Ирэх жилээс түрээсийн сурах бичгийг нэвтрүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сурах бичиггүй, хүрэлцээгүй, ном худалдаж авах гэсэн ч үнэтэй бас олдохгүй байна гэсэн асуудал эцэг эх, сурагчдын дунд байсаар байна. Бага ангийн сурах бичгийг 100 хувь, дунд, ахлах ангийн сурах бичгийн 40 хүртэлх хувийг төрөөс хангадаг. Харин үлдсэн хувь нь өөрсдөө  худалдан авч хэрэглэж байгаа.

Улсын хэмжээнд 1-12 дугаар ангийн 600 мянган сурагчийг 170 гаруй төрлийн сурах бичгээр бүрэн хангахад 40 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Нийслэлийн хэмжээнд хоёр хүүхдийн дунд нэг сурах бичиг олгогдож байхад хөдөө, орон нутгийн зарим алслагдсан сум, багийн сургуульд нэг ангид хоёр сурах бичиг оногдож байна. Тиймээс ирэх жилээс сурах бичгийг тодорхой хэмжээнд хүртээмжтэй болгохын тулд түрээсийн сурах бичгийг нэвтрүүлж, хүртээмжийг нь нэмэгдүүлье гэдэг дээр албаныхан санал нэгдээд ажиллаж байгаа аж.


Санал болгох мэдээ

Сургуулийн өмнөх боловсролын салбарын зорилт, үр дүн, цаашдын бодлогыг хэлэлцэв

​Сургуулийн өмнөх боловсролын салбарын 2025-2026 оны хичээлийн жилийн зорилго, хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн, сайн туршлага …