Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, өнөөгийн хамтын ажиллагааны тухай баримтат кино бүтээх МҮОНРТ болон ГХЯ-ны төлөөллөөс бүрдсэн баг 4-р сарын 11-17-нд Вьетнам Улсад ажиллав. Төлөөлөгчид Вьетнамын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь, Элчин сайд Д.Билэгдорж, МВНН-ийн дэд тэргүүн Хоанг Туан Тхинь, мөн Ханой их сургуулийн Монгол оюутнуудаас ярилцлага авч, Үндэсний архивын газар, Баримтат болон ШУ-ны киноны студи, …
Yearly Archives: 2019
April, 2019
-
22 April
Өөхөө шатаах уу: Кардио ачаалал гэж ямар дасгалыг хэлдэг вэ?
Жингээ хасах, барих, биеэ хөгжүүлэх эрэлт нэмэгддэг энэ үед бид та бүхэндээ Кардио ачаалал буюу өөхөө үр дүнтэй шатаах дасгалын аргыг танилцуулж байна. Энэхүү зөвлөгөөг мэргэжлийн эмч Б.Баярбямба бэлтгэлээ. Бидний мэдэх маш олон төрлийн дасгалууд байдаг. Гүйх, усанд сэлэх, хүндийн өргөлт, фитнес, аеробик гэх мэт эдгээр дасгал эсийн түвшинд биохимийн ямар урвал өрнүүлж байгаагаар нь хүчилтөрөгч их шаардсан буюу аэроб дасгал, хүчилтөрөгч бага …
-
22 April
7 настай Н. Нэмүн дэлхийн аварга боллоо
Японы нийслэл Токио хотноо энэ сарын 20-21-ны өдрүүдэд Японы 36 дахь удаагийн аварга шалгаруулах каратегийн олон улсын нээлттэй тэмцээн /International Karate Friendship 2019 & The 36th All Japan weight category karate championships/ боллоо. Киокушин каратэгийн нөхөрсөг нээлттэй тэмцээнд Монгол улсаа төлөөлөн нийт 15 тамирчин бага нас, өсвөр нас, ахмадуудын ангиллын жин тус бүрд өрсөлдсөн юм. Тэмцээнээс Монголын баг тамирчид нэг …
-
22 April
Д.Тогтохсүрэн: АТГ-ын даргын асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэхгүй
УИХ дахь МАН-ын бүлэг ѳнѳѳдѳр /2019.0.4.22/ хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн биелэлтийг авч хэлэлцжээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Засгийн газар 2019 оны гуравдугаар сарын 28-нд өнгөрсөн гурван жилийн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг гаргаж, УИХ-д өргөн барьсан. Өнөөдөр биелэлтийг бүлгийн хурлаар хэлэлцлээ. Олон гишүүн асуулт асууж санал, үг хэлсэн. Засгийн …
-
22 April
Хөтлөгч Э. Уянга хосын жороо хуваалцав
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн бүтээл 60 ангит “Хэцүү анги” уран сайхны киног үзэгчид сайн мэднэ. Тус киноны Сувдаагийн дүрээр үзэгч олны танил болсон хөтлөгч Э.Уянга З.Эрдэм гэх залуутай хамтын амьдралаа эхлүүлж, охинтой болоод багагүй хугацааг үдэж буй. Тэгвэл залуу хосууд Швед улсад амьдардаг “Positive Mongolians”-Позитив Монголианс онлайн төслийг санаачлагч Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нарын бэлтгэн хүргэдэг “Хосын жор” нэвтрүүлэгт уригдаж, хосуудын …
-
22 April
“Suruga development” компани ням гариг гэхэд дугуйн замыг чөлөөлөхөө мэдэгдэв
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу “Орчлон” сургуулийн баруун урд талын авто замын хажуугийн дугуйн замыг хааж, барилга барих гэж байна гэсэн гомдол, мэдээллийг иргэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлсэн билээ. Энэхүү мэдээллийн дагуу тус газрынхан нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгахад “Suruga development” ХХК газар шорооны ажил эхлүүлэхээр бэлтгэж байсан тул зохих шаардлага тавьж, дугуйн замыг эвдэхгүй …
-
22 April
“Капитал” банкны хохирогчид УИХ-ын гишүүдэд хандлаа
“Капитал” банканд 20 сая төгрөгнөөс дээш хадгаламжтай иргэд нэгдэн “Гишүүнд үйлчлэх” ТББ байгуулсанаа мэдэгдлээ. Тус банканд хадгаламж эзэмшигч иргэд дөрвөн жилийн хугацаанд үйл ажиллагаа нь доголдсон банкийг цаг тухайд нь татан буулгаагүйгээс иргэд хохирсон гэдгийг хэвлэлийн хурлын эхэнд мэдэгдэж байв. Монголбанк уг асуудлыг нуусны улмаас 1200 гаруй харилцагч 30 мянга гаруй иргэд 260 тэрбум төгрөгөөр хохироод байгаа аж. Хохирогчдын 90 …
-
22 April
С.Амарсайхан: Аалзны тор шиг 20 жил хотыг хэрсэн сүлжээ задрах гээд байгаа учраас дайралт хийж байгаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр /2019.04.22/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. С.Амарсайхан “Тэрбээр “Миний бие Улаанбаатар хотын захирагч бөгөөд хотын даргын ажлыг 2019 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр албан ёсоор хүлээж авснаас хойш хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид хийх ажлынхаа талаар мэдээлэл өгөх албан ёсны уулзалтаа өнөөдрөөс эхлүүлж байна. Цаашид хотын захирагчийн зүгээс авч хэрэгжүүлж буй …
-
22 April
Нийслэл даяар бүх нийтийн их цэвэрлэгээ 90 минут үргэлжиллээ
Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж өндөрлөлөө. Нээлтийн нэгдсэн арга хэмжээ 4 сарын 20-ны өдөр 11:00 цагт Д.Сүхбаатарын талбайд болж Улаанбаатар …
-
22 April
У.Хүрэлсүх: Түүхэн аялал жуучлалыг цогцоор хөгжүүлэхэд Засгийн газар гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай түншлэн ажиллахад бэлэн
“Мянганы суут хүн Их эзэн Чингис хаан Түүхэн аялал жуулчлал- Хөрөнгө оруулалт” Үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе. “Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт” үндэсний чуулганд хүрэлцэн ирсэн нийт төлөөлөгчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Талын язгуурт Монголчуудын талцал хуваагдлыг нэгтгэж, орших эс оршихуйн зааг дор дэлхийн …
-
22 April
НАТО руу явахад Лукашенкод ганц алхам үлдлээ
Белорусс судлал, Лукашенко судлалын өгүүлэл. Би худал гөрдөөгүй, үнэхээр судалж байна гэдгээ нотлоод, бүр хэрэг болгоод ноён Лукашенко надтай хуучилж байгаа нэг түүхэн зургаа дэлгэчихье. Тэр нөхөр үнэхээр Путиныг цус харвуулахад тун ойртлоо гэдгээ л нотлох мэдээлэл дор ярайна. Америкийн Foreign Policy сэтгүүлийн энэ оны эхний дугаарт нүдэндээ итгэмгүй үйл явдлыг бичсэн байснаас эшлэе.Белорусс-АНУ-ын хороондын харилцааны дулаарлыг Төрийн департамент дэлгэжээ. …
-
22 April
“3 сая инээд” шоуны ялагч Б.Жамъяандорж “Зуун жилийн эморол” кинонд тогложээ
“Боловсрол” телевизийн “3 сая инээд” шоу нэвтрүүлгээр олонд танигдсан Б.Жамъяандорж “F studio”-ийн бүтээл “Зуун жилийн эморол” уран сайхны кинонд тогложээ. Киноны гол дүрд Б.Жамъяандоржоос гадна МУСТА, жүжигчин О.Тэмүүжин, Ж. Мөнхсайхан, А.Туяа, Г. Лхагвацэрэн, Д.Бямбацогт, Г.Чинсанаа, жүжигчин, дуучин Ч.Очгэрэл нар тоглосон байна.
-
22 April
“Тэнгэрээс буусан од” дахин рекорд эвдлээ
“Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл болох “Тэнгэрээс буусан од” уран сайхны кино нээлтээ хийсэн даруйдаа үзэгчид, кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа. Монголдоо цөөхөн гэгддэг эмэгтэй найруулагчдын тэргүүн эгнээнд бичигдэх Гавьяат У.Уранчимэг тус уран бүтээлээрээ нийгэмд илүү гэгээлэг сайхан бүхнийг түгээхийг хүссэн гэнэ. Тэр ч утгаараа “Хайр гэдэг зүрхний чандад орших агуу их уучлал юм” гэсэн үг олон ч хосын сэтгэл хүрсэн …
-
22 April
Жүжигчин Г.Чулуунцэцэгийн өөрчлөлт
Монголын хошин урлагийн “Маск” продакшн урлагийн “акул”-ууд хийгээд шигтгээ болсон залуу, эмэгтэй жүжигчдээрээ бусдаас ялгардаг. Тэдний нэг бол жүжигчин Г.Чулуунцэцэг.Жилийн өмнө гурав дахь хүүгээ өлгийдөн авснаар “дархан бэр” болсон бүсгүйг уран бүтээлээсээ хэсэгтээ холдох байх гэж бодох хүн цөөнгүй байсан ч амаржаад тун удалгүй ажил, уран бүтээлдээ оржээ.Төрсний дараа хэвийн жиндээ орно гэдэг бүсгүйчүүдийн хувьд топ сэдэв. Жүжигчин Г.Чулуунцэцэг ямар нэгэн нэмэлт …
-
22 April
Энэ сарын 25-ны өдрийн ажлын цагийг 10:00-19:00 болголоо
Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд иргэд түр цугларах талбайд гарч, дадлага сургуульд оролцохтой холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамж гаргажээ. Тодруулбал, энэ Пүрэв гараг буюу дөрөвдүгээр сарын 25-ны өдөр нийслэлийн төр, захиргаа болон аж ахуйн нэгж байгууллагын ажил эхлэх цагийг 10:00 цаг, дуусах цагийг 19:00 цаг байхаар тогтоожээ. Энэ өдөр өглөөний 08.00 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл