилуур барина …
Yearly Archives: 2019
April, 2019
-
23 April
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль маргааш эхэлнэ
Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль маргааш буюу энэ сарын 24-нд эхэлнэ. Нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын алба хаагчид “Яаралтай цуглар” дохиогоор Сүхбаатарын талбайд цуглаж, гамшгаас …
-
23 April
Эмгэнэл: Цэрэндонойн Санжаа (1937-2019)
Чөлөөт бөхийн спортын мастер, олон түмэндээ “Том” хэмээн алдаршсан улсын заан ЦЭРЭНДОНОЙН САНЖАА дөрөвдүгээр сарын 22-нд хүнд өвчний улмаас таалал төгсч, Монголын чөлөөт бөх төдийгүй үндэсний бөхөд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Ц.Санжаа нь 1937 онд Өвөрхангай аймгийн Шанх, одоогийн Хархорин суманд төржээ. Чөлөөт бөхийн шигшээ багийн анхны найман тамирчны нэг тэрбээр Унгарт болсон найрамдалт армиудын тэмцээнд манай тамирчдаас олон …
-
23 April
Ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 1,982 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 20 хүн амь насаа алджээ. Үүний 13 нь том хүн 7 нь хүүхэд байгаа юм. Харин галын аюулаас Онцгой байдлын албаны алба хаагчид 10 хүний амь насыг авран хамгаалсан байна. Гал түймрийн шалтгаан нөхцөл нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, ил задгай асгасан цогтой …
-
23 April
Жүжигчин Ц.Баясгалан өндөр зэрэглэлт олон улсын наадамд тоглоно
Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчин, СТА Ц.Баясгалан энэ сарын 18-наас 23-нд Румынд, тавдугаар сарын 9-нөөс 15-нд Македонд болох өндөр зэрэглэлийн уралдаант фестивальд оролцохоор Европыг зорилоо. Түүний оролцож буй эдгээр фестивалиуд нь олон улсад танигдсан өндөр зэрэглэлийн жүжигчид, урлаг судлаач, шүүмжлэгч нар оролцдог гэдгээрээ алдартай. Тэрбээр энэ удаа “Эдит Пиаф” жүжгээрээ оролцох ажээ. Нина Мазурын “Эдит Пиаф” жүжгийг жүжигчин Ц.Баясгалангийн тоглосноор …
-
23 April
Хотын даргын “Явуулын оффис” ажиллуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хотын даргаар томилогдсоноосоо хойш хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Цаашид хотын Захирагчийн зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Засаг дарга өөрөө болон бусад албаны хүмүүс нь долоо хоног бүр танилцуулж байх аж. Түүнчлэн хотын даргын “Явуулын оффис” ажиллуулахын зэрэгцээ иргэдийн санал гомдлын хүлээж авах тусгай дугаар ажиллуулах гэнэ. Тэрбээр …
-
23 April
Пүрэв гаригт 10.00 цагт ажил эхэлнэ
Улаанбаатар хотод Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт энэ сарын 24-26-ны хооронд болох гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан захирамж гаргалаа Захирамжид энэ сарын 25-ны өдөр Нийслэлийн төр, захиргаа болон аж ахуйн нэгж байгууллагын ажил эхлэх цагийг 10.00, дуусах цагийг 19.00 байхаар тусгасан байна. Энэ өдөр 07.00-10.00 цаг хүртэл Улаанбаатар хотын бүх замын хөдөлгөөн хааж, нийслэлээс тээврийн хэрэгсэл гаргахгүй, оруулахгүй …
-
23 April
Төрийн 17,600 албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэд зарлалаа
Төрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраас олон нийтэд зарлалаа. Энэ удаад Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Үндэсний хөгжлийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг болох Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг …
-
23 April
Энэ сарын 25-ны өглөө авто зам, гүүрийн зорчих хөдөлгөөнийг түр хаана
Улаанбаатар хотноо энэ сарын 24-26-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт зохион байгуулах гэж буй. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг дарга захирамж гарган, дөрөвдүгээр сарын 25-ны 07.00-09.30 цагийн хооронд хотын авто зам, гүүрийн замын зорчих хөдөлгөөнийг түр хаахаар болжээ. 25-ны өглөө болох Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтын үеэр болзошгүй газар хөдлөлтийн гамшгийн үед иргэд олон нийтийг аюулгүй газарт хэрхэн цугларуулах талаар …
-
23 April
Өнөөдөр дөрвөн дүүрэг, нэг аймагт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 23-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:30-17:30 цагт: 10, 12-р хороо 20-р цэцэрлэг, Жанжины 12-21-р гудамж, 69 айл, Мобиком, Жаргалант, Сайрын харгана, Бодь зул сан, Си Пи Эм Си ХХК-ууд, Вэлл март худалдааны төв, Махаяан Дарь эх сүм, Дүүргийн НҮГ, …
-
23 April
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирна
Өнөөдөр аргын тооллын 2019 оны дөрөвдүгээр сарын 23. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын адаг шар луу сарын 19. Ангараг гараг. Эрхтний тэнгэрт одтой, таван цагаан мэнгэтэй, цагаан бар өдөр. Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Мунхрахуй Суудал: Мод Өдрийн наран 5 цаг 49 минутад мандан, 19 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …
-
23 April
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн бүс нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи …
-
22 April
“Хүүхдийн зохиолч, уран бүтээлч, ном бүтээгчдийн өдөрлөг” эхэллээ
“Ulaanbaatar book fair – 2019”-ийг угтан, Дэлхийн хүүхдийн ном зохиогчийн эрхийн өдөрт зориулан “Монголын хүүхдийн зохиолч, уран бүтээлч, ном бүтээгчдийн өдөрлөг”-ийн нээлт өнөөдөр /2019.04.22/ Улаанбатар дахь ОХУ-ын Шинжлэх Ухаан, Соёлын Төв /РЦНК/-д боллоо. Тус арга хэмжээг “Номын соёлт” ертөнц ТББ-ын санаачлагаар Хүүхдийн төв номын сан, Монголын зохиолчдын эвлэлийн – “Хүүхдийн зохиолын үндэсний төв”, Хүүхдийн уран бүтээлчдийн “Эвт үзэг” төв хамтран …
-
22 April
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургалтад олон нийтийг идэвхтэй оролцуулахад анхаарахыг даалгав
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн удаагийн удирдах ажилтнуудын зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ. Түүнчлэн нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийв. Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн …
-
22 April
Нийт өрийн үлдэгдлийн 10.7 хувийг чанаргүй зээл эзэлж байна
Монголбанкнаас санаачлан хууль зүйн болон төсөв санхүүгийн бодлого хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, хууль, шүүхийн байгууллага, тус салбарын мэргэжлийн сургалт судалгааны байгууллага, мэргэжлийн холбоо, олон улсын байгууллагын төлөөллүүдийн оролцоотойгоор “Чанаргүй зээл түүний эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг нар нээж үг хэллээ. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл