Yearly Archives: 2019

April, 2019

  • 1 April

    “Саппорогийн Цасны Баяр”-т оролцcон Ц.Энгүүний нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болно

    “Монгол Контент” ХХК-ийн уран бүтээлч, “Voice of Mongolia” шоуны ялагч дуучин Ц.Энгүүн Япон улсын Саппорогийн Цасны Баярт оролцоод ирсэн билээ. Уг үйл ажиллагааг Японы “Призм” групп, Монгол талаас “Монгол Контент” ХХК, “Хүрээ энтертайнмэнт” ХХК хамтран амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ нь хоёр улсын энтертайнмент салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр болсон юм. Дуучин маань цасны баярт оролцох үеэрээ  Японы хэвлэл мэдээллийн зарим байгууллага болох “Майничи”, …

  • 1 April

    Жаргалант тосгоны  хүүхдүүдийн баяр хөөр

    “Бяцхан мисс” Олон Улсын хүүхдийн  байгууллагаас жил бүр уламжил болгон  “Бяцхан зүрхний баяр хөөр-Би мисс найзтай” сайн үйлсийн аянг зохион байгуулдаг бөгөөд энэ удаад “Бяцхан мисс-2019”  Улсын уралдаант тэмцээний шилдэг 42 оролцогч охины эцэг эхийн төлөөлөл  нэгдэж  СХД-ийн 21-р хороонд байрлах Жаргалант тосгоны зургадугаар хэсгийн 15 өрхийн 42 хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ. Энэ үйл явдлаас бэлтгэсэн фото сурвалжилгаа хүргэе. Охидын …

  • 1 April

    Дулааны алдагдалгүй барилга барих чиглэлээр хамтарч ажиллахаар болов

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Барилгын эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төслийн захирал Дэвид Хэнкокийг хүлээн авч уулзлаа. Германы хамтын ажиллагааны байгууллагаас Улаанбаатар хотод дулааны алдагдалгүй байшин барих, барилгын дулаалгын материалын хувьд байгаль цаг уурын онцлог нөхцөлд тохирсон технологийг нэвтрүүлэх чиглэлээр анхаарлаа хандуулж ажиллахаар төлөвлөсөн гэдгээ Хотын захирагчид уламжлав. “Эрчим …

  • 1 April

    Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн эмнэлэг ашиглалтад орлоо

    Монгол Улсад анх удаа Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн эмнэлгийг байгуулан өнөөдөр ашиглалтад хүлээн авах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Масато Такаока, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон албаны хүмүүс оролцлоо. АШУҮИС-ын эмнэлэг 104 ортой, дэвшилтэт технологи, өндөр түвшний эмнэлгийн …

  • 1 April

    Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлнэ

    БСШУС-ын сайдын тушаалаар Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэлбичгийн шалгалтын босго онооны дүн гарчээ. Энэ жилийн шалгалтын ирц 87 хувьтай 16 мянган орчим элсэгчид шалгалт өгчээ. Үүнээс 2729 төгсөгч буюу 16.9 хувь нь босго оноондоо хүрээгүй бол үлдсэн 84.1 хувь нь шалгалтаа амжилттай өгчээ. Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоосон билээ. Энэ жилийн шалгалтыг хоёр …

  • 1 April

    М.Уранцэцэг, Г.Алтанбагана нар хүрэл медаль хүртжээ

    Гүржийн нийслэл Тбилис хотноо жүдо бөхийн Гран-при тэмцээн гуравдугаар сарын 28-31-ний өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ тэмцээнд 52 орны нийт 407 тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манай улсаас дөрвөн гавьяатаар ахлуулсан 16 жүдоч барилдсан юм. Тэмцээний хоёр дахь өдөр манай гурван жүдоч барилдсанаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Одбаяр шагналт тавдугаар байр эзлэв. Манай бусад жүдочдоос 73 кг-д …

  • 1 April

    Мансууруулах төрлийн ургамал түүж бэлтгэж тээвэрлэж байсан этгээдүүдийг илрүүлжээ

    Мансууруулах  төрлийн  ургамал түүж бэлтгэн тээвэрлэж байсан хоёр этгээдийг өчигдөр орой Тээврийн цагдаагийн албанны  алба хаагчид илрүүлжээ. Тодруулбал, Төв аймгийн Жаргалант сумын нутгаас Тоёото Прүс маркийн тээврийн хэрэгслээр хоёр этгээд мансууруулах төрлийн төрлийн ургамал түүж бэлтгэн тээвэрлэж байсныг алба хаагчид илрүүлж, харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн газарт шилжүүлсэн байна. Хоёр этгээд мансууруулах төрлийн төрлийн ургамал түүж бэлтгэн тээвэрлэхээс гадна өөрсдөө хэрэглэсэн …

  • 1 April

    Б.Батсүх: Бид майхантай суултаа хуулийн дагуу хийсэн

    Гэр хороолол хөдөлгөөнийхний өнгөрсөн баасан гаригаас эхлэн хийсэн суултыг цагдаагийн байгууллага албадан тараасан тухай тус хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөний тэргүүн Б.Батсүх “Бид Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ эдэлсэн. Нөгөө талаас төр иргэдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулах үүрэгтэй. “Иргэд дуртай үедээ халуун усанд ордог больё”, “Бидний хашаа руу инженерийн шугам сүлжээ татаж өгөөч” гэх мэт өөрсдийнхөө амьдралыг ярьж л …

  • 1 April

    Цагдан хорих 461-р ангид дахин нэг хүн амиа алджээ

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461-р ангид дахин нэг хүн амь насаа алджээ. Тодруулбал, хорих ангид ял эдэлж байсан ялтан амь насаа алдсан хэрэг 2019 оны гуравдугаар сарын 20-ны өдөр гарчээ. Амиа алдсан 36 настай иргэн А нь гаднаа ил харагдах шархгүйгээр нас барсан байсныг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач А нь онц хүнд …

  • 1 April

    А.Ганчимэг: Өөрөө мэдэрч үзээгүй тэр өвдөлтийг гаргахад надад маш хэцүү байсан

    “Аримун” продакшны дэлгэцийн анхны уран бүтээл “Халуун зүрх” кино гуравдугаар сарын 29-ний өдөр нээлтээ хийлээ. Энэ үеэр киноны зохиолыг бичиж, гол дүрийг бүтээсэн МУСТА, жүжигчин А.Ганчимэгтэй цөөн хором ярилцлаа. – “Халуун зүрх” киногоо нээж байгаад баяр хүргэе. Киноны зохиол бичих санааг хэрхэн олсон бэ? -Баярлалаа. Зохиол бичих санааг анх Д.Ганцэцэг эгч надад өгч байсан. Тэрээр “би ханьдаа зориулаад сайхан уран …

  • 1 April

    ГССҮТ-ийн эмч Ө.Өлзийбаатар “Алтан чагнуур”-ын эзэн болжээ

    Олон улсын эмч нарын баярын өдөр өнгөрсөн сарын 30-нд болж өнгөрлөө. Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан МЭМАҮЭ холбооноос жил бүр уламжлал болгон “Алтан чагнуур” наадмыг зохион байгуулдаг бөгөөд ийнхүү энэ жил 9 дэхь удаагаа амжилттай зохион байгуулав. ГССҮТ-ийн Яс Үений Гэмтлийн 2 дугаар тасгийн эрхлэгч, гэмтэл согогийн мэс заслын их эмч, тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор Ө.Өлзийбаатар “Алтан чагнуур”-ын эзэн болжээ. …

  • 1 April

    Эх хүний хайрыг мэдрүүлсэн “Халуун зүрх”

    Анхилуун бол аавын хайранд умбаж, эрхэлж өссөн охин. Тэр хайр дурлалдаа умбан гэрлэлтээ батлуулж, хайрын бэлэг тэмдэг болох бяцхан үрээ хэвлийдээ тээж үгээр хэлэмгүй аз жаргалтай байлаа. Гэтэл түүнд санаанд ч оромгүй гэнэтийн явдал тохиолдох бөгөөд өөрт тулгарсан бүх л саад бэрхшээл, зовлон гунигийг тэвчээр заан давснаар киноны үйл явдал өрнөнө. Энэ бол MУСТА Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарын хамтран байгуулсан “Аримун” …

  • 1 April

    Дөрөвдүгээр сарын өрнийн зурхай

    ХОНЬ Ажил хэрэг, мөнгө санхүү: Эрч хүч, урам зориг нэмэгдэж, идэвхтэй санаачилгатай байх шинэ сар эхэллээ. Ажил хэрэгт гэнэтийн өөрчлөлт гарч том боломжийг нээх төлөвтэй байна. Санхүүгийн байдал хэвийн байх боловч хэтрүүлэн зардал гаргах хэрэггүй эс бөгөөс сарын сүүлээр санхүүгийн хямралд өртөнө. Бизнесийн салбарт хүчтэй өрсөлдөгчтэй нүүр тулна. Хайр дурлал, гэр бүл: Гадаад үзэмждээ анхаарч, өөртөө санаа тавьсны үр дүн …

  • 1 April

    Монгол Улсад анх удаа мэс заслын шинэ эмчилгээ нэвтрүүллээ

    ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасгийн эмч нар Канад улсын их сургуулийн нүдний тасгийн профессор Кристофер Лайнс эмчтэй хамтран Монгол Улсад анх удаа 2 төрлийн мэс засал эмчилгээг амжилттай хийжээ. Гэмтлийн гаралтай нүүрний 6 дугаар  мэдрэлийн саажилттай хялар хүүхдэд “Ботулины токсин” хийснээр нүдний хөдөлгөөн хязгаарлагдаж баруун нүд гадагш хөдлөхгүй байсан 6 настай хүүгийн нүдний хөдөлгөөн сэргэж, хэвийн хардаг боллоо. Төрөлхийн нүдний даралт ихсэх өвчтэй хүүхдэд …

  • 1 April

    Монгол хэл бичгийн шалгалтын дүн өнөөдөр гарна

    Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 23-ны орон даяар явагдсан. Монгол хэл бичгийн шалгалтыг 16,436 шалгуулагч өгжээ. Шалгалтын дүнг ирэх долоо хоногийн Даваа гарагт гарна. “Энэ жил 16,436 шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтыг өгсөн. Одоогийн байдлаар шалгуулагчдын материалыг засах үйл ажиллагаа явагдаж байна. Шалгалтын дүн 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний 09:00 цагт Боловсролын үнэлгээнийн төвийн http://www.eec.mn/ …