ОХУ-ын Красноярск хотод өнгөрөгч гуравдугаар сард болсон Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд уран гулгалтын эмэгтэйчүүдийн төрөлд эх орноо төлөөлөн оролцсон Г.Марал-Эрдэнэ Япон улсад сурч, амьдарч байгаа билээ. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Нагоя хотын Чюүкёо их сургуульд спортын шинжлэх ухааны ангид суралцаж төгсчээ. Түүний хувьд их сургуулийнхаа магистрт сэтгэл судлал, спортын чиглэлээр суралцах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Г.Марал-Эрдэнэ олимпийн мөнгө, …
Yearly Archives: 2019
April, 2019
-
6 April
ЗТХЯ-ны нэрээр залилан хийж байгааг анхаарууллаа
Сүүлийн үед цахим орчинд Зам, тээврийн хөгжлийн яамнаас БНСУ-д албан ажлын шугамаар зорчих ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оруулж, виз гаргаж өгнө гэх нэрийдлээр тус яамны ажиллагсдын нэрийг ашиглан иргэдийг төөрөгдүүлж, мөнгө санхүүгээр хохироох, залилангийн шинжтэй үйлдлүүд гарч байгаа тул сэрэмжлүүлж байна. Иймд мөнгө, иргэний үнэмлэх, гадаад паспорт зэрэг хувийн мэдээллээ илгээхгүй байж, харьяаллын дагуу цагдаагийн хэлтэст мэдэгдэхийг анхааруулъя. Тус яамнаас гадаад …
-
6 April
4, 9-өөр төгссөн машины жолооч нар татвараа төлөөрэй
Таны автомашины улсын дугаар 4 болон 9 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа дуусах дөхөж байгаа тул та үүргээ биелүүлж амжиж татвараа төлнө үү Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, E-TAX.MTA.MN цахим …
-
6 April
Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тамгаа гардаж, үүрэгт ажилдаа орлоо
Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2019.04.05/ Банзрагчийн Жаргалсайханыг Монгол Улсын Ерөнхий прокуророор томилох зарлиг гаргасантай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын Ерөнхий прокурорын газарт очиж, удирдлагын ажил хүлээлцэх арга хэмжээнд оролцлоо. Энэ үеэрээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Улсын Ерөнхий прокурорын албан хаагчдад Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулж, үүрэгт ажилдаа орж буй Б.Жаргалсайханд ажлын амжилт хүссэн юм. Мөн прокурорын байгууллагын нэр хүндийг сэргээхэд тус газрын ажилтан …
-
6 April
Улсын Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарыг огцрууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6.4, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 10/09 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2019.04.05/ зарлиг гаргаж, Баяраагийн Амгаланбаатарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас огцрууллаа. Б.Амгаланбаатарыг огцруулсан тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын …
-
6 April
Н. Чинжаргал: Хавар шүд илүү эмзэг, мэдрэмтгий болдог
Шүд яагаад мэдрэмтгий болдог вэ? Үүнд юу нөлөөлдөг вэ? Шүдний хэт мэдрэгшил нь халуун хүйтэн хоол идэх, цай уух, юм хүрэхэд хага ташиж хоромхон хугацаанд өвдөх, мэдрэгших шинж тэмдгээр илэрдэг. Шүдний тулгуур эдийн өвчтэй хүмүүсийн 22-25%д нь тархмал хэт мэдрэгшил илэрдэг ба мөн шүдний цоорлын бус гаралтай хатуу эдийн гэмтлийн үед илэрдэг. Шүдний хэт мэдрэгшлийн үед хүний биеийн хамгийн хатуу …
-
6 April
Дөрвөн ногоон мэнгэтэй, харагчин тахиа өдөр
Өнөөдөр аргын тооллын 2019 оны дөрөвдүгээр сарын 06. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын адаг шар луу сарын 1. Санчир гараг. Шийдэм одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, харагчин тахиа өдөр. Барилдлага: Үл тохирох Шүтэн барилдлага: Нэр өнгө Суудал: Уул Өдрийн наран 6 цаг 22 минутад мандан, 19 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн …
-
6 April
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай байна. 2019 оны 04 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр …
-
5 April
Б.Жаргалсайханыг Улсын Ерөнхий прокуророор томиллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дөнгөж сая Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцлээ.Улсын ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилохтой холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн С.Жавхлан:Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог” гэдэг.Төрийн хариуцлагатай албанд очихдоо яагаад заавал тангараг өргөдөг нь учиртай. 2016 оны долдугаар сарын 12-ны 12.45 цагт УИХ-ын энэ гишүүд тангараг өргөсөн байдаг юм. Тэр цагаас …
-
5 April
Хоёр ЕБС-ийн багш, ажилчид, сурагчдад хоолны хордлого халдварын шинж тэмдэг илэрчээ
2019 онд гарсаар нийслэлийн СХД-ийн ерөнхий боловсролын 107 дугаар сургууль, “Singapore school of Mongolia” гэсэн хоёр сургуульд олон хүүхдийг хамарсан хоолны хордлогот халдварын дэгдэлт гараад байгааг ЭМЯ-наас мэдээллээ. Одоогийн байдлаар “Singapore school of Mongolia” сургуулийн 30 гаруй хүнд/багш, ажилчид, сурагчид/ хоолны хордлогот халдварын шинж тэмдэг илэрч Халдварт өвчин судлалын үндэсний төвд шинжилгээ, оношилгоо хийлгэж байна. Ихэвчлэн хүүхдийн байгууллагад хоолны хордлого халдвар …
-
5 April
“Хонхны дуу” МАНАН бүлэглэлийг хамгаалагч С.Эрдэнийн жагсаалд зохихгүй байна
С.Эрдэнээр толгойлуулсан АН-д чухам юу болоод байгааг яг одоо төв талбайд болж байгаа мөнгөтэй бас царцаатай жагсаалаас тодхон харж болохоор байна. Ил цагаан олны нүдэн дээр жагсаалд түмэн олныг уриалан дуудахын тулд 500 мянган төгрөгөөс 1 сая төгрөг хүртлэх шагналт байрууд шалгаруулах болзол зарласан жагсаал нь төлөвлөж хэлэлцсэний дагуу болоод өнгөрлөө. Тодруулбал өнөөдрийн жагсаалд АН-ын дарга С.Эрдэнэ ихээхэн хэмжээний санхүүжилт …
-
5 April
Автобусны зогсоол зарлах төхөөрөмжийг бүрэн шинэчилнэ
Өвлийн улиралд автобусны цонх цантсанаас зорчигчид зогсоолын баримжаагүй болох, зогсоолоо андуурч буух зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор зогсоолыг дуу хоолойгоор зарлан мэдээлэх автомат төхөөрөмж системийг Нийслэлийн Тээврийн газрын санаачилга, “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ны захиалгаар “Эхо МН” ХХК-ийн монгол инженерүүд гүйцэтгэж 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс албан ёсоор эхлүүлсэн билээ. Энэхүү системийг бүрэн нэвтрүүлж ажиллахад гадаад болон дотоод олон хүчин …
-
5 April
Хууль зүйн байнгын хороо УЕП-оор Б.Жаргалсайханыг томилохыг дэмжлээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Улсын ерөнхий прокурорт Б.Жаргалсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж гишүүдийн 83.3 хувь нь дэмжлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Прокуроруудынхаа чадварыг яаж анхаарах вэ. Цаашид энэ бүрэлдэхүүнээрээ ажиллах бололцоотой гэж харж байна уу. 2011, 2012 оноос хойш шүүх, прокурор цадигаа алдсан. Сүлжээний мөрдөгч, тагнуул, …
-
5 April
“Mongolia open” тэмцээнд есөн орны бөхчүүд өрсөлдөнө
“Mongolia open 2019” чөлөөт бөхийн олон улсын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Есөн орны 300 орчим тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Тус тэмцээнд манай улсаас 200 тамирчин оролцох юм байна. Уг тэмцээнийг зохион байгуулах нь олон талын ач холбогдолтой бөгөөд Монгол Улсаа гадны төлөөлөгчдөд сурталчлах томоохон боломж гэдгийг үзэж жил бүр чанар чансааг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа аж. Ес …
-
5 April
Б.Марал-Эрдэнэ “Tour of Thailand” уралдаанд түрүүллээ
Тайланд улсад засмал замын дугуйн олон улсын “Princess Maha Chakri Sirindhorn’s Cup Tour of Thailand 2019” тэмцээн явагдаж байна. Тус тэмцээнд оролцож байгаа манай тамирчин Оюутны дэлхийн аваргын мөнгө, Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, ОУХМ Батмөнхийн Марал-Эрдэнэ 4-р гараанд түрүүллээ. Нан-Палаягийн хооронд болсон тус гарааны 145.5 км зайд Б.Марал-Эрдэнэ 3:50.30 цагийн амжилт үзүүлсэн байна. Хоёрдугаар байрт Колумбын Феликс Кастильо, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл