Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр (2019.04.05) 10 цаг 02 минутад гишүүдийн 62.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, зарим гишүүд болоод Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон. Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит …
Yearly Archives: 2019
April, 2019
-
5 April
АН: С.Зориг агсны захиалагчийг зарлахыг Ц.Нямдорж сайдаас шаардлаа
Өнөөдөр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, тус намын УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар мэдээлэл хийж, мэдэгдэл гаргаж байгаа талаар танилцууллаа. УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ, “УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийх гэж байгаатай холбогдуулан АН байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж бодлоо. Тус чуулганаар улс оронд үүсээд байгаа олон асуудлын талаар эрх баригчдад шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийж байна. Хаврын чуулганы …
-
5 April
MУГЖ Б.Сарантуяа төрсөн өдрийнхөө тоглолтын товыг зарлалаа
Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин, поп хатагтай Б.Сарантуяагийн төрсөн өдөр дөрөвдүгээр сарын 20-нд тохиодог. Тэрбээр жил бүрийн төрсөн өдрөө фэнүүдийнхээ хамт тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил төрсөн өдрөөрөө “Амьдрал” тоглолт хийхээр тоглолтын товоо зарлаад байна. Түүний төрсөн өдрийн тоглолт энэ сарын 20-нд “Corporate Convention Centre”-т 17.00 цагт болох юм. Төрсөн өдрийн тоглолтод “Харанга” хамтлагийн дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин …
-
5 April
Түрээсийн орон сууц барих төслүүдийг хэрэгжүүлэх санамж бичиг гарын үсэг зурлаа
Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын Засгийн газраас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг үзүүлэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд авахаар тохиролцож Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээрийг 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан билээ. Энэхүү Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд талууд “Солонго 1 болон Солонго 2 орон сууцны хороолол”, “Баянголын ам түрээсийн орон …
-
5 April
“Хотын дарга сонсож байна” шууд утсыг ажиллуулна
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсөвт батлагдсан нийслэлийн боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлын явц, газар чөлөөлөлт, Налайх дүүрэг, Төв аймгийн Эрдэнэ сумын хилийн цэсийн маргааныг хянан шийдвэрлэх саналыг дэмжих тухай, Төрийн үйлчилгээг сайжруулах, шинэ менежмент, технологи нэвтрүүлэх зорилгоор “Хотын дарга сонсож байна” шууд утас ажиллуулах тухай, Нийслэлийн худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хязгаарыг шинэчлэн тогтоох …
-
5 April
М.Энхболд: ЖДҮ-ийн зээлийг тойргийн сонгогчдоо авч өгөхийг хүссэн ч бүтээгүй
Өдрийн сонины 4 дүгээр сарын 3-ны дугаарт “ЖДҮ-д нэр холбогдсон 49 гишүүн хэн байв” гарчигтай нийтлэл гарсан билээ. Уг нийтлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Энхболд Өдрийн сонинд хүсэлт ирүүлжээ. Тэрээр хүсэлтдээ “ЖДҮ-д нэр холбогдсон 49 гишүүн хэн байв” гарчигтай нийтлэлд намайг “Нүүдэлчин агро ферм” ХХК-д ЖДҮДС-аас зээл олгоход ямар нэгэн байдлаар нөлөөлсөн гэжээ. Миний бие УИХ-ын даргаар ажиллаж байх үедээ буюу …
-
5 April
УИХ-ын гишүүд өнөөдрөөс хурууны хээгээр ирцээ бүртгүүлнэ
УИХ-ын гишүүд өнөөдрөөс эхлэн чуулган болон байнгын хорооны хуралдаанд суухдаа хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, санал өгдөг болно. УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулах зорилгоор УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг өнгөрсөн оны зургадугаар сарын 29-нд баталсан. Уг хуульд бусад гишүүдийн өмнөөс кноп дарахыг таслан зогсоох зорилгоор гишүүд хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, санал өгдөг …
-
5 April
“Би Нар” киног асрамжийн төвийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзүүлнэ
Техник технологийн дэвшил, цаг хугацааны үечлэл, өөрчлөлтийн үйл явц, гэр бүл тэр тусмаа хүүхдийн харилцаанд хэрхэн нөлөөлж байгааг өгүүлэх “Би нар” гэр бүлийн уран сайхны кино өнөөдөр /2019.04.05/ нээлтээ хийнэ. Нээлтийн үеэр “Би нар” киног “Өнөр бүл” хүүхдийн төв, Лантуун дохио ТББ-ын дэргэдэх “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал хөгжлийн төв, “Зөв амьдрал” ТББ болон асрамж халамжийн төвийн хүүхдүүдэд үнэгүй үзүүлж, …
-
5 April
АН-ын жагсаалын зорилго юу вэ
Хаврын улирал эхэлж, Ардчилсан намаас ээлжит жагсаалаа зохион байгуулахаар боллоо. Та сошиал ашигладаг бол 100-аас дээш жагсагч авч ирвэл нэг сая төгрөг хүртэл мөнгөн шагнал өгнө гэх агуулга бүхий албан бичгийг олж харсан байх. Энэ бол Ардчилсан намаас зохион байгуулж буй жагсаалын зар юм. Нэгэн цагт хөдсөн дээлтэй хувьсгал хийж байсан Ардчилсан нам өнөөдөр жагсагчдаа мөнгөөр хөлсөлдөг болжээ. “Ажил хийсэн …
-
5 April
Дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлалт хийж, завсар үйлчилгээ хийнэ. Засвар хийх хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-17:00 цагт: 6-р хороо 13-р хороолол 86, 86/А, 94, 97/1, 97/2, 97/3, 97/4, 100, 100/1, 100/2, 100/3, 103/1, 103/2, 103/3-р байрууд, Олзвойн 7, 9, 10, 18, 17-р гудамж, ЗЦГ-ын журмын хашаа, ТТХГ-ын ТҮАБ, Нөхөд хотхон, Дестинэйшн Монголия, Ричфортун, Говийн гурван тэмээ …
-
5 April
Энэ онд нийслэлд найман сургууль шинээр барина
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдааны эхний хэсэгт Монгол Улсын төсвийн хөрөнгөөр нийслэлд 30 цэцэрлэг, найман сургууль, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нэг насан туршийн боловсролын төв, дөрвөн спорт заал, нийт 44 сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг шинээр барихаар төлөвлөгдсөн. Үүнээс долоон сургууль, хоёр спорт заал, 21 цэцэрлэг, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, нийт 31 сургууль, цэцэрлэгийн барилгын худалдан авах ажиллагааны эрх нийслэлд …
-
5 April
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид шинэ байрандаа орлоо
Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын орон сууцны “Хууль сахиулагч-1” хотхоны “А” блок болох 61 айлын орон сууц ашиглалтад орж, өчигдөр /2019.04.04/ нээлтийн үйл ажиллагаа боллоо. Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах уг хотхоны “Б” блок энэ оны 06 дугаар сард ашиглалтад орох юм байна. Нээлтийн үйл ажиллагаанд Хууль …
-
5 April
БНСУ-ын Согчо хотод ойн түймэр гарсны улмаас 11 хүн гэмтжээ
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас тус улсад амьдарч буй иргэддээ дараах анхааруулгыг хүргэж байна. Дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 19.00 цагаас эхлэн БНСУ-ын Ганвөн мужийн Согчо хотын ойролцоо болон Инжэ, Госөн сум орчим хүчтэй салхины улмаас ойн түймэр гарч байгааг суугаа орны холбогдох байгууллагаас мэдээлж байна. Одоогийн байдлаар БНСУ-ын иргэн нэг иргэн амь насаа алдаж, 11 хүн гэмтэж, 250 …
-
5 April
Бэр гуйхад сайн өдөр
Өнөөдөр аргын тооллын 2019 оны дөрөвдүгээр сарын 5. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын дунд улаагчин туулай сарын 30. Билгийн тооллын битүүн. Сугар гараг. Дэлгэрүүлэгч одтой, таван шар мэнгэтэй хар бич өдөр. Барилдлага: Идэр Шүтэн барилдлага: Төрөхүй Суудал: Ус Өдрийн наран 6 цаг 24 минутад мандан, 19 цаг 27 минутад жаргана. 16:51 цагт сар битүү болно. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг …
-
5 April
Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2019 оны 04 дүгээр сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл