Yearly Archives: 2019

April, 2019

  • 4 April

    Гоо сайхны хагалгаанд орсон эмэгтэй амиа алджээ

    Нийслэлийн Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг гоо сайхны эмнэлэгт энэ сарын 26-ны өдөр өөх соруулах хагалгаанд орсон эмэгтэй амиа алджээ. Хэргийг тодруулбал, 29 настай эмэгтэй гоо сайхны өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогсож улмаар Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан ч дөрөвдүгээр сарын 01-ний өдөр нас баржээ. Энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст …

  • 4 April

    Фото: Олон улсын уран бүтээлчдийн өдрийг хоёр дахь жилдээ тэмдэглэлээ

    Жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр бол Олон улсын уран бүтээлчдийн өдөр. Дэлхий дахинаа тэмдэглэдэг энэхүү онцгой баярын өдрийг Манай улс хоёр дахь жилдээ ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Уг өдрийн утга учир нь яруу найрагч, зохиолч, уран зураач, жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжиг дэглээч, энтертейнерүүд зэрэг эх дэлхийд баяр хөөр, аз жаргал, амар амгалан, эв нэгдлийг авчирч, амьдралыг гэрэлтүүлж, зүрх сэтгэлийг тайтгаруулдаг …

  • 4 April

    Дуучин Ука реппер Цэцэтэй хамтарч уран бүтээл гаргажээ 

    “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр буюу Укагийн соло карьер тун ч амжилттай яваа. Эрс өөрчлөлт хийхээс огт айдаггүй хэмээн өөрийгөө тодотгодог дуучин бүсгүй маань реппер Цэцэ буюу Н.Цэцэнбилэгтэй хамтран дуулсан “Гараад ир” уран бүтээлээрээ үүнийгээ дахин батлах шиг боллоо. “Гараад ир ” дууны үгийг Н.Цэцэнбилэг бичжээ. “Гараад ир” хэмээх дуу цацагдсан даруйдаа тун ч өндөр хандалт авчээ. Өмнөд Солонгос улсад зураг …

  • 4 April

    Он гарсаар гал түймрийн тоо 14.9 хувиар өсчээ

    2019 оны эхний 3 сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 1200 удаа гарч, 3,3 тэрбум төгрөгийн хохирол учирч, 20 хүн нас барж, 4 хүн түлэгдэж гэмтэн 58 толгой мал хорогдож, 555 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 253 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 15,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Объектод …

  • 4 April

    Л.Оюун-Эрдэнэ: БНСУ-ын казиногийн байнгын үйлчлүүлэгчдийн нэрсийг гаргуулж авсан

    Төрийн албан хаагчид, дарга нар гадаадад очиж казино, мөрийтэй тоглохыг хориглох тухай асуудлыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж шийдүүлсэн. Засгийн газрын ээлжит хуралдаан дуусмагц төрийн албан хаагчдын ёс зүйтэй холбоотой энэхүү чухал шийдвэрийг танилцуулахаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзсан юм. Засгийн газраас гаргасан энэ шийдвэрийг ТӨБЗГ-тай хамтарч төрийн албан хаагчдад ойлгуулах, сурталчлах, сургалт …

  • 4 April

    Кёкүшюзан Д. Батбаяр ахмад тамирчин Ц.Раднаад орон сууц бэлэглэнэ

    Польшийн Торун хотод хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 24-30-ны өдрүүдэд болсон билээ. Тус тэмцээнд Монгол Улсын 85 настай иргэн Ц.Раднаа амжилттай оролцож гурван алтан медаль хүртсэн. Тэрбээр Хөнгөн атлетикийн мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 400 метр, 60 метрийн саадтай гүйлт, гурвын харайлтын төрөлд аваргын алтан медалийг хүртэж, 400 метрт дэлхийн рекорд шинэчлэн тогтоосон билээ. Тэгвэл Кёкүшюзан …

  • 4 April

    “Баянмонгол” чуулгын жазз найрал хөгжмийн зэмсгийг шинэчлэх 250 сая төгрөгийг гардуулан өгчээ

    Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга байгуулагдсны 50 жилийн ойг тохиолдуулан, тус чуулгын жазз найрал хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд шаардагдах 250 сая төгрөгийг Ерөнxий сайд У.Хүрэлсүх гардуулан өглөө. Хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд шаардагдах төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэжээ. “Баянмонгол” чуулга 1990 оноос xойш хөгжмийн зэмсгийн шинэчлэл хийгээгүй байна. Нийт хөгжмийн зэмсгүүдийн дийлэнx нь 1980 оны үед гадаадын хамтлаг чуулгуудын хэрэглэж байсан хуучин зэмсгүүд болон …

  • 4 April

    Бодибилдингийн хоёр тамирчин хориотой бодис хэрэглэжээ

    Монголын бодибилдинг, фитнессийн холбооноос 2019 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний үеэр хориотой бодис хэрэглэсэн тамирчдын нэрсийг өчигдөр/2019.04.03/ зарлалаа. Тэмцээний үеэр Г.Ариунтамир, Б.Бямба-Очир, Э.Цогт нараас допингийн шинжилгээ авчээ. Уг шинжилгээний хариу гарч Г.Ариунтамир, Э.Цогт нараас хориотой бодис илэрч зохих хариуцлагыг оноосон талаар мэдээллээ. Олон улсын бодибилдинг, фитнессийн холбооны Допингийн эсрэг дүрмийн дагуу Г.Ариунтамирыг тэмцээнд оролцох хугацааг хоёр жилээр, Э.Цогтыг дөрвөн …

  • 4 April

    Сунгалттай паспортоор АНУ-ыг зорихгүй байхыг анхаарууллаа

    АНУ-ыг зорчиж байгаа иргэдийн дунд гадаад паспортын асуудлын улмаас хил дээр саатуулагдах явдал гарч байгаа аж. Тодруулбал, сунгалттай гадаад паспортоор АНУ-ыг зорьж буй иргэдийг хил дээр саатуулж эхэлжээ. Тиймээс иргэдийг шинэ гадаад паспорттой зорчихыг албаныхан олон нийтэд анхааруулж байна. АНУ-д зорчих гэж буй иргэн гадаад паспортын хүчинтэй хугацаагаа шалгах, мөн хоёр талын тийз бичүүлсэн байх, ЭСЯ-наас олгосон визний ангиллыг зөрчихгүй байх …

  • 4 April

    БНСУ-д Монголын 22 иргэн сураггүй болжээ

    Монгол Улсаас БНСУ-ыг зорих иргэд сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн билээ.  Тэгвэл Монголын 22 иргэн ор сураггүй алга болсон талаар Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамнаас мэдээлжээ. Уг мэдээллийг сураггүй алга болсон иргэдийн ар гэрийнхний гаргасан мэдээллийн дагуу эрэн сурвалжилж эхэлжээ. Эдгээр иргэдийн ихэнх нь БНСУ-д хөдөлмөр эрхлэхээр ирсэн бөгөөд зарим нь хууль бусаар амьдарч байгаад сураггүй алга болсон аж. Одоогоор хайж байгаа иргэдийн …

  • 4 April

    ШШГЕГ-ын даргаар Д.Дамдинцэрэнг томиллоо

    ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр өнгөрсөн долоо хоногт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар тус газрын даргын томилгоог хэлэлцжээ. Улмаар ШШГЕГ-ын даргаар Д.Дамдинцэрэнг томилсон байна. Д.Дамдинцэрэн нь эрхзүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор, 1988-1992 оноос Багануур дүүргийн 427 дугаар ангид төлөөлөгч, Ганц худаг, Тахир соёот, Авдрант зэрэг хорих ангиудад төлөөлөгч, дэд дарга, дарга зэрэг албыг хашиж байжээ.

  • 3 April

    Монгол, Солонгосын балетчид хамтран “High Feeling” модерн балетын тоглолт толилуулна

    Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид БНСУ-ын “WISE” балет театрын бүжигчидтэй хамтран “High Feeling” модерн балетыг тоглох гэж байна. Хоёр орны уран бүтээлчдийн тоглолт дөрөвдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд театрын 19:00 цагаас болно. Уг тоглолтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас дэмжин ажиллаж байгаа бөгөөд БНСУ-ын “WISE” балет театраас 23 хүн хүрэлцэн иржээ. “WISE” балет театр нь Солонгос улсад анх …

  • 3 April

    Монгол Улсын Ардын багш Ч.Өвгөнхүү бурхны оронд оджээ

    Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харъяат, Монгол Улсын Ардын багш, Гавьяат дасгалжуулагч, XX зууны манлай начин, Улсын харцага Чойдорын Өвгөнхүү бурхны оронд оджээ. Олноо “Өвөө” хэмээх хүндлэлийг хүртсэн тэрээр 1992 онд гавьяат дасгалжуулагч болсноосоо хойш ХХ зууны манлай начин, улсын харцага болж байжээ. Улсын их баяр наадамд хоёр удаа зургаа, дөрвөн удаа тав, арван удаа дөрөв давсан бөх юм. Үндэсний бөхөөр …

  • 3 April

    Цэцэрлэг, ЕБС-ын багш нарын илүү цагийн нэмэгдлийг нөхөж олгоно

    Монгол Улсын Засгийн газраас оны өмнө буюу 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдөр баталж гаргасан “ Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох тухай журам”-д цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнуудын илүү цагийн хөлс бүрэн олгогдохгүй байхаар тусгагдсан байсныг өөрчилж шинэчлэн батлав. Ингэснээр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нар 1,2,3 дугаар сарын илүү цагийн цалин, хөлсний нэмэгдэлээ …

  • 3 April

    Тусгай Олимпийн наадмаас медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч баяр хүргэлээ

    Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод зохион байгуулагдсан 15 дахь удаагийн Тусгай Олимпийн наадамд 190 орны 7500 тамирчин 24 төрлөөр өрсөлдсөн юм. Тус олимпт манай улсаас 28 тамирчин оролцсон бөгөөд нийт 12 медалийг эх орондоо авчирчээ. Эдгээр 12 медалийг нэгийг манай тамирчид хөлбөмбөгийн төрлөөр хүртсэн бөгөөд финалын шатанд Пакистаны шигшээ багтай эн тэнцүү тоглолт үзүүлсний эцэст 1:0-ийн харьцаатай ялагдал хүлээсэн …