Жил бүрийн дөрөвдүгээр сарын 3-ны өдөр бол Олон улсын уран бүтээлчдийн өдөр. Дэлхий дахинаа тэмдэглэдэг энэхүү онцгой баярын өдрийг Манай улс хоёр дахь жилдээ ёслол төгөлдөр тэмдэглэлээ.
Уг өдрийн утга учир нь яруу найрагч, зохиолч, уран зураач, жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжиг дэглээч, энтертейнерүүд зэрэг эх дэлхийд баяр хөөр, аз жаргал, амар амгалан, эв нэгдлийг авчирч, амьдралыг гэрэлтүүлж, зүрх сэтгэлийг тайтгаруулдаг бүхий л салбарын гайхамшигтай уран бүтээлчдээ хүндэлж, хайрлаж, тэднээр бахархан дэмжихэд оршино.
Энэ удаагийн Олон улсын уран бүтээлчдийн өдрийг Корпрэйт конвэйшн центр”-т зохион байгуулж хүндэтгэлийн арга хэмжээнд Монголын соёл урлаг, утга зохиол гээд бүхий л салбарын шилдэг 500 уран бүтээлч болон ОХУ, Япон, Швед, БНХАУ зэрэг олон орны уран бүтээлчид урилгаар оролцлоо.
Энэ өдрийн талаар Төгс гэгээрсэн их багш Чин Хайн Олон Улсын нийгэмлэгийн Монгол дахь салбарын тэргүүн Д.Энхбат“Энэ өдрийн гол утга учир нь бүхий л салбарын уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлэх явдал юм. Гол арга хэмжээнд Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн уран бүтээлийн үзэсгэлэн мөн дэлгэгдсэн. Багш маань олон төрлөөр бүтээл туурвил хийдэг уран бүтээлч хүн. Зохиосон дуу, яруу найргуудаар Холливудын алдарт хөгжмийн зохиолчид хоёр ч мюзикл гаргаж байсан юм. Олон улсын уран бүтээлчдийн өдөртэй болсон нь бидний үед зэрэгцэн оршиж байгаа уран бүтээлчдээс гадна урьд өмнө байсан гайхалтай уран бүтээлчдээ эргэн дурсаж талархал илэрхийлэх сайхан боломж олгож байна.” хэмээн ярилаа.
Монголд анх удаа уран бүтээлчдэд зориулсан НОГООН ХИВСНИЙ ЁСЛОЛ боллоо
Дэлхий нийтээрээ байгаль эх дэлхийгээ хайрлах ёстой болсныг илэрхийлэх зорилгоор Ногоон дэлхийн төлөө энх тайвны элч уран бүтээлчдэд зориулсан улаан биш Ногоон хивсний ёслолыг зохион байгууллаа. Түүнчлэн дэлхийн чиг хандлага ч улаан хивсний ёслолоос татгалзаж ногоон хивсний ёслолыг сонгох болжээ.
“ЭХ ТЭНГЭРИЙН ИВЭЭЛ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ БОЛЛОО
“Эх тэнгэрийн ивээл” хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт С.Сүхбаатар ажилласан юм.
Хүндэтгэлийн тоглолтод Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, Монгол Улсын Морин хуурын чуулгын 250 гаруй мэргэжлийн уран бүтээлчид оролцов.
“Эх тэнгэрийн ивээл” тоглолтын ерөнхий найруулагч, МУУГЗ, Төрийн соёрхолт С.Сүхбаатар:Монгол ардын урлаг, сонгодог урлагийг бид хийж чаддаг гэдгээ энэ удаагийн тоглолтоор дахин харууллаа. Дэлхийн урлагийн энэ өдөр монголчууд бид дэлхийг яаж тамгалснаа, эх оронтой, эх нутагтай гэдгээ харуулж чадлаа.
Жүжигчин Т.Баттулга:Олон улсын уран бүтээлчдийн өдрийн арга хэмжээнд анх удаа оролцож байна. Сэтгэл маш их хөдөлж уйлчих гээд л байлаа. Бусдад сайн сайхныг биеэрээ дамжуулж хүргэх ийм сайхан мэргэжилтэй би их азтай хүн гэж боддог.
МУГЖ З.Жарантав: Дотоод сэтгэлээс үнэн хэдий их илэрнэ, төдий чинээ сайхан уран бүтээл төрдөг. Та бүхэнд сүнсээ улам хөгжүүлж байхыг хүсэн ерөөе.
Хүмүүнлэг үйлстэн, уран бүтээлч, дэлхийн оюун санааны нэрт удирдагч Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай жил бүрийн 4-р сарын 3-ныг “ОЛОН УЛСЫН УРАН БҮТЭЭЛЧДИЙН ӨДӨР” хэмээн зарлаж, тэмдэглэх санаачилгыг 2018 онд гаргасан билээ.
Тэрээр хүн төрөлхтний амьдралыг гэрэлтүүлж, зүрх сэтгэлийг тайтгаруулдаг бүхий л салбарын гайхалтай уран бүтээлчдийг хүндэлж, хайрлаж, тэднийг бахархан дэмжих үүднээс энэ өдрийг санаачилжээ.
Уг олон улсын баярын өдрийг санаачилсан Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай нь дэлхийд нэртэй онцгой уран бүтээлч билээ. Энэ өдөр ИХ БАГШИЙН уран бүтээлийн үзэсгэлэнг уран бүтээлчиддээ зориулан дэлгэсэн юм. Уран зураг, яруу найргийн цоморлогууд, дэнлүү, үнэт эдлэл зэргээс бүрдсэн давтагдашгүй уран бүтээлүүд нь оролцогчдын мэлмий оюун санааг баясгасан юм.
Г.Нараа