Yearly Archives: 2019

April, 2019

  • 5 April

    Гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших таалал төгсчээ

    Монгол Улсын Гавьяат тамирчин, дугуйн спортын нэрт тамирчин Жамсрангийн Өлзий-Орших зуурдаар таалал төгсч, Монголын их спортод хүнд гарз тохиолоо. Монголын дугуйн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, энэ спортыг хөгжүүлэхэд сэтгэл зүрхээ зориулж явсан тэрээр 1997 оны дугуйн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын дугуйчдын анхны хүрэл медаль, 2002 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан юм. Түүний спортын төлөө …

  • 5 April

    Автобус, троллейбусны үйлчилгээнд тавих хяналтыг эрчимжүүлэн ажиллаж байна

    Нийслэлийн Засаг даргын болон Улаанбаатар хотын ерөнхий менежерийн албан даалгавруудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Тээврийн газраас удирдамж гарган нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны гадна, дотор цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол чанартай гүйцэтгэсэн, техникийн засвар үйлчилгээг тогтоосон норм, нормативын хүрээнд хугацаанд нь хийж, иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл бүрдүүлсэн байдалд тавих хяналтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Удирдамжийн дагуу Энхтайваны өргөн чөлөөний дагуух …

  • 5 April

    А.Ариунзаяа ПАРИС 21-ийн Удирдах зөвлөлийг тэргүүлнэ

    Үндэсний статистикийн хорооны /ҮСХ/ дарга А.Ариунзаяа “21-р зууны статистикийн хөгжлийн төлөөх түншлэл” /ПАРИС 21/-ийн Удирдах зөвлөлийн тэргүүнээр сонгогдлоо. Манай улсын  Үндэсний статистикийн хороо нь тус түншлэлийн Удирдах зөвлөлийн гишүүнээр 2018 оноос ажиллаж байна. Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа ПАРИС 21-ийн Удирдах зөвлөлийн хуралд энэ сарын 2-3-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо оролцлоо. Энэ үеэр ПАРИС21-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл …

  • 5 April

    Ж.Батзандан: Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон

    Улсын Их хурлын хаврын чуулган өнөөдөр /2019.04.05/ нээлтээ хийлээ. Чуулган нээсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэрээ “Хаврын чуулган нээлтээ хийлээ.УИХ-ын гишүүн Л.Болд бид хоёрын хувьд намаасаа хөөгдсөн. Тиймээс бие даагчдын бүлэг байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байна. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад олон чухал хууль багтсан. Үүний нэг нь, хаврын чуулганаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар …

  • 5 April

    Загастайн давааны хөдөлгөөнийг түр хугацаагаар хаажээ

    Завхан аймгийн цагдаагийн газрын даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 05-ны өдрийн А/17 дугаар тушаалаар тус аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэр дэх зарим авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаах болсон байна. Тодруулбал, шар усны үерийн улмаас Загастайн даваа хаагдаж, авто замын байгууламжаар зорчих боломжгүй, аюултай нөхцөл байдал үүссэн тул Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарах буюу уг даваагаар зорчих орон нутгийн болон …

  • 5 April

    Хайр сэтгэлийн үнэ цэнэ, хөгжим, бүжгийн төгс хослол “Бие-Үгүй” неоклассик балет

    Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчдээс бүрдэх “Номадик балет” продакшн болон балетмейстер Э.Долгормаагийн хамтын уран бүтээл “Бие-Үгүй” неоклассик балетын тоглолт сонгодог урлагт хайртай, дэмжигч та бүхэнд энэ сарын 12-ны өдөр Corporate Convention Centre-д толилуулахад бэлэн болсон байна. Энэхүү тоглолтын цомнол болон дэглэлтийг балетмейстер Э.Долгормаа найруулан ажилласан бөгөөд тэрбээр ОХУ-ын Москвагийн театр урлагын их сургууль болон Санкт-Петербург хот дахь А.Я.Вагановагийн нэрэмжит …

  • 5 April

    Ө.Энхтүвшин:“Эрдэнэт” үйлдвэрийн эрсдлийн сангаас 40 сая ам.долларыг Стандарт банкинд шилжүүлсэн

    Шадар сайд Ө.Энхтүвшин “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нар өнөөдөр /2019.04.05/  мэдээлэл хийлээ.  Шадар сайд Ө.Энхтүвшин “Английн шүүхийн шийдвэрээр “Эрдэнэт” үйлдвэрт төлөх төлбөрийн гүйлгээх царцаах, дэлхийн хэмжээнд харилцагч талын компаниудад мэдэгдсэн байсан. Энэ нь том асуудал үүсэх байсан. Энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол “Стандарт” банкны зүгээс гуравдагч этгээдэд 51 хувийг худалдаалах эрсдэл үүсээд байсан. Мөн үйлдэврийн удирдлагуудад гадаадад зорчуулахгүй байх, хөрөнгийг царцаах …

  • 5 April

    Дуучин Г.Мөнхбаяр “Азийн шилдэг дуучин” номинацид нэр дэвшжээ

    Монгол Улсаас анх удаа “Asian Top Singer” буюу “Азийн шилдэг дуучин” номинацид нэр дэвшин өрсөлдөх эрхийг дуучин Г.Мөнхбаяр буюу Becky авчээ.  БНСУ-ын нийслэл Сөүл хотноо жил бүр зохион байгуулдаг соёл, урлагийн томоохон наадам болох “LBMA STAR AWARDS”-т энэ жил Хятад, Япон, Тайван, Хонг Конг зэрэг нийт Азийн 15 орны 60 гаруй уран бүтээлчид оролцож, өрсөлдөх юм байна. Дуучин Г.Мөнхбаяр “Азидаа …

  • 5 April

    УЕП-ын албан тушаалд Б.Жаргалсайханыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүллээ

    Ерөнхийлөгч Х.Баттулга  Улсын Ерөнхий прокурорт Б.Жаргалсайханы нэрийг санал болгож, өчигдөр /2019.04.04/  УИХ-ын даргад зөвшилцөх саналаа хүргүүлжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийг тус тус үндэслэн: Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  …

  • 5 April

    Б.Бат-Энэрэл тоглолтынхоо орлогыг Э.Маргад-Эрдэнэ хүүд хандивлана

    Бяцхан дуучин Б.Бат-Энэрэл хүү “Сэтгэлэн Залбирлан” анхны бие даасан тоглолтынхоо бүх орлогыг хүнд ѳвчнөөр шаналж буй Э.Маргад-Эрдэнэ хүүгийн эмчилгээний зардалд хандивлахаар болжээ. Б.Бат-Энэрэл хүүгийн “Сэтгэлэн Залбирлан” тоглолтын билет 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд билетийг таны хүссэн газарт үнэ төлбөргүй хүргэж өгнө гэдгийг зохион байгуулагчид хэлж байна. Одоогийн байдлаар Э.Маргад-Эрдэнэ хүүгийн эмчилгээний зардлын 30 хувь нь бүрдээд байгаа бөгөөд аав, ээжийн …

  • 5 April

    Б.Махбалд холбогдох хэргийн шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшиллоо

    Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр товлогдсон ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар ирээгүйн улмаас шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшиллоо. Шүүхээс яллагдагч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг  дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 09:30 цаг товлосон байна. ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалыг тус яамны Хяналт-шинжилгээ, …

  • 5 April

    Д.Сүхбаатарын талбай орчмын замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа тул бусад замыг сонгохыг зөвлөлөө

    Ардчилсан Намаас өнөөдөр бүх нийтийн жагсаал, цуглаан Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Жагсаалтай холбоотойгоор Амарын гудамж, Их сургуулийн гудамж, Сүхбаатарын гудамж, Энхтайвны өргөн чөлөө, Залуучуудын гудамж буюу Сүхбаатарын талбай орчмын авто замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж байгаа тул иргэдийг бусад замуудыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.  

  • 5 April

    Г.Занданшатар: ХЭҮК-ын илтгэлийг УИХ-аар заавал хэлэлцдэг болно

    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган өнөөдөр /2019.04.05/  10 цаг 02 минутад гишүүдийн 62.7 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, зарим гишүүд болоод Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон. Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганыг нээж, …

  • 5 April

    С.Сүхбаатар:Дэлхийн урлагийн өдөр монголчууд бид дэлхийг яаж тамгалснаа харуулж чадлаа

    Жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр бол Олон улсын уран бүтээлчдийн өдөр. Дэлхий дахинаа тэмдэглэдэг энэхүү онцгой баярын өдрийг Манай улс хоёр дахь жилдээ ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Уг өдрийн утга учир нь яруу найрагч, зохиолч, уран зураач, жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжиг дэглээч, энтертейнерүүд зэрэг эх дэлхийд баяр хөөр, аз жаргал, амар амгалан, эв нэгдлийг авчирч, амьдралыг гэрэлтүүлж, зүрх сэтгэлийг тайтгаруулдаг …

  • 5 April

    Баянзүрх дүүргийн Ван болох гэсэн С.Эрдэнийн санаархал хэрээс хэтэрлээ

    Нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүргүүдээс хоёрт ордог Баянзүрх дүүргийн төрийн үйлчилгээ таг зогсч иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн хүнд нөхцөл байдал тус дүүрэгт үүсээд байна. Учир нь Баянзүрх дүүргийн 2016 оны сонгуульд Ардчилсан намын 2 нэр дэвшигч мөнгө тараасан нь нотлогдон, шүүхээр орж дахин сонгууль зарласан. Хуулийн дагуу ИТХ-ын дахин сонгууль болж МАН-аас нэр дэвшигчид ялалт байгуулан МАН …