Хууль зүйн байнгын хороо УЕП-оор Б.Жаргалсайханыг томилохыг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Улсын ерөнхий прокурорт Б.Жаргалсайханыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж гишүүдийн 83.3 хувь нь дэмжлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Прокуроруудынхаа чадварыг яаж анхаарах вэ. Цаашид энэ бүрэлдэхүүнээрээ ажиллах бололцоотой гэж харж байна уу. 2011, 2012 оноос хойш шүүх, прокурор цадигаа алдсан. Сүлжээний мөрдөгч, тагнуул, прокурор, шүүгчтэй болсон нь нууц биш. Үүнийг таслан зогсоох шийдвэртэй арга хэмжээ авна гэж найдаж болох уу.Хэрэг таних гэдгийг совингоороо таньдаг аварга прокурорууд байсан. Би тийм хүмүүсийн хажууд хоол хороож байсан. Одоогийн прокуроруудад ур чадвар алга.

Үүнийг яах вэ гэсэн асуултад нэр дэвшигч Б.Жаргалсайхан “9-10 жилийн хугацаанд прокурор залуужсан. Миний насны хүн маш цөөхөн хувийг эзэлдэг болсон. Тийм учраас чадавхыг нэмэгдүүлэх тал дээр бид дотооддоо, төр засгийн хэмжээнд хүсэлт тавьж шийдвэрлэх асуудал байгаа. Ялангуяа санхүү, эдийн засагтай холбоотой асуудал дээр мэргэшүүлэх асуудал ч бий” гэсэн юм.

Одоо үргэлжлүүлэн УИХ-ын чуулганаар Б.Жаргалсайханыг Улсын ерөнхий прокурорыг томилох эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …