БНСУ-д Монголын 22 иргэн сураггүй болжээ

Монгол Улсаас БНСУ-ыг зорих иргэд сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн билээ.  Тэгвэл Монголын 22 иргэн ор сураггүй алга болсон талаар Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамнаас мэдээлжээ. Уг мэдээллийг сураггүй алга болсон иргэдийн ар гэрийнхний гаргасан мэдээллийн дагуу эрэн сурвалжилж эхэлжээ.

Эдгээр иргэдийн ихэнх нь БНСУ-д хөдөлмөр эрхлэхээр ирсэн бөгөөд зарим нь хууль бусаар амьдарч байгаад сураггүй алга болсон аж. Одоогоор хайж байгаа иргэдийн дунд 10 жил холбоо бариагүй иргэн ч байгаа юм. Эдгээр иргэдийн мэдээллийг  Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамны албан ёсны http://www.mongolembassy.com сайтад байршуулжээ. Тиймээс БНСУ-д сурч, ажиллаж байгаа монголчууддаа хандан эдгээр иргэдийг харсан, үзсэн тохиолдолд Элчин сайдын яаманд шууд мэдэгдэхийг хүссэн байна.

 

 

Санал болгох мэдээ

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн …