А.Ариунзаяа ПАРИС 21-ийн Удирдах зөвлөлийг тэргүүлнэ

Үндэсний статистикийн хорооны /ҮСХ/ дарга А.Ариунзаяа “21-р зууны статистикийн хөгжлийн төлөөх түншлэл” /ПАРИС 21/-ийн Удирдах зөвлөлийн тэргүүнээр сонгогдлоо.

Манай улсын  Үндэсний статистикийн хороо нь тус түншлэлийн Удирдах зөвлөлийн гишүүнээр 2018 оноос ажиллаж байна.

Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа ПАРИС 21-ийн Удирдах зөвлөлийн хуралд энэ сарын 2-3-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо оролцлоо. Энэ үеэр ПАРИС21-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хуралдаж тус Хорооны дарга А.Ариунзаяаг Удирдах зөвлөлийн тэргүүнээр томилжээ.

Удирдах зөвлөлийн хурлаар гишүүдийн цаашдын үйл ажиллагаа болон чиглэлүүдэд зөвлөмж зааварчилгаа өгч, тэдгээрийн мэдлэг туршлагаас хуваалцдаг аж.

Санал болгох мэдээ

Орос-Америкийн цэргийн өндөр түвшний яриа хэлэлцээг сэргээхээр тохиролцжээ

АНУ, Оросын төлөөлөгчид цэргийн өндөр түвшний яриа хэлэлцээгээ сэргээхээр тохиролцсон тухай АНУ-ын Зэвсэгт хүчний Европ …