Г.Марал-Эрдэнэ их сургуулиа төгсчээ

ОХУ-ын Красноярск хотод өнгөрөгч гуравдугаар сард болсон Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд уран гулгалтын эмэгтэйчүүдийн төрөлд эх орноо төлөөлөн оролцсон Г.Марал-Эрдэнэ Япон улсад сурч, амьдарч байгаа билээ.

Тэрбээр хэдхэн хоногийн өмнө Нагоя хотын Чюүкёо их сургуульд спортын шинжлэх ухааны ангид суралцаж төгсчээ. Түүний хувьд их сургуулийнхаа магистрт сэтгэл судлал, спортын чиглэлээр суралцах төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Г.Марал-Эрдэнэ олимпийн мөнгө, дэлхийн гурван удаагийн аварга Мао Асадагийн “Thanks tour” шоу тоглолтын багт багтжээ. Уг шоу тоглолт Японы хотуудаар ирэх зургадугаар сарыг дуустал үргэлжлэх юм байна.

Г.Марал-Эрдэнэ таван настайгаасаа гэр бүлийнхэнтэйгээ Японд амьдарч уран гулгалтаар хичээллэж эхэлжээ.  2013 онд Казахстанд болсон Азийн өвлийн наадамд оролцсон нь түүний эх орныхоо нэрийн өмнөөс тоглосон анхны том тэмцээн байжээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй

Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. …