Yearly Archives: 2019

April, 2019

  • 2 April

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК оюутнуудын дунд уралдаан зарлалаа

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд анх удаа улсын хэмжээнд оюутнуудын дунд эрдэм шинжилгээний  бүтээл шалгаруулах уралдаан зохион байгуулахаар болсон байна. Энэхүү уралдаанд Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн Их, дээд сургуулиудын Геологи, уул уурхай болон Бизнес, эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэг горилон суралцаж буй хоёр болон түүнээс дээш курсын оюутнуудыг хамруулна. Уг уралдаан  2 үе шаттай  явагдана. Нэгдүгээр шатанд: Уул уурхайн үйлдвэрлэл, технологийн хөгжил,”Эрдэнэс-Тавантолгой” …

  • 2 April

    Монгол хэл бичгийн дахин шалгалтаар босго оноонд хүрэхгүй бол Их дээд сургуульд элсэн суралцах боломжгүй

    Их, дээд сургуульд элсэгчдээс заавал авах Монгол хэл бичгийн шалгалтыг гуравдугаар сарын 23-нд улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулж, шалгалтын дүн өчигдөр гарсан билээ. Монгол хэл бичгийн шалгалтад  хүндэтгэх шалтгаанаар орж чадаагүй болон босго оноогоо давж чадаагүй шалгуулагчид дөрөвдүгээр сарын 20-ны өдөр болох Монгол хэл бичгийн хоёр дахь удаагийн шалгалтад оролцох боломжтой. Ингэхдээ дөрөвдүгээр сарын 1-15-ны хооронд үргэлжлэх бүртгэлд заавал бүртгүүлсэн байх шаардлагатай. Тодруулбал, Монгол хэл …

  • 2 April

    Энэ сарын 15-наас дугаарын хязгаарлалт зуны бүсчлэлд шилжинэ

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан билээ. Энэ дагуу 2019 оны дөрөвдүгээр сарын 15-наас /Даваа гараг/ дугаарын хязгаарлалт замын бүсчлэлийн зуны хуваарьт шилжинэ. Дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг өвөл, зунгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилсөн байдаг. Харин зуны бүсчлэлд шилжихээр  4 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл …

  • 2 April

    Ирэх жилээс түрээсийн сурах бичгийг нэвтрүүлнэ

    Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сурах бичиггүй, хүрэлцээгүй, ном худалдаж авах гэсэн ч үнэтэй бас олдохгүй байна гэсэн асуудал эцэг эх, сурагчдын дунд байсаар байна. Бага ангийн сурах бичгийг 100 хувь, дунд, ахлах ангийн сурах бичгийн 40 хүртэлх хувийг төрөөс хангадаг. Харин үлдсэн хувь нь өөрсдөө  худалдан авч хэрэглэж байгаа. Улсын хэмжээнд 1-12 дугаар ангийн 600 мянган сурагчийг 170 гаруй төрлийн …

  • 2 April

    116 дугаар сургуулийнхан дөрвөн төрлийн брайл газрын зураг хүлээлгэж өгчээ

    Барилга, хот байгуулалтын яам болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас дөрвөн төрлийн брайл газрын зургийг Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар тусгай дунд сургуульд өнөөдөр хүлээлгэн өгчээ. Уг газрын зургийг 2018 онд зохион, хэвлүүлээд тус сургуулийн сурагчдын газар зүйн хичээлийн сургалтын хэрэгцээнд зориулан тус бүр 150 ширхгийг хүлээлгэн өгсөн байна. Дөрвөн төрлийн брайл газрын зурагт: Дэлхийн газрын зураг Монгол …

  • 2 April

    Ивана Чаббакийн “Дүр бүтээх увидас” номын нээлт болно

    “Хануй Филм” НҮТББ-аас санаачлан “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг 2019 оны тавдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэхүү наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байгаа бөгөөд улс эх орноо дэлхийд сурталчлан таниулах, Монголын кино урлагийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсын туршлагатай уран бүтээлчдийг Монголдоо авчирч тэднээс суралцах, …

  • 2 April

    Дуучин Д.Болдод зориулан контемпорари бялуу хийжээ

    “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болдод зориулан хийсэн шинэ загварын  Contemporary- контемпорари бялуу сошиалд олны анхаарлыг татаж байна. “Sweet Kitchen” фэйсбүүк группийн үүсгэн байгуулагч Б.Тэмүлүн хийсэн бялууныхаа тухай тайлбарлахдаа “ Амтат бялууны оройг тусгайлан хэлбэрт оруулсан шоколадаар чимэглэсэн ба нарийн гар ажиллагаагаар өө сэвгүй хурц ирмэгийг гаргаж өгсөн. Энэхүү бялуу нь нимгэн кремтэй минимал өнгө төрхийг илтгэсэн гэдгээрээ онцлог” гэв. Авьяаслаг Б.Тэмүлүн бүсгүй …

  • 2 April

    Гиннесийн дээд амжилт тогтоох загварын шоунд Монголын таван загвар өмсөгч оролцоно

    Дэлхийн загварын салбарын түүхэн дээд Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоохоор “Хамгийн олон орны”, “Хамгийн олон мэргэжлийн загвар өмсөгчид” оролцсон загварын шоу болох гэж байна. Дэлхийн 90 улсын 300 гаруй дизайнер, мэргэжлийн загвар өмсөгч оролцож, дээд амжилт тогтоох уг шоу энэ сарын 5, 6-нд Испанийн Мадрид хотноо болох юм. Энэхүү загварын шоунд Монголоос оролцох “Uilen Couture” брэндийн дизайнер Б.Золзаяа болон топ модель …

  • 2 April

    Төмөр замын засварчин ачааны гал тэргэнд мөргүүлж ,амь насаа алджээ

    Төмөр замын салбарт дахиад л осол гарчээ. Тодруулбал, өнөө өглөө 10.30 цагт Хонхор өртөөний ТЗМ 426 дугаар замын 2 дахь километрт төмөр замын зам засварчингаар ажилладаг 25 настай эрэгтэй ачааны галт тэргэнд мөргүүлж амь насаа алджээ. Одоогоор хэргийн шалтгаан нөхцлийг тодруулахаар Төмөр замын цагдаагийн хэлтсээс бүрэлдэхүүн очин хэргийн газар үзлэг, шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

  • 2 April

    Багшийн ур чадварыг 100 саяар үнэлнэ

    Монголын багш нарын VII их хурлын босгон дээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, “Боловсрол” телевиз хамтран ажиллах санамж бичигт  гарын үсэг зурлаа. Багш мэргэжлийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, урамшуулах, сурагч, эцэг, эхчүүдэд ерөнхий боловсролын мэдлэг өгөх, залуу багш нарт туршлага хуримтлуулах зорилгоор дээрх байгууллагууд хамтран багш нарын дунд ур чадвар, заах аргын уралдаант контент бэлтгэх болсноо зарлав. Санамж бичиг …

  • 2 April

    Улсын Драмын Эрдмийн театр жүжгийн зохиолын уралдаан зарлалаа

    Улсын драмын эрдмийн театр эх орон, үндэсний өв соёл, зан заншил түүхэн уламжлалаа бахархан дээдлэх үзлийг хойч үедээ төлөвшүүлэх, монгол агуулга бүхий үндэсний шилдэг бүтээлээр мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг баяжуулах, уран бүтээлчдийн авьяас чадварыг хөхиүлэн дэмжих, жүжгийн зохиолчдын бүтээлийг нийтийн хүртээл болгох зорилготой “Эртний түүх, ойрхи болон нэн шинэ түүх, орчин үеийн, уран зөгнөлт, домог бэлгэдэл”-ийн сэдэвтэй драм, мюзикл, …

  • 2 April

    Р.Амаржаргал: АН-ын дотоод ардчилал муу, үүнийг нуух шаардлага байхгүй

    Ардчилсан нам /АН/-ын дэд дарга Р.Амаржаргал, АН-ын Гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга, Элчин сайд Ц.Сүхбаатар, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Элчин сайд Я.Батсуурь нар мэдээлэл хийлээ.  Р.Амаржаргал “1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Монголд анхны ардчилсан цуглаан болж байсан. Тиймээс энэ хугацааг ардчиллын эхлэл болгон авч үздэг. Түүнээс хойш 30 жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бидний хүсч, зорьж байсан зарим …

  • 2 April

    Д.Ганцэцэг: Уран бүтээл гэдэг бол тухайн хүний эмзэглэл дээр бий болдог

    “Халуун зүрх” хэмээх  анхны уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгоод буй “Аримун” продакшны үүсгэн байгуулагч, жүжигчин Д.Ганцэцэгтэй ярилцлаа. -Хувьсал продакшнаас “өрх тусгаарласан” хоёр Ганаа “Аримун” продакшн байгууллаа гэх сенсаци намжаагүй байхад анхны уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгож байна. Харин яагаад анхны бүтээл тань “Халуун зүрх” байх болов? -Маш олон сонголтын үр дүнд “Халуун зүрх” киноны зохиол бичигдэж эхэлсэн. Уран бүтээл гэдэг бол аливаа уран …

  • 2 April

    ДАШТ-ээс гурван Алтан медаль хүртсэн Ц.Раднаа эх орондоо ирлээ

    Польшийн Торун хотод хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож гурван алтан медалийн эзэн болсон 85 настай Ц.Раднаа өнөөдөр /2019.04.02/ өнөөдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд газардлаа. Ц.Раднаагийн хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гаргасан амжилтууд: -Тэмцээний эхний өдөр 400 метрийн зайд Япон, Герман, Их Британи, …

  • 2 April

    Налайх дүүргийн Засаг даргын явуулын өрөөгөөр дамжуулан 170 гаруй иргэдийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлийн ЗДТГ-аас “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласан. Энэ зорилтын хүрээнд дүүргийн нутгийн захиргааны болон төрийн бүх шатны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, иргэдэд ойртуулах, үйл ажиллагаагаа сурталчилах, тэдний санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх зорилгоор “Засаг даргын явуулын өрөө” -г хороодод зохион байгууллаа. Засаг даргын явуулын өрөө …