Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Уг хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж буй асуудлын талаар Боловсролын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. БСШУС-ын сайд тушаал гаргаж, бага ангийн сурагчдын дунд олимпиад явуулахыг хориглосон байна. Тэрбээр энэ тухай ярихдаа “Дэлхийн аль ч өндөр хөгжилтэй орон бага ангийн сурагчдыг уралдуулдаг жишиг байхгүй. Хүүхдүүдийг их стресстүүлдэг. Янз бүрийн одон медаль зүүлгэдэг. Амжилтгүй оролцсон хүүхдүүд сэтгэлээр унадаг, …
Yearly Archives: 2019
April, 2019
-
3 April
Б.Жаргалсайханы охин Ж.Мандхай дэлхийг өөрчилж буй долоон эмэгтэйн нэгээр нэрлэгдлээ
Дэлхийг хэн удирдаж байна вэ? Тheculturetrip.com-ын гаргасан 2019 онд дэлхийг өөрчилж буй долоон эмэгтэйн нэгээр монгол дизайнер Ж.Мандхайг нэрлэгджээ. Дэлхийг өөрчилж долоон эмэгтэйн бүсгүйчүүдийн нэг Ж.Мандхайн “Мандхай кашмер” брэндийг үүсгэн байгуулагч юм. Тэрбээр “Буян” компанийн үүсгэн байгуулагч, улс төрч Б.Жаргалсайханы охин юм. Ж.Мандхайн Английн Лондон хотноо хувцас загварын чиглэлээр суралцаж төгсөж, 2014 онд Лондонд өөрийн нэрийн “Mandkhai cashmere” ноолууран хувцасны брэндийг үүсгэн байгуулжээ. …
-
3 April
1350 кг дэрэвгэр жиргэрүүг нууцаар хил давуулахаар завджээ
Дэрэвгэр жиргэрүү хэмээх өвсийг их хэмжээгээр түүж хил гаргахыг завджээ. Тодруулбал, энэ сарын 01-ны өдөр Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор тус бүр нь 30 кг-аар боосон 45 боодол буюу нийт 1350 кг дэрэвгэр жиргэрүүг нүүрсэн дор нууж, улсын хилээр давуулахыг завдсан байна. Энэ ургамлыг түүн бэлтгэж, гадаад улсад экспортлохыг 2018 оны 01 дүээр сарын 01-нээс 2022 оны 01 дүгээр сарын 01-нийг …
-
3 April
Төрийн удирдах албан тушаалтнууд казино тоглосон нь тогтоогдвол хариуцлага тооцно
Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж байна. Өнөөдрийн хуралдаанаар 23 асуудал хэлэлцэхээс хоёр дахь асуудлыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэлцүүлж шийдүүлжээ. Тодруулбал, бүх шатны төрийн албан хаагчид, төрийн удирдах албан тушаалтнууд, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд хэрвээ ямар нэгэн байдлаар мөрийтэй тоглоомын газар тоглосон нь баримтаар нотлогдох, бичлэг нь задарвал ёс зүйн дүрэм зөрчсөн үндэслэлээр ажлаас нь чөлөөлж хариуцлага тооцох аж. Энэ …
-
3 April
Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орууллаа
Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэдээс ирүүлсэн санал хүсэлт зорчих эрэлтэд үндэслэн дараах чиглэлүүдийн замналд өөрчлөлт оруулаад байна. Үүнд: Хан-Уул дүүргийн 10-р хороо Чингэлтэй дүүргийн19-р хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7 “Зунжин-7 буудал-Нисэх” чиглэлийг 2 чиглэл болгон хувааж иргэдэд үйлчлэх хүлээгдлийн хугацааг багасгалаа. Сонгинохайрхан дүүргийн 8, 9, 10-р хорооны иргэдээс удаа дараа ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэн Ч:43 “Баянхошуу-Ард …
-
3 April
У.Хүрэлсүх: Дотоодын үйлдвэрүүдээ дэмжих нь эдийн засгийн хүндрэлээс гарах, ажлын байр нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр болно
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТЫН ЖИЛ” болгон зарлаж, дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталж, тэдгээрийг аливаа тендерийн үндсэн нөхцөл болгон худалдан авах бодлого баримтлахаар тогтсон. Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ бодлогын хүрээнд дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагатай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнг “Мишээл экспо” …
-
3 April
“Синчи-ойл” ШТС-аас хий алдагджээ
Өчигдөр 16.50 цагийн үед Баянхошуунаас Зүүнсалаа эргэх уулзварт байрладаг “Синчи-Ойл” шатахуун түгээх станцаас хий алдагдаж, аюултай нөхцөл байдал үүсчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 11-р хороонд байрладаг “Синчи-Ойл” шатахуун түгээх станцаас хий алдагдсан талаарх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Ослын газарт Онцгой байдлын ерөнхий газрын Гал унтраах 29-р ангийн алба хаагчид болон цагдаагийн бие бүрэлдэхүүн орчныг аюулгүй болгохоор ажиллажээ. Мөн тус дүүргийн цагдаагийн …
-
3 April
Нийслэлчүүдийн гэр бүлийн өдрийг сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гарагт тэмдэглэн өнгөрүүлнэ
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 02-р сарын 08-ны өдрийн 08 дугаар тоот тогтоолоор сар бүрийн сүүлийн ням гарагийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсонтой холбогдуулан 3 дугаар сарын Нийслэлчүүдийн гэр бүлийн өдрийг “Гэр бүлийн бахархал” сэдвийн дор 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр И-Март худалдааны төвийн 5 давхар болон Монгол Улсын Хүүхэлдэйн театрт зохион байгууллаа. Өдөрлөгт …
-
3 April
Нэн ховор, амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн худалдах, худалдан авахгүй байхыг анхаарууллаа
Нийслэлийн Байгаль орчны газар, Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газар хамтран Чингэлтэй дүүргийн 6, Хан-Уул дүүргийн 2, Баянзүрх дүүргийн 3, Баянгол дүүргийн 4, Сонгинохайрхан дүүргийн 1, Сүхбаатар дүүргийн 6 дэлгүүр, зах, худалдааны төвүүдэд нэн ховор, ховор амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн худалдан борлуулж буй эсэхэд хяналт шалгалт зохион …
-
3 April
Үр өгөөжтэй үйлдвэрлэлийг дэмжиж ажиллахаа Хотын захирагч илэрхийллээ
“Эх оронч худалдан авалт үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнд оролцож байгаа 150 гаруй үйлдвэрлэл эрхлэгчдийн ур ухаан шингэсэн бараа бүтээгдэхүүнтэй Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан танилцаж, үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзан санал бодлоо солилцлоо. Гутал, цүнх арьсан эдлэлийн үйлдвэрлэл худалдаа эрхлэгч “Бэст шүес” компанийн захирал Б.Түвдэнням ажлын гутлаа Хотын захиарагчид тайлбарлан, үйлдвэрийн үйл ажиллагааны талаараа танилцууллаа. Эднийх импортыг орлох гутлын үйлдвэрлэл …
-
3 April
Бүс нутгийн парламентын чуулганыг Улаанбаатарт хамтран зохион байгуулах санал дэвшүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо-г хүлээн авч уулзлаа. Ноён Элчин сайд О Сын Хо БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Намын мэндчилгээг УИХ-ын дарга Г.Занданшатарт уламжилж, УИХ-ын даргаар томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Тэрбээр 2018 онд БНАСАУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны …
-
3 April
Хотын захиргаа экоавтомашины дараагийн захиалагч болно гэв
Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2019.04.02/ “Эх оронч худалдан авалт үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнгийн үеэр агаарт хорт утаа гаргадаггүй цахилгаан хөдөлгүүр бүхий эко автомашинтай танилцлаа. Монгол инженерүүдийн гараар бүтсэн цахилгаан хөдөлгүүрт машин худалдаанд гараад удаагүй билээ. Эхний машиныг туршилт судалгаанд ашиглаж байгаа бөгөөд хоёр дахийг нь MNC телевиз захиалгаар хийлгэжээ. “Энэ машин бол олон компанийн хамтын бүтээл. Машин бол явдаг байшинтай …
-
3 April
Өнөөдөр таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ
Өнөөдөр дараах байршлуулад засвар хийх хуваарийг УБЦТС ТӨХК-аас гаргасан байна. Иймээс доорх хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 1-р хороо Үндэсний соёл амралтын хүрээлэн, Замын цагдаагийн 36 айл, Яаралтай тусламжийн төв, Эрүүл мэнд хөгжлийн төв, Өгөөж чихэр боов, Соёолж, Улаанбаатар буян ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-15:00 цагт: 10-р хороо Автобус компани, 87-р сургууль, …
-
3 April
Долоон улаан мэнгэтэй, цагаан морь өдөр
Өнөөдөр аргын тооллын 2019 оны дөрөвдүгээр сарын 3. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 28. Буд гараг. Шувуун хушуут одтой, долоон улаан мэнгэтэй, цагаан морь өдөр. Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Мунхрахуй Суудал: Төмөр Өдрийн наран 6 цаг 27 минутад мандан, 19 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ …
-
3 April
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшиж, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн саваар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, төв болон зүүн аймгуудын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл