Б.Бат-Энэрэл тоглолтынхоо орлогыг Э.Маргад-Эрдэнэ хүүд хандивлана

Бяцхан дуучин Б.Бат-Энэрэл хүү “Сэтгэлэн Залбирлан” анхны бие даасан тоглолтынхоо бүх орлогыг хүнд ѳвчнөөр шаналж буй Э.Маргад-Эрдэнэ хүүгийн эмчилгээний зардалд хандивлахаар болжээ.

Б.Бат-Энэрэл хүүгийн “Сэтгэлэн Залбирлан” тоглолтын билет 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд билетийг таны хүссэн газарт үнэ төлбөргүй хүргэж өгнө гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

Одоогийн байдлаар Э.Маргад-Эрдэнэ хүүгийн эмчилгээний зардлын 30 хувь нь бүрдээд байгаа бөгөөд аав, ээжийн хамт БНСУ-ыг зорьсон байна. Тэнд ажиллаж, амьдардаг монголчууд хүүг тосон авч, “Самсунг Сөүл” эмнэлэгт хүргэж өгчээ.

Э.Маргад-Эрдэнэ хүү анх бөөрний хорт хавдартай гэсэн лабораторийн буруу хариу, онош тавигдсанаас болж, химийн эмчилгээ, хагалгаа хийлгэснээр биеийн байдал нь ихэд хүндэрчээ. Гурван сарын дараагаар ар гэрийнхэн нь мэдрэлийн эсийн хорт хавдар гэсэн оношийг тогтоолгож, гадаадад эмчлэх боломжтой гэсэн хариуг эмч мэргэжилтнүүдээс сонссон байна. Ар гэрийнхэн нь Тайвань, Турк, Тайланд, Солонгос зэрэг эмчлэх боломжтой улс руу хүүгийнхээ эмчилгээний мэдээллийг явуулснаар БНСУ-аас 400 сая воноор эмчлэх боломжтой гэсэн хариуг хүлээн авчээ.

 

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …